"Шүүхийн шинжээч нэг цогцост задлан шинжилгээ хийснээр 3000 төгрөгийн нэмэгдэл авдаг"

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХЗДХ-ийн сайдын багцын задаргааг асуулаа.
Тэрбээр, УИХ-аар Шүүх шинжилгээний хүрээлэнгийн хууль явж байна. Шүүх шинжилгээний эмч нар цаг наргүй, байнга томилолттой байдаг. Тэр хүмүүсийн цалинг яаж шийдэж байгаа вэ. ЦЕГ-ын нийт зардал 2022 онд 274 тэрбум байснаа 2023 онд 324 тэрбум болж 60 тэрбумаар нэмэгдсэн байна. Цалингийн нэмэгдэл хэдэн хувийг нь эзэлж байгаа юм бэ?
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Шүүх шинжилгээний байгууллагын хамгийн том тулгамдаж байгаа асуудал. Анагаах төгсөөд резидентэд сурч байгаа өрхийн эмнэлгийн эмч 1.3 саяас цалингийн шатлал эхэлдэг. Тэгвэл шүүхийн шинжээчийн цалин 900 мянгаас эхэлдэг. Одоогоос 20 жилийн өмнө тогтсон цогцостой ажилласны нэмэгдэл 3000 төгрөг одоо хүртэл авч байгаа.
Сум дундын нэгжүүдэд шүүхийн шинжээчийн орон тоо дутуу байгаа. Өнгөрсөн хоёр жил ээлжээр ажилладаг болгосон. Шүүх шинжилгээний байгууллагын хуулийг яаралтай Хуульзүйн байнгын хороогоор явуулах ёстой. Энэ хуулиар олж авч байгаа шинэчлэлийн хүрээнд энэ байгууллагыг шинэчлэх боломж нээгдэнэ.
Эргүүлийн ахлагч цолтой цагдаа 900 мянган төгрөгийн цалин авч байгаа. Ирэх жилд 15 орчим хувиар нэмэхээр тооцож байна. Ер нь бүх салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байна. Мөрдөн байцаах албанаас маш их цагдаа ажлаас гарч байна. Цалин бага учраас. Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчдын цалингийн нэмэгдэлд 60 тэрбумыг зарцуулахаар төсөвлөж оруулж ирсэн" гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цогцостой ноцолдоод 1доллар ч хүрэхгүй, 90 центийн нэмэгдэл авдгийн байна. Монгол улсаа гэж
3000n togrogiin nemegdel ogohoor chine naaduul chine avilgal avhaas yadgiin