Дарханы замын тендерийн авлигад холбогдож, хоригдож буй гурван хүн ХЭН БЭ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан. Тодруулбал, түүнийг Дарханы замын тендертэй холбоотойгоор ийн саатуулсан хэмээж буй.
Тэгвэл эл үйл явдлаас улбаалан Дарханы замын асуудлаар АТГ шалгаж буй хэрэг анхаарлын төвд орж ирлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн хэлж буйгаар "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст Дарханы замтай холбоотой хоёр хэрэг байна. Нэг нь 2021 онд шалгаж эхэлсэн Азийн хөгжийн банкнаас зээл олголттой холбоотой замын багцын ажил. Нөгөөх нь 2022 онд Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийж буй багцын ажлуудыг шалгаж буй.
Тендер сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилтийг хэрхэн яаж зарцуулж байгааг шалгаж байна. Дарханы замын дээрх шалгалтаар арван албан тушаалтныг холбогдуулан шалгаснаас найман албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван этгээдийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан" хэмээсэн юм.
-ШҮҮХИЙН ЗАХИРАМЖААР ЦАГДАН ХОРИОД БУЙ ГУРВАН ХҮНИЙ ХЭН НЬ ХЭН БЭ-
Үүнээс улбаалан бид өнөөдөр Дарханы замын асуудлаар шүүхээс захирамж гаргаж, цагдан хориод буй гурван хүний мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын эхнээс АТГ-аас Дарханы замын тендер болон ажлын хэсэгт хамааралтай нэр бүхий албан тушаалтнуудын ажлын өрөө, гэр мөн шаардлагатай байж болох газруудад АТГ-аас нэгжлэг хийж, шалгаж эхэлсэн юм.
Эхлээд иргэн З.Буяннэмэхийг шүүхийн захирамжаар цагдан хорьжээ. Түүнийг Дарханы замын тендерт оролцож, замын ажил авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” компанийг тендерт ялахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж ийн баривчилсан аж. Тус компани Улаанбаатар-Дархан чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг барих тендерт ялж, ажлаа эхлүүлсэн ч ажил нь олон жилтийн турш удааширсан юм. З.Буяннэмэх нь ямар учраас тендерийн шаардлага хангаагүй компани тендерт ялахад нөлөөлсөн бэ гэдэг нь сонин. Тэгвэл түүний төрсөн эгч нар нь хувийн компаниараа Улаанбаатар-Дарханы замын ерөнхий гүйцэтгэгч хятад компаниудтай гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр нь ажилладаг гэх мэдээлэл байна. З.Буяннэмэх нь 2012 онд Тайландын нислэгээр явж байх үедээ террорист халдлагаас 216 хүний амь насыг аварсан хэмээн тухайн үед мандаж явсан нэгэн билээ.
Хоёр дахь цагдан хоригдсон хүн бол Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ. Түүний хувьд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас 24 сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-т баригдсан. Улмаар түүнд шүүхээс долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч байв. Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулж байсан билээ. Тэгвэл Дарханы замын шалгалтын үеэр түүнтэй холбоотой авлига, албан тушаалын зөрчил дахин илэрсэн бололтой.
Гурав дахь хүн бол Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржханд. Түүнийг АТГ-аас шалгаад, наймдугаар сарын дундуур прокуророос цагдан хорих хүсэлт хүргүүлсэн ч шүүхээс хорих шийдвэр гаргахаас татгалсан юм байна. Тиймээс прокуророос шүүхэд дахин хүсэлт тавьсанаар түүнийг саяхан цагдан хориод байгаа нь энэ аж. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад илт давуу байдал олгож, авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
муухай царайтай юмнууд
24 say.n hahuuli avch barigdaad shuuhees 7 sayar torguuldag.g oilgoh uhaan daanch alga daa.
Энэ хүмүүс гадаадын тагнуул байхаа яагаад авилга хахуулын хэрэг гээд байна.
