УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Н.Энхболд: Үндэсний язгуур эрх ашиг хөндсөн амин чухал зүйл дээр нэгдэж чаддаг засаг, төртэй болчихлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр Монгол талыг төлөөлөх төлөөлөгчдийн нэгээр оролцсон Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболдтой ярилцлаа.

-17 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны гэрээнд хоёр улсын Засгийн газар гарын үсэг зурлаа. Та өмнө нь сайд болон гишүүн байхдаа энэ асуудлыг олон удаа ярьж байсан. Харин одоо гарын үсэг зурах үйл ажиллагаанд ч оролцож байгаа төлөөлөгчийн хувьд уг хэлэлцээг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ үнэхээр олон жил яригдсан төсөл. Нарийн яривал хоёр тал хоорондоо тохиолцсон зүйлийг манай тал улс төрийн болон өөр олон шалтгаанаас болоод биелүүлээгүй. Ингэж угжирч явсаар олон жил болсон төсөл. Энэ манай дотоодын улс төртэй ч их холбоотой асуудал байсан. Харин Хамтарсан Засгийн газар байгуулаад бүгдээрээ дотооддоо нэг зорилготой байя. Улс орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллая. Болохгүй зүйлсээ хойш тавиад болох зүйл дээр нэгдье гэж манайх дотооддоо ойлголцож, улс төрийн таатай нөхцөл байдал нь бүрдсэн.

БНХАУ Харбин хот

Нөгөө талд Хятадын талаас Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой ажиллах нөхцөл нь бүрдэж байгаа юм байна. Тэгэхээр эд нартай урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулж болох юм байна гэдэг итгэлтэй болсон. Тиймээс хоёр тал олон удаа ярилцаж аль аль тал нь тодорхой хэмжээнд буулт хийж нэг уулзсан цэг дээрээ санал нийлснээр энэхүү хэлэлцээг хийлээ. Би энэ үйл явдалд мэдээж маш их баяртай байгаа.

-Том төслөө эцсийн мөчид нь авч ирчхээд дахиад унагавал ер нь бидэнд итгэж ажиллах улс орон, Засгийн газар байхгүй болно-

-Энэ хэлэлцээ амжилттай болбол өөр бас олон төсөл хэрэгжих боломж нь нээгдэж байх шиг байна. Тэгэхээр үүгээр хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарав уу гэж харлаа?

-Тэгж ойлгож болно. Манайх чинь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-тай хаяа нийлж оршдог хэр нь энэ улсын хөгжлийн хурдтай хөл нийлүүлж чаддаггүй. Тиймээс ядаж хөгжлөөс нь аль болох хоцрохгүйгээр үр шимээс нь хүртэж бие биедээ харилцан ашигтай тус дэмтэй хөгжих боломжийг бид бүрэн дүүрэн ашиглаад явах хэрэгтэй байна. Харин энэ удаагийн хэлэлцээр энэ тал дээр их том ахиц гаргалаа гэж харж байгаа. Ямартай ч бид эхний том гацаагаа гаргачихлаа. Одоо цааш үргэлжлүүлээд компани хооронд гэрээ байгуулах, ажлаа эхлэх, гүйцээх гээд олон ажил шат шатаа дараад хүлээж байна. Хамгийн түрүүнд УИХ-аар орж соёрхон батлагдах ёстой. Сая хоёр байнгын хороогоор ороод хоёулаа хэлэлцээ байгуулахыг дэмжсэн. Одоо УИХ-аар батлагдана гэж бодож байна. Батлагдаасай гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна.

Их хурал маань батлах байх гэдэг дээр маш их итгэлтэй байгаа. Яагаад гэвэл бид 10 гаруй жил болж арай гэж шийдэгдэж байгаа эдийн засагт үр өгөөжтэй томоохон ажлаа эцсийн мөчид нь авч ирчхээд дахиад асуудал үүсгэвэл ер нь бидэнд итгэж ажиллах улс орон, Засгийн газар байх уу гэдгээс эхлээд төвөгтэй асуудлууд үүснэ.

Тэгэхээр манай улс төрчид маань, УИХ-ын гишүүд маань үүнийг бүрэн дүүрэн ойлгож байгаа гэдэгт би итгэж байгаа.

БНХАУ Харбин хот

Мөн энэ Гашуунсухайт-Ганцмод боомтын тухай хэлэлцээрийн асуудал зөвхөн боомтын асуудал биш. Нэгдүгээрт холболт хийх асуудал. Энэ нь өөрөө Монгол Улс хоёр дох удаагаа хилээр нэвтэрсэн төмөр замын гарцтай болох гэж болж буй том үйл явдал. Хятадын талаас зөндөө олон зам боомтууд руугаа тавьчихсан. Манай талаас бас дөхүүлчихсэн юмнууд байдаг ч янз бүрийн шалтгаанаас болоод холбож чаддаггүй. Тиймээс ганцхан л төмөр замаар бүх юм аа тээвэрлэдэг байсан. Харин энэ хэлэлцээр амжилттай болсноор улсын хэмжээний хоёр дахь томоохон гарц бий болж байгаагаараа нэн чухал ач холбогдолтой.

