Номин констракшны "Гарден сити" хотхоны тааз нуржээ

Арцатын амны дэргэдэх "Гарден сити" хорооллын байрны тааз өчигдөр /2024.03.13/ нуржээ. Энэ талаар тухайн хорооллын оршин суугч Ш.А-гаас тодрууллаа.
Тэрбээр, "Өчигдөр оройн 21:40 цагийн үед есөн сартай охины маань унтаж байсан өрөөнд юм унах чимээ гарсан. Нөхрийг маань очиход таазны шавар унаж, эхэлсэн. Охиноо аваад өрөөнөөс гарахтай зэрэгцээд таазны 50 орчим хувь нь нурж унасан. Үнэндээ хоёр секунд хоцорсон бол том том хавтангууд охины дээрээс унах байсан.
Энэ байр 2019 онд ашиглалтад орсон бөгөөд манай гэр бүл анхдагч оршин суугчдын нэг. Өмнө нь 2020 оны долоодугаар сард яг үүнтэй ижил нурсан юм. Тухайн үед барилгыг гүйцэтгэсэн "NCD" групп засвар хийсэн хэдий ч энэ удаа дахиад тааз нь нурчихлаа. Тааз нурсны дараагаар байрныхаа СӨХ-той холбогдоход ашиглалт хүлээн авсан хугацаа дууссан учир бидэнд хамаагүй гэсэн юм.
Манай хороололд хэд хэдэн айлын тааз нурж байсан бөгөөд өмнө нь засвар хийж, шинэчилж өгсөн. Өнөөдөр "NCD" группээс албаныхан ирсэн. Өмнө нь долоодугаар сард тааз нурахад дулаахан байсан учир засвар хийгдэж, дуустал өөр газар байж болоод байсан. Энэ удаа хүйтэн сэрүүнээр нялх хүүхэдтэй учраас хүндрэл их байна" гэлээ.
"Номин констракшн" нь "Гарден сити", "Ривер гарден" гэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж байжээ. "Гарден сити" хотхон нь 2019 онд ашиглалтад орсон бөгөөд тус хорооллын 1м2-ын үнэ 4 сая 200 мянган төгрөг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГАДНАА ГЯЛАНЦАГ ДОТРОО ПАЛАНЦАГ ККК
river garden ni ch gesen hamgiin ersdeltei bused barigdsan. aidastai amidargiin bnalee. humuus ni bugd medrel muutai. zam deer urgelj dairdag. zamiin hudulguunii durem medehgui. river gardend bas yamarch business erhleh hetsuu. neeh teneg tureesiin unetei. usand avtah ersdeltei ene horoolold ul hudluh avah tiim ch saihan sanaa bish baih
Сөх өө номингоосоо с�##�гаж ав 3жилийн ашигл�##�тын хугацаа өнгөрсөн бол оршин суугчидын төлөөлөл 100% өөрсдөө хариуцахгүй бол хуримтл�##�ын мөнгө чинь барилгын компанилуу чинь гулгуулаад бна гэсэн үг шүүү
Их л гоё барилга харагддаг хулхи юм байж л дээ!
Туслан гүйцэтгэгч - ийн яг энэ хэсгийг хийсэн бригад нь ....NCD ...ийн нэрийг унага�##�аа даа.