эдгээр хог шаарууд бол ард түмний эсрэг гэмт үйлдэл хийснийх нь иөлөө түмний нүдэн дээр олгойг нь та�####�ж �##�ах хэрэгтэй. үнэхээр зэвүү эгдүү хүрч байна. эх орны эсрэг ялт үйлдэл шүүдээ. дарханы замд хичнээн хүн аваараар нас баравдаа. гэтэл эдгээр хүмүүс тэр замыг барихын оронд хуваарилсан мөнгийг нь цуслаад юу ч бодооггүй үнэхээр хог шаарууд байна шүүдээ
НИЙГЭМД ИЙМ ЖИШИГ ТОГТООД УДЛАА БАРИЛАА ХОРИЛОО ЭХЛЭЛ НЬ ЗҮГЭЭР Л БӨӨН СҮР ОРОС УКРИАНЫ ДАЙН БОЛ ЦААШАА. АЛИВАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД АМБИЦ ОРОХООРОО ИНГЭЖ УТГАА АЛДАЖ БАЙГАА ЮМ. ЭД НАР БОЛ ЖИЖИГХЭЭН ЖАРААХАЙНУУД ШҮҮ ЭНИЙГ БОЛ АТГ БОЛОН БАРИУЛСАН ӨЛӨГЧИНГҮҮД МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА.ЦААНА НЬ ЖИНХЭНЭ АЙМШИГТ ХУЛГАЙЧ НЬ НУГ НУГ ИНЭЭГЭЭД СУУЖ БАЙГААШТ МОНГОЛ УЛС ҮНЭНДЭЭ УТГАА АЛДАЖ ЦАДИГ ЗАМБАРААГАА АЛДЛАА ЭДИЙН ЗАСАГ ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЛАА ГЭЭД ХУЦАЛДААД ГАЧААЛДААД БАЙХ ЮМ ХААНА ЮУ ӨСЧИХӨӨД БАЙГАА ЮМ ЦААСАН ДЭЭР БОЛ АЗИЙН БАР АРСЛАН БОЛЖ БОЛНО БОДИТ ҮР ДҮН ЧУХАЛ.ӨӨРСДИЙХӨӨ ТҮРИЙВЧИЙГ ЗУЗААТГАСНАА АНДУУРААД ДАЛИЙГААД БАЙГАА ЮМ УУ? ЗАХИАЛГААР ДОХИУРААР АЖИЛЛАДАГ АТГ ШҮҮХ ПРОКУРОР ЦАГДАА ЗЭРЭГ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД ИНГЭЖ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЖ БОХИРДСОН ДОТООЖ БОЛЖ БАЙХААР ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭЧ.
Naad Buyannemehed chin zaliduulaagui hun tsuuhun bh. Aimaar luivarchin
Жинхэнэ авилгач авгай гэж наад Доржхандыг хэлнэ. Олон жил авилга авч мэргэжсэн авгай....
Авилгачин л�##�арууд вэ. Дарханы замд осолдсон хүмүүсийн амийг эд нар төлөх ёстой. Тэр Х.Оргилэрдэнэ гэж авилга авч байгаад баригдсан нөхөр Архангайд сонгуулиар нэг муу �######� долоогч л явсан. Хятадад боол шууд цааз, манайд 24 саяыг аваад 7 саяаар торгуулна сайхан Төртэй шүү
хохиролийг 3 нуг�##�ж төлүүлдэг байт�##� авилга дээр 3 дахин багасгаж торгодог байх юм Хууль бат�##�сан хүмүүс санаатай ийм хууль батлаад байна уу
Энэ муусайнууд яахав, нөгөөх нь мөнгийг нь авч өг дарамтлаад байдаг
Доржханд чинь жинхэнэ Автозамын с�##�барт Мэргэжлийн хя�##�танд байхаасаа эхлээд дараа нь яаманд газрын дарга хийгээд авилгыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн хүн дээ. Аль засагт авилгыг нь цуглуулж өгч амьдарч байсан гэдэг. Түүгээрээ ч их бахархдаг хүн дээ.
Dorjhand gej mash shunaltai jinhene AVILGACH avgai olon jil avilgach buzriin avgai bdag...
ийм оркуудад ажил да�##�гаж л байдаг
Доржханд гэж эрчүүдийн өвөр дамжсан олон нөхөр сольсон �########� хүүхэн, бас бөөн авилгач авгай...Жинхэнэ авилгач гэж энэ авгайг хэлнэ. Автозамын бүх компани мэднэ...
Мөнгөний шун�##�д хөтлөгдөж мунхарсан амьтад үйлийн үрээ эдлэнэш дээ. Орчин үеийн хүмүүс мөнгө хөрөнгийг их шүтдэг болж. Мөнх бусад шунав�##� хэн ч биш болно гэж байгаа. Тэгээд ч шунаж олсон хөрөнгө мөнгө хүнд юм болдоггүй гэж байгаа.
наад нам дагаж хулгааа хиисэн л�##�руудыг цааз�##� энэ ядуурлын буруутнуудын хэсэг нь улныхан шаардах болно
Манай хууль хүчний байгуулллагууд гадны нөлөөнд автахгүй ажлаа ягшт�##� хийдэг байгаад эдгээр авилгач хулгайчуудыг цаг �##�д�##�гүй ш�##�гаж ял зэмийг нь өгч зөв голдрилд нь оруулж байсан бол дарханы зам ийм олон жил сунжрахгүй байсан байх.АТГ,Шүүх,Прокурор,Цагдаа зэрэг авилгатай тэмцэж таслан зогсоох ёстой газрууд нь өөрсдөө авилга болоод дарга нарын нөлөөнд өртөөд байгаа учир авилгачид айх аюулгүй авилгаар ажлаа явуулж байна.Ийм байхад улс орон хөгжихгүй уруудан доройтох зам руугаа явах нь дамжиггүй.
БАТЗАНДАНГИЙН ХАМААТНУУД УУ
30 hvnii ami nehej ar geriinhen ni jahsah heregtei ene muu luivarchin hulgaich nariig shornd ni hataak bvh hurungu munguu butsaaj olj abah heregtei
Ene neg s#a zam teevriin yaamand bnga baterdenii uruunuus garaad yavdgiin darhnii zamiig balalsan hulgaich bjee