УЛС ТӨРУлс төрийн мэдээ
"Архидан согтуурахтай тэмцэх зэрэг долоон сан мэдээллээ огт ирүүлээгүй байна"
Өнөөдөр /2023.05.22/ Засгийн газраас "Шилэн ажиллагаа"-ны хүрээнд дахин хоёр сангийн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаагаа зарлалаа. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллээ ирүүлээгүй долоон сан байгааг нэрлэснийг доор дурдаж байна.
ХЗДХЯ-ны харьяа
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан,
- Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
ЭМЯ-ны харьяа
- Эрүүл мэндийн даатгалын сан
Сангийн яамны харьяа
- Засгийн газрын нөөц сан,
- Ирээдүйн өв сан,
- Төсвийн тогтворжуулалтын сан
Соёлын яамны харьяа
- Кино урлагийг дэмжих сан
Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны нэгдүгээр албан даалгаврын дагуу мэдээллээ ирүүлээгүй байгаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон бусад мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагууд 2023 оны зургаадугаар сарын 01-ээс өмнө холбогдох мэдээллүүдийг хуулийн дагуу боловсруулан ирүүлэх шаардлагатай байна" гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архинд эарцуулцан бхаа ккк