Л.Мөнхбатын оронд Мандал сумын орлогчоор Н.Батбаярыг томилжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Л.Мөнхбат өнгөрсөн зургаадугаар сарын 03-04-нд шилжих шөнө БНСУ-ын Жэжү хотод орчуулагч эмэгтэйгээ хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр баривчлагдсан билээ.
Энэ талаар тус улсын телевизийн сувгаар "Хохирогч эмэгтэй 24 настай бөгөөд хүчирхийлэлд өртсөн даруйдаа буудалд хүмүүсээс тусламж гуйж орилсон. Эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь хэрэг үйлдсэн" гэх агуулгаар мэдээлсэн.
Түүний хувьд 1979 онд Сэлэнгэ аймагт төрж өссөн. 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИХТ болон Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байв.
Тэгвэл түүний орны томилгоог Мандал сумын ИТХ хийжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогчоор Нэргүй Батбаярыг томилсон байна. Тус сум Л.мөнхбатын дуулианаас хойш ийнхүү гурван сарын дараа орлогч даргатай болж буй юм.
Н.Батбаярын хувьд: 2020 оноос Мандал сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Мөн багийн Засаг даргаар ажиллаж байсан намтартай нэгэн аж. Тэрбээр 2010 оны сумын тэргүүний тариаланч болж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.