Нийгэм мэдээ

ХХБ-аас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг 10 дахь өдрөө хайж байна

ХХБ-аас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг арав дахь өдрөө эрэн хайж байна.

Түүний залилангийн хэрэгт холбогдолтой шүүх хурал энэ сарын 12-нд товлогдсон юм. Гэтэл шүүгдэгч этгээд алга болсноор шүүх хурал ирэх сарын 8-ны өдөр хүртэл хойшлоод байна. Ийнхүү тэрбээр, гурван жилийн хугацаанд гурав дахь удаагаа сураггүй алга болж байна.

Түүний үйлдэж байсан хэргүүдийг эргэн сануулбал, Б.Бямбадорж нь 2021 оны тавдугаар сард ХХБ-ны Шангри-Ла дахь салбараас нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар ашиглан 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг байсан юм.
Мөн 2019 онд нэр бүхий арилжааны банкнаас итгэмжлэх ашиглан, БНХАУ-ын иргэний данснаас 1.3 тэрбум төгрөгийг залилж авсан түүхтэй аж. Мөн 2020 онд буюу дөрвөн жилийн өмнө нэр бүхий арилжааны банкнаас “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн 99 сая төгрөг залилж байжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өндөр настан
Өндөр настан

Доллар хулгайлсан бол ардын сайн эр юм биш үү.хомхой дээрэмчин тахарууд цагдаануудад бүү баригдаг.

Зочин
Зочин

Хайгаа-л байдын. Хайж байгаа юм биш, угтаа. Хайж байгаа гэсэн ажил хийж байгаа юм. Тэгэж оллнд мэднгдэх хэрэгтэй. Зүгээр л дүр эсгэдэг. Угтаа бол хаа байгааг нь �##�ь хэзээний мэдсэн. Олчихож боолхгүй учраас одоо хайж байгаа нэр зүйж байгаа юм. Энэ хүнийг олчих юм бол нэлээд хэдэн хүн цуг суух болчоод. Энэ ч өөрөө тэрийгээ мэдээд нөгөөдүүлээ дарамтлаад сурчихсан. Монголд өнөөдөр хулгайч хүн л нэг хэсэг амьдарч байна даа.

Баатар
Баатар

Цагдаагийхантай л холбоотой хэрэг байна. Тэгээд л оргуулаад байна. Өнөрөө Мөнхэрдэнэ нарыг хорьиод л байсан даа тэт яав л гэж

Иргэн
Иргэн

Тавьж явуулсан хуульчаар нь олуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Нөгөө хэдэн тэрбумаар нь аваад Альп гэчихсэн нэр бүхий нөхдүүд яах вэ . Тэд тэгээд л яваад л УИХ орчих гээд л яваад л байх уу . Тэ

Зочин
Зочин

Үхсэн хужаагийн мөнгийг авсан л юм бна, ямар гарз гарчихаад бгаа юм болдоо, энэ 76 гаа хянаач

Зочин
Зочин

Хулгайчийн банкыг тоносон бна. Сайн бна.

bat
bat

Энэ хаа холдды толгойтод л явж байлээ шдээ

Бямбаа
Бямбаа

Хуулийн байгуулага ард нь байгаа даа. Анодыг цагдаагийн удирдлагууд дээрэмдсэн гэсэн шдээ Анодын Даваа

баасан
баасан

хуулийн цоорхоогүй болгох хэрэгтэй энэ мэт хохироогоод яваад байж болохгүй ээ. дээрээ ч тэр доороо ч тэр улс эх орон оо бодох хэрэгтэй хэрэг хийсэн бол хүлээж сурцгаа

Цогягү
Цогягү

Анхны хэрэг байна Сэтгэл нь зоволгүй яах вэ Амьтны үр эвий эвий ядарч байгаа даа цагаатгах цаг нь болсон

Зочин
Зочин
Reply to  Цогягү

Эвий2 гэнэ үү

Холбоотой мэдээ

Back to top button