Нийгэм мэдээ

Өвлийн ЭЕШ өгөх байр, суудлын хувиараа хэвлэж авах заавар

2024 оны өвлийн "Элсэлтийн шалгалт"-ын шалгуулагчид “суудлын хуваарь”-аа 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хойш eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж аваарай.

Суудлын хуваарь гэдэг нь таны шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суух суудал, шалгалтын цагийг зааж өгсөн хуудас юм.

2024 оны өвлийн "Монгол хэл бичгийн шалгалт" болон "Элсэлтийн шалгалт"-ын бүртгэл 11-р сарын 10-ны өдөр 18:00 цагт дуусна. Та шалгалтад бүртгүүлэх бол eyesh.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажихыг анхаараарай.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button