Жагсаалын явц: Иргэд шаардлагын үгээ урт даавуун дээр бичиж, Төрийн ордныг гороолж байна

Төв талбай дахь иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна.
Нэмэлт: 17:10 цаг
Иргэдийн жагсаал үргэлжилж байна. Х.Нямбаатар сайд гарч ирэн, жагсагчидтай уулзсаны дараа Төв талбай дээр тайз засахаар болсон. Тайзан дээр иргэд нэг, нэгээрээ гарч ирэн, үзэл бодол, байр сууриа илэрхийлнэ. Харин одоогоор тайз хоосон, жагсагчид Төрийн ордныг тойрон "Нэрсээ зарла" хэмээж байна.
Шаардлагын үгээ тэд урт цагаан даавуун дээр бичиж, хамтдаа барьжээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Нэмэлт: 14.35 цаг
Х.Нямбаатар: Жижиг Тавантолгойн сүүлийн 10 жилийн тайланг дэлгэе

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус тав дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Уг жагсаалын үеэр ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар гарч ирж жагсагчдад мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Би гуравхан мэдээлэл хийх гэж гарч ирлээ. Нэгдүгээрт, урд шөнө АТГ, ЦЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж Б.Ганхуяг нарын найман хүнийг хорьсон. АТГ нэр бүхий 11 хүнийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр Дундговь өнгөрөөд явж байна.
Ямар хүмүүс байгаа вэ гэхээр 2009 оноос хойш хэчнээн хэмжээний уулын цулыг олборлосон юм бэ гэдгийг хэмжих маркшейдерүүд явсан. Мөн хил гаалийн байгууллагууд явсан. ГЕГ-аас хилээр гарсан нүүрстэй холбоотой дүнгүүдийн мэдээллийг мөрдөн байцаах газар шилжүүлсэн. Энд нийтдээ дөрвөн удаагийн 3000 гаруй ААН-ын гаальд бүртгэлгүй гарсан машинуудыг бүртгэлийг нь хийсэн. Уг хэрэг сэргэгдэж 22 дахь эрүүгийн хэрэг үүсэж байна. Том жижиг Таван толгойн сүүлийн 10 жилийн тайланг өнөөдөр дэлгэе" гэв.
Үргэлжлүүлээд жүжигчин У.Цогтбаяр "Х.Нямбаатар сайд аа. Энд байгаа хүмүүс нэгдмэл болсон. Төрийн өндөрлөгүүд энэ хэрэгт холбоогүй гэдгээ нотол гэсэн боловч нэг нь ч гарч ирсэнгүй.
Харин жагсагчдын зүгээс "Хөндлөнгийн шалгалт оруулъя" хэмээн шаардав. Удахгүй төв талбай дээр иргэдэд байр сууриа илэрхийлэхэд нь зориулж тайз засахаар болоод байна.
Эхлэл: 12.00 цаг