Бас нэг чухал зүйл нь Хятадын тал ийм хүсэлт тавьж байгаа. Эхлээд бүгдээрээ хэлэлцээрээ зурчихлаа. Одоо гүйцэтгэх байгууллагууд нь хоорондоо ярилцаж гэрээ хийж, ажлаа нэн даруй эхэлье. Энэ ажил эхэлмэгц дараагийн боомтуудын асуудлыг ярьж, ажлыг нь алхам алхмаар хийж эхэлнэ гэж байгаа. Үүнийг удаа дараа хэлж байгаа. Тэр нь хэрэв үүнийг хийхгүй бол дараагийн ажил явахгүй гэж байгаа зүйл огт биш. Эхнээс нь дараалалтай явъя гэдэг агуулга. Нөгөө талаас та нарыг харья. Хэлсэн амандаа хүрч хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтаа амжилттай эхлүүлж чадвал бид дараа дараагийн ажилд мөн хамтраад явна гэдгээ маш дипломат аргаар хэлж байгаа санаа л даа.

Ер нь энийгээ ойлгуулж дэс дараагаа маш тодорхой ярьж байгаа. Тиймээс нэг ийм зүйлийг бид бодолцох хэрэгтэй байгаа юм. Энэ бол зөвхөн нэг боомтын асуудал биш. Дараагийн боомтуудын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай маш их уялдсан асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дээрээс нь мэдээж энэхүү хэлэлцээрт зөвхөн төмөр замын асуудал ороогүй. Уурхайн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай асуудал орсон. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах экспорт, импортын чиглэлээр ахиц гаргаж ажиллах тухай заалт орсон байгаа. Тэгэхээр энэ хэлэлцээ бол нэлээд том төслүүдийн суурь болсон чухал хэлэлцээ боллоо гэж би харж байна.

БНХАУ Харбин хот

-Монгол Улс хэлсэн амандаа хүрдэг тогтвортой төртэй гэдгээ харуулах нь хамгийн чухал асуудал болоод байна-

-Таны хэлснээр Хятадын тал Монгол Улсад итгэж аль аль тал хэд хэдэн буулт хийж хэлэлцээрт хүрлээ. Харин одоо дөнгөж эхлүүлээд байгаа энэ итгэлцлээ цаашид яаж авч явах нь чухал байх шиг байна?

-Тийм. Ер нь энэ улс төрийн итгэлцэл гэдэг зүйл улс хоорондын харилцаанд маш чухал байдаг. Улс төрийн итгэлцэлгүйгээр жижиг, том, эдийн засгийн, хүмүүнлэгийн гээд ямар ч харилцаа явахгүй. Тэгэхээр хамгийн гол нь улс төрийн итгэлцлийн асуудал. Ер нь ганц Хятад ч биш бусад улс орнууд бас Монгол Улсыг харахдаа хэр найдвартай. Урт хугацаанд тогтвортой хамтарч ажиллах улс вэ гэдгийг нь л харна. Тэрнээс биш ямар нам байна. Эрх барьж байна уу. Үгүй юу гэдгийг юун түрүүнд харахгүй. Улсынхаа хувьд, Засгийн газрын хувьд, төрийн бодлогынхоо хувьд, шийдвэр гаргах түвшний байгууллагуудынхаа хувьд аливаа улстай гэрээ байгуулчхаад тэрэндээ тууштай байна уу. Асуудал гаргаж ахин дахин эргэж буцаад байна уу. Эсвэл байгуулсан гэрээ, ярьсан, хэлсэн зүйлээсээ буцаж байна уу гэдгийг л харна.

Ийм учраас сая байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд бид цаашид эрхэмлэж, хадгалж явах ёстой хамгийн гол зүйл нь улс төрийн тогтвортой байдлаа хангах. Монгол Улс зурсан гэрээ, хэлсэн амандаа тууштай байдаг энэ л итгэлийг зөвхөн Хятадад биш бүх улсуудад бий болгох нь цаашид бидний өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгтэй.

