Нийгэм мэдээ

Дорнод аймгийн бүртгэлтэй автомашиныг хилээр гаргаж эхэллээ

Хавирга-Архашаат боомтоор наймаас доош суудалтай автомашины нэвтрэх зөвшөөрөл олгож эхэлсэн тухай Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлжээ.

Дорнод аймагт бүртгэлтэй наймаас доош суудалтай автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Архашаат боомтоор “Хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг энэ сарын 14-нөөс олгож эхэлжээ.

"Хилээр нэвтрэх үнэмлэх"-ийг олгохдоо:

  • Дорнод аймагт бүртгэлтэй буюу ДОА, ДОР, ДОУ серитэй автомашинд зөвшөөрөл олгоно.
  • Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гадна талын урд болон хойд хэсгийн 450 өнцгөөс хоёр талаас авсан зураг
  • Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан байх шаардлагуудыг тавьжээ.

Хил нэвтрэх үнэмлэх авсан тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын талд зорчих хугацаа 10 хоног юм байна. Шаардлагатай тохиолдолд хоног хугацаа сунгах хүсэлт дахин гаргаж болох аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Даваасамбуу
Даваасамбуу

10 удаа юмуу 10 хоног юмуу сэтгүүлч хийж чадахгүй бүсгүй шивдээ энгийн хэллэгээр маш товчхон тун ойлгомжтой бичиж чаддаг хүн сэтгүүлч хийдэг юм

Холбоотой мэдээ

Back to top button