УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Мал аж ахуйн салбар нь Монголчуудыг тэжээх биш бизнесийн орчин болж өөрчлөгдсөн"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.03.25/ хуралдлаа.

Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын талаар Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан асуудлуудыг сөрөн давах зорилготойгоор нэг удаагийн хуулийг өнөөдөр танилцууллаа. Уг хуулийн нэр нь "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгалт цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах" тухай хууль юм. Энэхүү хуулиар мал аж ахуйн салбарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм.

Экологийн тэнцвэр алдагдалт буюу бэлчээрийн даац хангагдахгүй байгаа учраас малын тарга тэвээрэг муу. Малчид зээл авахын тулд 500-аас дээш толгой малтай болсон. Малчдын амжиргаа сул байна. Залуу үеийнхэн мал дээр гардаггүй нь нэгээхэн том асуудал. Энэ жилийн өвөлжилтийн нөхцөл байдлаас шалтгаалан олон мянган малчин 70-аас дээш хувийн малаа алдсан мөн зарим нь 100 хувиар малаа алдсан байдалтай байна. Иймээс төв газар суурьшихаар ихээр ирнэ. Үүнийг бодитойгоор дүгнэж ажиллах хэрэгтэй.

Мал аж ахуйн салбар нь Монголчуудыг тэжээх биш бизнесийн орчин болж өөрчлөгдсөн. Үүнээс үзэхэд мал аж ахуйн салбарын унаж байна. Иймээс уламжлалт мал аж ахуйг дэмжин ажиллахаа мэдээлж байна.

Малын мах үнэгүйдсэн байгаа байдлыг засаж, залруулна. Системийн хувьд шинэчлэлт хийхийн тулд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХОХЬ ЧИНЬ МУУСАЙН ҮИХИЙ ЗААР ХИР ХАНХЛУУЛСАН МАЛЧИНГУУД ИХ ДАЛЧИГНААД БАЙСАН МӨНХ ХӨХ ТЭНГЭР ЮМЖИРДУЛАМ ХОЁР ХАМЖААД ИХЭНХИЙГ НЬ ЖАЛГАНД СЭГ ЗЭМ БОЛГОЧЛОО.ОДОО ЖААХАН УЧИРТАЙ БАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ ТООНД БИШ ЧАНАРТ АНХААР ГЭДГИЙГ МӨНХ ХӨХ ТЭНГЭР МАХ ИДДЭГ МОНГОЛНУУД САНУУЛЛАА АЯТАЙХАН БАЙГААРАЙ ДАЛЧИГНААД БАЙВАЛ НЭГ Ч МАЛГҮЙ БОЛГООД ӨВСӨӨР ХООЛЛОДОГ БОЛГОЧИЙ ГӨЛӨГНҮҮДИЙГ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chi mongol hvn monvv m#lchid chamd ymar gem hiisen ym yagaad doromjilood haraagaad bga ym adilhan amidraliin toloo zvtgej ywaa ydarsan ard tvmenii neg chi m#l m#llaj vzsen ymu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи мах иддэггүй, хүн сүгүү??

Зочин
Зочин

Зөв хэллээ

Зочин
Зочин

Xunee ulsguxgui bailgax ni uls ornii xugjliin bodlogo shuu. Yadaj xymyysee xangalttai orlogotoi, orlogo olox bolomjiig bii bolgochixood ingej xeleech. SDG2 bol mongold xeregjixgui yum baina.

Зочин
Зочин

Монголчуудыг тэжээх �##�багуй, м�##�чид еерсдее амьжиргааны хэрэгцээгээ олох бизнес хийх хэрэгтэй. Туунд тер орох хэрэггуй .

Back to top button