Танилц: УИХ-ын хоёр гишүүн тутмын нэг нь ямар нэг "юм"-ны дарга

УИХ-ын гишүүн иргэдийн элч, төлөөлөгч болж парламентын танхимд хууль санаачлан батлах үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Үүнээсээ гадна "давхар дээл" өмсөх явдлыг парламентын засаглалын хүчийг сулруулна гэж үздэг тул аль болох ажил үүргээ дангаар гүйцэтгэх учиртай.
Мэдээж УИХ-ын хүрээнд тодорхой бүтэц, нэгжүүд байгуулагдаж, түүнийг хэн нэгэн даргалах ёстой болно. Гэвч 76 гишүүнтэй энэ парламентад дарга нар нь ихдэж гэлтэй.
Өөрөөр хэлбэл УИХ-ын хоёр гишүүн тутмын нэг нь ямар нэг "юм"-ны даргаар ажиллаж байна.

УИХ өөрөө л гэхэд гурван ч даргатай. УИХ-ын гишүүн Г.Занданшатар ерөнхийлдөг бол С.Одонтуяа, Т.Аюурсайхан нар дэд даргаар нь ажилладаг. Хэдийгээр Г.Занданшатар ихэнх хуралдаанаа даргалдаг ч түүнийг байхгүйд дэд дарга нь орлоно.
УИХ нь дороо 11 байнгын хороо, 12 дэд хорооотой. Тэднийг мөн аль нэг УИХ-ын гишүүн даргалдаг. ҮХНӨ-ийн дагуу Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхөд байнгын хороодын дарга нарыг шинээр томилсон. Үүнийг дагаад дэд хороодын дарга нар ч солигдох учиртай, одоогоор энэ үйл явц өрнөөгүй байна.
Тусгай хяналтын дэд хороогоор хэн ажиллаж байгаа нь тодорхойгүй, ямар ч хуралдааны тэмдэглэл нь УИХ-ын цахим санд байхгүй байна.

Энэ парламент зургаан Түр хороо байгуулан ажиллаж байгаа. Үйл ажиллагаа нь тогтмол, ил тод биш ч мөн л дарга нартай. Хилийн боомт, Хөгжлийн банк, Цахим бодлого, Эмийн чанар, Ковидын хууль зэрэг асуудлыг хянан шалгах үүрэгтэй байгуулагдсан ч тэд асар хол зайтай хуралдаж, холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсохоос хэтэрдэггүй.
МАН, АН-ын бүлэг л гэхэд мөн хэд хэдэн даргатай.

Байнгын, дэд хороод дунд цахим хөгжлийн асуудлаар гурав, ёс зүйн асуудлаар хоёр ч дарга байна.
УИХ-ын гишүүдийн санаачлан байгуулсан лобби бүлгүүдийг тооцвол бүр ч олон даргыг нэрлэж болно.

Мэдээж "давхар дээл"-тэй сайд нар.

Базаад харвал, дээрх гишүүд нэгээс дээш ямар нэг "юм"-ны даргаар ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тал нь дарга болжээ. Даргын суудал дагаж эрх мэдэл, нөлөөлөл л нэмэгддэг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс минь хөгжихгүй байгаагийн ш�##�тгаан ердөөн л энэ шүү дээ. ДОр бүр хувь хувьдаа идэж өөрсдийнхөөө үр хүүхдэд үлдээх юмаа л бэлдэж байгаад гийгүүлэлтгүй төрийг минь үе үеээрэээ хомосдуулж арилцгаадаг нүгэлтнүүд
Ene bol ugaashaa gaihaad baih zuil bish bolson odooo amidarch bui yduuraltai niigemee harahad
Бизнесгүй улс төрч байна гэвэл инээдэм болох биз цагаандаа гарсан шдээ сөхөгддөг үнэн гэж энэдээ
Нэг биш нилээд ч байж мэднэ
erh medel alban tushaal huwi bixnes geeed bugd l biii edend harin setgel baidaggvi humuusdeeee ihenhd ni
EGUUR L ONTSOLJ BGA BISH ERNI BODIT AMIDRAL DEER BOLOOD BGA ZUIL ENE
Солиорол дуусахгүй түүндээ дуртайг нь яана
яасан их олон юмны дарга вэ. Гайх�##�тай том хүмүүс Монголоор нэг ,, улныхан ч яахав шар нар бор хоногоо өнгөрөөдөг тавилан юмаа
Ямар нэг юмны дарга л хийхгүй бол нойр нь хүрдэггүй �####� нар.
Их ача�##��##�тай ажиллах нь зүйтэй. Гишүүд цөөдөж байгаа нь илт байдаг. Бүхнийг бусад дампуу наманцартай жишиж таарахгүй
Эд нар ичээсэй
Ёо - ёо , ханиад хүрчихлээ ...