Францтай хамтрах ураны төслийн техникийн түншээр “CGG” компани шалгарчээ

Монголын үндэсний геологийн алба (NGS) болон Францын геологийн судалгааны BRGM байгууллагын хамтарсан санаачилгаар "LiMongolia" төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь Монголын чухал ашигт малтмал, ялангуяа уран, литийн бүс нутгийн хэтийн төлөвийг үнэлэх зорилготой юм. Тэгвэл "LiMongolia" төслийн анхан шатны үйл явцыг 2024 оны нэгдүгээр хагасаас эхлүүлэх бөгөөд техникийн түншийг сонгон шалгаруулсан байна. Уг шалгаруулалтаар “CGG” компани шалгарчээ.
Үүний үр дүнд уул уурхайн компаниуд, олон улсын санхүүжилтийн агентлагууд, геологийн судалгаа зэрэг орон нутгийн болон дэлхийн оролцогч талууд ирээдүйн стратегийн шийдвэр гаргах үндэс суурь болно гэж үзсэн байна. Мөн төслийн үйл явж энэ оны нэгдүгээр хагасаас эхлэн зургаан сар үргэлжлэх хуваарьтай байгаа аж.
Тэд хамгийн сүүлийн үеийн машин, сургалтын сайжруулсан хиймэл дагуулын зургийг мэргэжилтнүүдийн тайлбар дээр үндэслэн Монголын төв хэсэгт байрлах сав газрын ашигт малтмалын системд суурилсан литийн хэтийн төлөвийн загварыг гаргахаар төлөвлөсөн байна.
Хайгуулын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд технологид суурилсан шийдлүүдийг үргэлжлүүлэн хөгжүүлэх юм байна. Ингэхдээ “CGG” компанийн зүгээс мэдээллийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн хэрэгслүүдийг ашиглахаар төлөвлөжээ.
Miningmagazine












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
атомын станциа яаралтай барих л хэрэгтэй байна. цахилгаан металлург хоёр улс орныг урагш нь чирдэг юм гэсэн шүү. мэдээж металлургийг дагаад асар олон жижг үйлдвэрүүд бий болно. дараачийн чухал салбар нефть-химийн үйлдвэр байгуулбал тэгээд болж байна. бүр даварбал электроник-чип тайвань,голланд хоёр хамаг орлогоо чип хийж олдог гэнээ.
Yevrei naraas hol baitsgaaya
Ot geed hashirdaggui baruunii kolonchlold orood baylagiig unegui uguud l duusna baruunii company bugd olz luibar allaga durak uuda
Ерөнхийлөгч нүүрсний оффтёйк гэрээ хийж улсаа өрөнд оруулсан хадгаламж банкийг дампууруулсан одоо уран ч гэх шиг нэг өдөр шүүгдэх өдөр ирэх л байхдаа монголд хөрөнгө оруулалтын хууль нь гууль байхад бас л нэг оюутолгой шиг болноо