Нийгэм мэдээ

ФОТО: S'Outlet дэлгүүрийн барилгыг нурааж байна

S'Outlet дэлгүүрийг гуравдугаар сараас эхлэн буулгаж, дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгаж, дуусгаад буй юм. Үүнтэй холбоотойгоор тус дэлгүүрийн таван давхар үндсэн барилыг буулгах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлсэн. 

Одоогийн байдлаар төмөр бетонон хийцээр хүчитгэсэн S'Outlet дэлгүүрийн таван давхар барилгын гурван давхрыг буулгажээ. Түүнчлэн хоёр давхар төмөр бетоныг молдокдон 24 цагаар ажиллаж, нурааж байгаа аж. Дэлгүүрийн барилгыг нураах ажлыг ирэх долоо хоногт дуусгахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн сард S'Outlet дэлгүүрийн буурин дээр нийт 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барихаар тендерийг зарлаад буй. Тухайн тендерийг тавдугаар сарын 8-нд нээх бөгөөд нийт санхүүжилт нь 37 тэрбум төгрөг байна.

Үүнээс 20 тэрбум нь S'Outlet дэлгүүрийн буурин дээр баригдах үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжид зарцуулагдах аж. Энэ жилийн тухайд есөн тэрбум төгрөгийг зарцуулна. Мөн шинжлэх ухааны үндэстэй, зураг төсөл, тооцоо судалгааг үндэслэж, үерийн даланг барина гэдгийг холбогдох албаныхан хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Авилг�##�аа нурааж чадахгүй байж юун төр засаг.

Зочин
Зочин

Авилгaлаа нурааж чадахгүй байж юун төр засаг.

Зочин
Зочин

авилга өгөөгүй, дарга танилгүй нэгэн ингэж улстөрийн золиос болж хохирч байгаагийн бодит том жишээ боллоо доо. нөгөө МАНГАРууд нь ингэж нурааснаар иргэдээс том оноо авсан гэж өөрсдөө л баярлаж байгаа. Одоо том ар т�##�тай авилга хорооллыг буулгахыг харах үлдэж дээ

Зочин
Зочин

Авилга хороололдоо нураагаачээ. МАН бас сонгуулдаа авилг�##� авчаа юу?

Back to top button