Нийгмийн

Тодруулга: Баривчлах шийтгэл эдэлж байсан хоёр залуу цонхоор үсэрч, ГССҮТ-д хүргэжээ

Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмэгтэйчүүдийн баривчлах байрны гурван давхраас 18, 20 настай хоёр залуу унаж бэртсэн гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Ингэхэд "Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмэгтэйчүүдийн баривчлах байрны гуравдугаар давхраас хоёр хүн уначихлаа” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад ШШГЕГ-ын харьяа Баривчлах төв байрны гуравдугаар давхраас тус төвд баривчлах шийтгэл эдэлж байсан 20 настай, эрэгтэй “Т” болон 18 настай, эрэгтэй “Н” нар унаж гэмтсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус баривчлах байрны нэг жигүүрт эрэгтэй, нөгөө жигүүрт эмэгтэйчүүдийг хорьдог юм байна. Улмаар эрэгтэйчүүдийн хэсэгт нь баривчлах шийтгэл эдэлж байсан хоёр иргэн ийн үсэрч, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Тус байранд хулгай, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт асуудлаар баривчлах шийтгэл хүлээсэн иргэдийг аваачдаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button