Нийгмийн

МҮЭХ: "Өргөө" амаржихын захирал Ж.Энхцэцэг 487 ажилтны 138-ыг нь халсан байна

"Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж буй аж. Тус эмнэлгийн ажилчдын зүгээс түүнийг авлигын хэргээр ийн шалгуулахаар хандсан бололтой. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард тус эмнэлгийн захирлаар томилогдсон бөгөөд төрөх ээжүүдээс мөнгө авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж буй юм байна.

Тэгвэл өнөөдөр МҮЭХ болон Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтарч мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар "Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол иржээ. Түүнчлэн нийт 487 ажилтантай тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан тухай мэдээллээ. Улмаар ажилчдыг хохироож буй эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос шаардлаа.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал хэлэхдээ "Намрын их ажлын үеэр энэ асуудал ярьж байгаа нь харамсалтай байна. Өргөө амаржих газрын удирдлагуудын асуудлыг шийдээч гэж бүтэн таван сар ярьсан. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, салбарын сайдад нь хандсан. Гэтэл арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Өргөө амаржих газраас 138 хүнийг буюу ажилчдын 30 орчим хувийг халсан байна. Ж.Энхцэцэг захирал өчигдөр зөв.мн сайтад ярилцлага өгөхдөө "15 орчим хувийг халахад асуудалгүй" гээд ярьж байна билээ. Нэг ч хүнийг халах ёсгүй. Баталгаатай ажлын байраар хангаж, эмнлэгийн тусламж үйлчилгээг нарийн мэргэжлийн түвшинд хүргэх үүрэгтэй.

Эрүүл мэндийн сайд энэ асуудлаар тодорхой авч үзэх шаардлагатай байсан. ЭМЯ-ны эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хорооноос Ж.Энхцэцэг захиралыг ёсзүйн дүрмийн зургаан заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн ЭМЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас аудит хийсэн. Тэр дүгнэлтэд маш олон зөрчил гаргасан байгааг бичсэн байгаа юм" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Налайхын эрүүл мэндийн төвийн дарга Байгаль гэгч даам гарчихсан авгай байна аа хэдэн тойрон хүрээлэгч суганы үснүүдтэйгээ нийлээд өндөр мэрэгжилтэй эмч эмнэлгийн ажилчидыг байнга дарамталж ажилаас нь хууль бусаар халж шүүх шийдвэрээ гаргачихаад байхад биелүүлдэггүй аймаар амьтан байна аа та нар ирж шалгаач

Зочин
Зочин

Oo hoorhii

Зочин
Зочин

Авлигатай тэмцэх газрынхан ажлаа сайн хийж бна шүү шудаога бгаарай

Зочин
Зочин

Сайн шалга шалга

Зочин
Зочин

Одоо төрийн өмчит албан газруудаас угаасаа иргэд нь гарч хувийн байгууллага руу тэмүүлэх болсон дөө. Хэдэн улсын эмнэлгүүд ажилчидгүй бол үйлчилгээ нь дордож дуусч байгаа хэрэг алгаа

Зочин
Зочин

Энхцэцэг шударга эмч. Өвчтөн, эх хүүхдийн эрүүл мэнд, амь насны төлөө шударга байснаараа адлагдаж байна. Ажлаа хийдэггүй хариуцлагагүй юмнууд хэрүүл хийж, шударга хүнийг буланд шахахдаа гаршсан хүн хогууд их болсон байна.

Зочин
Зочин

Ооо хөөөрхиииий, ажлаа дэндүү сайн хийчлээ хал гэж байгаамуу ? Зүгээр суугаад цалин аваад сурцан гарууд

хүннү
хүннү

За ямар галзуу солиотой хүн биш, зүгээр байсан хүмүүсийг халаад байхгүй нь лав. Наад эмч нар чинь тиймч шудрага нөхдүүд биш. Төрхөөр очсон ээж болгоноос мөнгө авдаг. Мөнгө өгч гарыг нь цайлгахгүй бол өвдөөд дуншаад хэвтэж байдаг гэсэн. Энэ бүгдийг нь таслан зогсоох гээд ийм эсэргүүцэлтэй тулаа биз. ҮЭ-хэн яахавдээ татвар хураамжаа ахиухан өгдөг талыг нь дэмжээ л биз. Ажил хийдэггүй, байгууллагын үйл ажилгаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан хүмүүсийг шууд хал, хөөж явуул. Наад асуудалд чинь ганц дарга буруутай байна гэж байдаггүй юм. Энэ төрхөд авилгачид үүрэлсэн байх магадлал өндөр шүү!!! Хариуцлаггүй байдлаасаа болж хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарч л байсан даа. Эсвэл энэ дарга төрхөөр ирсэн ээжүүдээс авилга аваад бусдадаа хувь хүртээсэнгүй алдаа гаргаж. Тэгэггүүт нь өмнө нь авдаг байсан гарууд хоосон хоцороод галзуурна биз дээ. “Ганцаараа идсэн гахай таргалахгүй” гэдэг болж.

Холбоотой мэдээ

Back to top button