Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаалаа

Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна.
Энэ оны байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан. Сүүлийн хоёр сарын байдлаар хил дээрээс буцаагдсан иргэдийн тоог авч үзвэл БНХАУ-ын 246, БНСУ-ын 86 иргэн байна.
Мөн хяналт шалгалтаар Монгол Улсад улсад аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон 6 орны 116 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.
Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу холбогдох зөвшөөрлийг авч, зорилгод нь нийцсэн визээр урихыг зөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол иргэдийг хятадад визтэй зорчдог болгомоор байна...Солонгос улс 60 хүртэл насны иргэдийг хилээрээ оруулахаа больж зөвхөн бизнэсийн шугамаар Солонгос компаны урилгаар виз олгох
САША САГА БОЛБООС БНХАУ н ИРГЭН БАЙНА ЧИ МУУ СУРАГГҮЙ ХУЛГАЙЧ БИТГИЙ ХУЦ ТЭР ХУЖАА РУУГАА ОЧИЖ ӨВС НОГООГОО ИДЭЖ АМЬДАР ЯАСАН ИХ ДОНГОСДОГ ЛАЛАР ВЭ? МОНГОЛЫХОО ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХУЛГАЙЧ ВЭ? ХАРАМСАЛТАЙ НЬ ЧАМ ШИГ ХЯТАДЫН ҮГЭЭР БОЛОХГҮЙ НЬ САЙХАН ЮМ ДАА