Нийгмийн

“Сонгуулийн хуульд хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийн төлөөллийн зарчмыг хангах шаардлагатай”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг цаашид хангах талаар болон өргөн мэдүүлсэн төслүүд төлөөллийн ардчиллын үндсэн зарчмуудыг хэрхэн хангаж буй талаар ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. 

Өнгөрсөн хугацаанд сонгууль болгоноос урьтаж хуулиа, тогтолцоогоо өөрчилдгөөс үүдэж сонгогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг УИХ-ын дарга анхааруулж, цаашид сонгуулийн эрх зүйн орчныг тогтвортой болгох үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс сонгуулийн тогтолцооны асуудлыг Үндсэн хуульд оруулах замаар тогтвортой байдлыг хангах боломжтойг хэлэв. Мөн ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Т.Доржханд, төсөлд тусгасан тогтолцооны хувилбар бол УИХ-дсуудалтай гурван намаар зогсохгүй нийт улс төрийн намуудын нэгдмэл санал, хамтын шийдвэр тул цаашид тогтвортой байдал хангагдана гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Үүнээс гадна хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлөх төлөөллийг хангах явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болохыг УИХ-ын дарга дурдаад, хуулийн төсөлд уг асуудал хэрхэн туссан талаар асуусан юм. Өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын үүднээс газар нутгийн төлөөллийг хангах асуудал ихээхэн чухал гэдгийг онцлоод, засаг захиргааны нэг нэгжийг нэг л гишүүн төлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан нь эрсдэл үүсгэж болзошгүйг тэрээр анхааруулав. Мөн төрийн албан хаагчид, мэргэжил нийгмийн бүлгүүдийн төлөөллийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах асуудлыг анхаарах ёстойг хэлсэн юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, мөн УИХ дахь АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн төслүүдэд аль алинд нь холимог тогтолцоог тусгасан боловч тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог эхний төсөлд 38/38 байхаар, харин хоёр дахь төсөлд 48/28 байхаар тусгаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Галбадрах
Галбадрах
4 сар 12, 2023 20:55

төрийн сонгууль бол зөвхөн нийт ард түмний төлөөллийн хүнийг л сонгох учиртай, ямар нэгэн нийгмийн давхарга, газар нутгийн төлөөллийг сонгуульж болохгүй. Учир нь нийгмийн тэгш бус байдлын ялгаварл�##� гардаг юм даа. Ийм эрээвэр хураавар төлөөллийг сонгуульд оруулаад эхэлбэл, удахгүй аймгийн бие даасан төлөөлөл, үндэстэн ястны төлөөллийн тэгш бус байд�##� үүсэх зэрэг зохиомол хэл ам гарч улмаар ужгирна даа.. тун болохгүй асууд�##�. Монгол Улс бол Үндсэн хуулиараа нэдмэл улс шүү.

Холбоотой мэдээ

Back to top button