Гадаад мэдээДЭЛХИЙ

Дубай шоколадны трендийн улмаас фисташки самрын хомсдол үүсжээ

Дубай шоколад цахим орчинд тренд болсон нь фисташки самрын хомсдол үүсэхэд хүргэсэн байна. Фисташки самартай тус шоколадны бичлэгүүд TikTok, Instagram гэх мэт сошиал платформууд дээр олны анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Тус шоколадны амтыг магтсан анхны бичлэг 2023 оны сүүлээр нийтлэгдсэнээс хойш Дубай шоколадны тухай бичлэгүүд 120 сая гаруй хандалт авсан байна.

Үүний үр дүнд тус шоколадны хамгийн чухал орц болох фисташкийн хомсдол олон улсад үүсжээ. Тус самрыг ихэвчлэн АНУ болон Иранд ургуулдаг. Самарын арилжааг бүртгэдэг “CG Hacking” компанийн Жайлес Хакинг “Financial Times” агентлагт хэлэхдээ жилийн дотор 450 грамм фисташкийн үнэ 7.65 ам.доллароос 10.3 ам.доллар болж нэмэгдсэн гэжээ.

Фисташкийн хамгийн том экспортлогч АНУ-д өнгөрсөн жил ургац муу байсан тул самрын хомсдол аль хэдийн үүсээд байсан юм. Өөр нэгэн томоохон экспортлогч болох Иран АНЭУ-руу гаргаж буй фисташкийн хэмжээ нь 40 хувиар нэмэгджээ. Дубай шоколадыг анх “Fix” компани үйлдвэрлэж зөвхөн АНЭУ-д л худалдаж байсан юм.

Шоколад олны анхаарлыг татаж эхэлсний дараа “Läderach”, “Lindt” гэх мэт шоколад үйлдвэрлэгчид фисташкитэй шоколад гаргасан байна. Гэсэн хэдий ч тэдгээр компаниуд олон улсын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа аж.

Их Британийн тансаг зэрэглэлийн шоколад үйлдвэрлэгч компаниудыг эзэмшдэг “Prestat Group” группийн ерөнхий менежер Чарльз Жандреу “Financial Times” агентлагт хэлэхдээ фисташкитэй шоколадны эрэлт салбарыг нь гайхшруулж байна гэжээ. Тэр “Гэнэт л эрэлт хэрэгцээ нь нэмэгдсэн. Булан болгоны дэлгүүрүүд шоколадыг зарж эхэлсэн” хэмээсэн байна.Зарим дэлгүүрүүд нэг хүнд зарах фисташкитэй шоколадны тоог хязгаарлаж эхэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дубай шоколад эрэлттэй болсонтой хобогдуулан хуурамч бүтээгдхүүн гарсан нь аюултай үр дагавар дагуулж болзошгүйг The Daily Mаild бичжээ. Эмират Туркт үйлдвэрлэдэг дубай шоколаднаа дээж авч Штутгартын химийн хүрээлэнгийн шинжээчид шинжлээд хорт хавдар үүсгэдэг 3 MCPO бодис агуулогдаж байгааг илрүүлсэн байна. Зарим дээжид хорт хавдар үүсгэгч афлатоксин, глицидол бодис бодис илэрчээ

Зочин
Зочин

НАДААС САМАР АВААЧ ДЭЭ БИ НИЙЛҮҮЛЬЕ ТААНУУДАД МОНГОЛЫН ОРИГ САМАР ТА НАРТ ХҮРЭЭД ИЛҮҮ ГАРНАА

Зочинолдох
Зочинолдох

заваан юманд дурлах юм гахай шиг

Холбоотой мэдээ

Back to top button