У.Цогтбаяр: Миний хүүхдүүдийн ширхэг үсийг оролдвол байхгүй болтол тэмцэнэ
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус тав дэх өдрөө төв талбай дээр жагсаж байна. Тэгвэл жагсаалд гарч ирж жагсаад байгаа жүжигчин У.Цогтбаярын гэрийн гадаа өчигдөр хар машинтай хүмүүс шөнөжин гэрийн гадаа хонож сайн амарж чадаагүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор “Хар машин, цагаан машин хоёр манай гэрийн гадаа хоносон. Өглөө бичлэг хийгээд постолход л алга болсон. Жижгээ ахын гэрийн гадуур хар хувцастай хүмүүс пэр хийгээд гүйсэн гэж байна. Би яасан юм бэ. Яагаад намайг тагнаад байгаа юм бэ. Намайг мөнгө авсан гэвэл миний дансыг бүгдийг шалга. Надад бэлнээр мөнгө өгөх гэж оролдох байх. Би авч байгаад гоё эгзэгтэй үед гаргаж ирнэ" гэлээ. Үргэлжлүүлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та СӨХ-ийнхөө коридорын бичлэгийг авч харсан уу?
-СӨХ-өөсөө авна. Сая сэрээд хүүхдүүдээ хүргээд наашаа ирлээ. СӨХ-өөсөө хүсье. Бичлэг нь гурав хоног хадгалах байх. Намайг тагнаад байна. Ямар учиртай юм бэ.
-Сая Х.Нямбаатар мэдээлэл хийлээ та сонссон уу?
-Сонслоо. Ээлжит жүжиг шүү дээ. Жижигхэн жараахайнуудаараа туг тахиж байна. 40 их наядад төрийн удирдлагууд юу ч аваагүй гэсэн үг юм уу. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Сүүлийн 30 жилд сонгуульд орооцолдоогүй эрдэмтэн мэргэдээ гаргаж ирье. Дандаа Улаанбаатарын бугшсан лалрууд 21 аймагт очиж заваан юм хийж байна. Үүнийг уг үндсээр нь солихгүй бол болохгүй. Хамгийн аймар нь сайн хүмүүс нүдээ аниад өнгөрч байна.
-Ажлын хэсэгт 100 хүнийг оруулна гэсэн шүү дээ?
-Энэ 100 хүнийг ярихаас өмнө хулгайчаа л тод болгоё. 100 хүнээ аваад ороход намайг Hollywood-эд гаргаж өгнө гээд хуурчихвал яах вэ. тийм учраас орохгүй, зөвшилцөхгүй.
-Гэрийн тань гадаа хүн ирээд сахиад байхаар айж байна уу?
-Ойр дотнын хүмүүс болгоомжтой байгаарай гээд айлгаж байна. Гэхдээ айлаа гээд яах вэ. Миний гэр бүл, үр хүүхдийн ширхэг үсээр нь оролдох л юм бол байхгүй болтол тэмцэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсний хулгайг илрүүлэх тэмцэл,хүүрсний хулгайчид ЗГ-г огцруулах гэсэн ХОЁР тэмцэл ялгарах аргагүй болж нийлээд бүр бантан болгох шинжтэй болоод байна уу даа. Жагсагчид БНХАУ-аас холбоотой мэдээлэл,нэрсийг авч өгөх саналаа ЕРАНХИЙЛӨГЧИД тавих хэрэгтэй.
Энэ зардал нь хаанаас гараад байна аа
За тэгээд. Хэн нэгэн нь хулгайлсан нүүрсээ тайландаа тусгаад явж бх уу? Цаг хожих гэсэн арга. Хулгайчид цусаар уйлаад ч нэмэргүй боллоо доо.
Уг нь энэ муу данхан толгойтын засаг давгүй, тун давгүй ажилласан, Оюутолгой төмөр зам вакцнжуулалт хөгжлийн банкны асуудал гээд л, энэ нүүрсний хулгайн тухай чимээ анх түүний амнаас унасан. Энэ бүхэн түүнд маш олон дайсныг бий болгосон. Далдага жүжигчин тэр дайснуудын гар хөл бүү болчихоосой, 40 их наяд энэ тэр гэсэн тоог их л мэдэмгий орилоод байгаа харагдсан...
Шүүхийн хараат бус байдал гэдэг хараат бусаар авилга авна гэсэн үг биш.Дээд шүүхийн гадаа шудрага ёсыг шаардаж жагсах хэрэгтэй..Баярцогтын хэргийг хүчингүй болгосон дээд шүүхийн 2 шүүгчид хариуцлага тооцон албан тушаалаас нь зайлуул.Энэ 2 шүүгч нийслэлийн алтан бөгжит прокурор нарын шийдвэр нь монгол улсын нэхэмжилж авах ёстой 2 тэрбум долларыг үндэслэлгүй болгож хохироосон гэж хуульч хүн хэлж байна.Тэд Рио Тинтогоос авилга авчэ.
Энэ жүжигчинг нэг л алдаа гаргавал шууд баривчлах хэрэгтэй. Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд цөвүүн цагт аль болох жагсаал цуглаангүй асуудлаа тайван хэлбэрээр шийдэх хэрэгтэй , байх ёстой. Хошин шогч бол татвар нуун дарагдуулдаг эсэхийг нь шалгаж болно. Монголд энэ нөхрөөс өөр хүмүүс амьдарч байна. Бидэнд тайван нийгэм хэрэгтэй байна.
Нэгэнт төр засаг анхаараад ажиллаад эхэлсэн байхад жагсагчид одоо болио. Хүмүүсийг ажил хийлгэ. Харин жагсагчдын эвдэж буснуулсан эд хөрөнгийг төлүүлж хариуцлага тооцох хэрэгтэй. Ялангуяа мөнгө өгч авч жагсаал хийсэн нөхөдөд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
Чи хэний гар хөл бэ.Ард түмнийг дарлаад мэхлээд сурчихсан эрх баригчидтай эцсийг хүртэл тэмцэх хэрэгтэй.Дутуу алсан могой аюултай.
төр засаг ажилласан болж нохойд барьдагборохйнуудаа л хагас хугас нэр гаргалаа. цаана нь гол эзэд нь Их хуралд, засгийн газарт инээгээд хэвтэж байгаа. Тухайлбал: Аюурсайхан, Адъяасүрэн, Сү. Батболд, Ж. Мөнхбат, Ч. Хүрэлбаатар, Б. Жавхлан, Дэлгэрсайхан, .Ундрам, .Баттөмөр, Амарсайхан, Сумъяабазар, Содбаатар, Ж. Энхбаяр... гээд 40-50 хүн байгаадаа
Энэ сонгуульд оролцож саналаа өгдөггүй залуучууд яагаад ингэж өдөр шөнөгүй жагсаад байнаа. Энэ лав цаанаа их хэмжээний мөнгөний асуудал байх магадлалтай. Ийм Нямбаатар сайд тагнуул цагдаагийнхаа байгууллагыг сайн ажиллуулж хар цагаанаар ялгах хэрэгтэй шүү.
Эхлээд залуучууд та бүхэн эрт босоод сонгуульд саналаа өгөөд сурчих.
Uursduu ajlaa khiigeechee. Uursduu shalgaj togtookh yostoi biz dee. Tsakingii n' avch etkh yambii n' edelj bgaa bol yyrgee bielyyl. Durtai n' yz ch gekh shig. Gargaad irekhiig chin khariya gj bgaa um baikhdaa. Daapaalaad bgaa umuu ene odoo.
Олон улсын байдал ашиггүй онцгүй байхад чи яагаад МОНГОЛ УЛСЫГ бусниулж гадна дотныхны хоол болгох гээд байгааг ойлгохгүй байна.
Наадах чинь татвар нуун дарагдуулж байсан байх. Татвараар шалгуул.
Энэ бяцхан алиалагчийн улс төрийн тэмцэл хийх гэж юу байдаг юм. өөрийгаа тодруулах санаатай уйлагнаад л байна.