Танд хэрэгтэй

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг “И-Монголиа”-гаар хийж болно

Монгол улс цахим шилжилтийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжүүлж төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх талаар онцгой анхааран “И-Монголиа” төрийн үйлчилгээний системийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ.

Одоогоор тус системээс Төрийн үйлчилгээний 839 үйлчилгээг шууд цахимаар авах боломжтой болсон бөгөөд үүнээс “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ -ын эрхлэх асуудлын хүрээнд:

1. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН өмнө өмчилж байсан)

2. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН одоо эзэмшиж байгаа)

3. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн одоо эзэмшиж байгаа)

4. Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (Иргэн өмнө өмчилж байсан)

5. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийн хүсэлт

6. Жуулчин тээврийн үйлчилгээ

7. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээ

8. Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

9. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа

10. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах

11. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн

12. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт

13. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

14. Техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах

15. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт зэрэг 15 үйлчилгээ, лавлагааг авах боломжтой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button