БНХАУ Харбин хот

-Хамтарсан Засгийн газар, шинэ парламент сайн ажиллаж байгаа. Тэднийг энэ чигээрэй яваасай гэж хүсэж байна-

-Гурван намын төлөөлөл бүхий Хамтарсан Засгийн газар айлчлалд өргөн бүрэлдэхүүнээр оролцож байгаа нь манай Засгийн газар тогтвортой бас төлөвшилтэй болж байгаа гэдгээ харуулж байна уу гэж анзаарагдаж байгаа. Энэ агуулгаараа хөдөлдөггүй хэд хэдэн том төслөө хөдөлгөчихлөө. Хориод жил Засгийн газар болоод парламентад ажилласан улс төрч хүний хувьд энэ Засгийн газрыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Миний өмнө нь эхлүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг үйл явцын эцсийн санаа нь тогтвортой Засгийн газартай байх юм сан гэдэгт чиглэж байсан. Мэдээж манайх ардчилан нийгэм санаа оноо зөрөх зүйлс байна. Гэхдээ амин чухал үндэсний язгуур эрх ашиг нийлсэн зүйлс дээр нэгдэж чаддаг засаг, төртэй байхын суурийг тавьсан хууль болоосой гэж бодож л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Сонгуулийн хууль зэрэгт оролцож ирсэн. Би одоо тэр ажлын үр дүн гарч байна л гэж харж байгаа.

Гурван намаас бүрдсэн Засгийн газар бий боллоо. Би хол байгаа болохоор бүх юмыг нь дүгнэж чадахгүй байна. Гэхдээ миний харж байгаагаар Засгийн газар дотор байгаа гурван нам яг улаан цайм Засгийн газраа эсэргүүцэж гаргасан шийдвэрээсээ ухарч байгаа харагдсангүй. Ер нь улс төрийн түвшинд болон нийгэм тэр чигтэй одоо л нэг энэ нь манайд хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг авдаг, мэддэг болсон харагдаж байна. Цаашдаа яг ийм байдлаар үргэлжлээсэй гэж бодож байна.

-Харин парламентын хувьд. Мөн ялгаагүй анхны 126 гишүүнтэй. Олон намын төлөөлөлтэй парламент бүрдлээ шүү дээ?

-126 гишүүнтэй боллоо. Олон намын төлөөлөлтэй боллоо. Энэ парламент одоог хүртэл Засгийн газраас оруулсан томоохон төслүүдийг дэмжээд явж байна. Мэдээж санаа оноо зөрөлдөх асуудал гишүүд болоод намуудын дотор байгаа байх. Өмнө нь ч ийм байж ирсэн. Гэхдээ миний харснаар энэ парламент яг өнөөдрийн байдлаар Засгийн газрынхаа хамгийн том зорилт бүхий төслүүдийг бүгдийг нь дэмжиж ирлээ. Энэ парламентыг яг энэ үзэл санаагаа алдахгүй цаашид ажиллаасай л гэж бодож байна.

БНХАУ Харбин хот

-Та мөн Элчин сайдаар томилогдоод баггүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Биднээс шалтгаалсан, шалтгаалаагүй олон шалтгаанаар зарим ажлууд маань нэлээд зогсонги байдалтай болчихсон байсан. Яг үнэндээ бас л дахиад нөгөө Хамтарсан Засгийн газраа ярих нь. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад Монгол Улсын улс төр арай тогтвортой болсон. Зөвхөн Хятадын талтай л гэхэд сүүлийн 4,5 сард олон уулзалт хийж өмнө нь хэрэгжээгүй ажлууд хэлэлцээрийн түвшинд яригдаж эхэлсэн.

Ганц Гашуунсухайт-Ганцмод биш Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хэлэлцээгээ бид хийчихсэн. Бусад асуудлууд ч гэсэн нэлээд боломжийн хэмжээнд урагшилж байгаа.

Энэ бүхэнд миний бие Элчин сайдын хувьд оролцоод явж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 20, 2025 10:18

Гарчиг нь харамссан өнгө аястай байх юм.

Зочин
Зочин
2 сар 20, 2025 12:52

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Чинзо
Чинзо
2 сар 20, 2025 21:32

Н.Энхболд гэдэг новш юу хуцаад байгаа юм бэ.Даапа�##�аад байна уу.БХЯ ны сайд байх даа амиа хоохойлсон амьсгаа байсан.

Зочин
Зочин
2 сар 21, 2025 03:05

Сайхан пиз шүү

Зангараг
Зангараг
2 сар 21, 2025 06:26

Энэ этгээд харамсаад байгаа бололтой.

Зочин
Зочин
2 сар 21, 2025 08:44

bnga darga hiichdeg zaitai eree

Зочин
Зочин
2 сар 21, 2025 08:47

тэтгэвэртээ суулгүй элчин сайдаар томилогдчихоод битгий бялдуучлаад бай. төрд юу хийсэн юм чи. �######�б�##� таарна

Зочин
Зочин
2 сар 21, 2025 15:01

Та нарын хорлол хар б�##�аг. бөөн садаа тээг хорлоно сүйтгэсэн ажил шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button