ЭДИЙН ЗАСАГ

Төмрийн хүдрийн үнэ сэргэж, 108 ам долларт хүрчээ

Төмрийн хүдрийн үнэ энэ долоо хоногт 10 гаруй хувиар өсөөд байна. БНХАУ-д эрэлт өсөх хүлээлт нэмэгдэж, төмрийн хүдрийн үнэ энэ долоо хоногт 10 гаруй хувиар өслөө. Энэ нь 2022 оны дунд үеэс хойших хамгийн сайн үзүүлэлт нь болохоор байна.

Сингапурын Түүхий эдийн биржид төмрийн хүдрийн үнэ тонн нь 108 орчим ам.долларт хэлбэлзэж байна. “Goldman Sachs” зэрэг томоохон банкнууд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулсаар байгаа юм. Үүнд тус улсын үйлдвэрлэл эрчимжиж, экспорт нь өсөх төлөвтэй байгаа нь голлон нөлөөлж байгаа ажээ.

Төмрийн хүдрийн үнэ оны эхний улиралд тонн нь 100 ам.доллароос буураад байсан бол сүүлийн байдлаар ийнхүү эрчимтэй сэргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2024 08:20

hairn saihan baylag duuslaa

Холбоотой мэдээ

Back to top button