Нийгэм мэдээ

ОХУ-ын ЭСЯ-наас хоёр орны олон талт харилцааны талаар мэдээлнэ

Гуравдугаар сарын 5-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
-ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсын ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын урилгаар манай улсад айлчилна. Айлчлал 3-р сарын 5-8-нд үргэлжилнэ. 

10.00 цагт: Төрийн ордонд: Ойн салбарын Үндэсний чуулган “Ой9+” уриан дор болно. Чуулганаар ойн салбарын хөгжлийн бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

-“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болно.

09.30 цагт: СТӨ-нд: “Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган 2 дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт: МҮЭСТО-д: “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-2024” үндэсний чуулган болно. 

10.00-11.30 цагт: ОХУ-ын ЭСЯ-наас Орос, Монголын хоёр талт харилцаа болон ОХУ-ын эргэн тойрон дахь олон улсын харилцааны талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ.

17.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Экологийн сэтгүүлчдийн ур чадвар, арга барил” сэдвээр ХИС-ийн багш, доктор Л.Ариунтай хийх уулзалт болно. 

-Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд "Цааны баяр-2024" соёлын наадам болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button