“DHL” компани $800-аас дээш үнэтэй барааг АНУ-руу олон улсын хүргэлт хийхгүй

Германы “DHL Express” компани АНУ-ын гаалийн зохицуулалта өөрчлөлт орсон тул өнөөдрөөс /2025.04.21/ эхлэн 800 ам.доллароос үнэтэй барааг олон улсын хүргэлтээр Америк хэрэглэгчдэд хүргэхээ түр зогсооно гэжээ.
АНУ-ын Гаалийн алба 800 ам.доллароос илүү үнэ бүхий ачаа барааг тусгай бүртгэл, боловсруулалын процессоор нэвтрүүлэх ёстой гэх шинэ зохицуулалттай болсон юм. Өмнө нь тусгай процессоор оруулах босго үнэ 2,500 ам.доллар байжээ. “DHL” мэдэгдсэнээр бол бизнес хоорондын тээвэрлэлт зогсохгүй ч тодорхой хэмжээнд саатах магадлалтай аж. Бизнес хооронд болон хэрэглэгчид хүргэх 800 ам.доллароос бага үнэтэй тээврийн урсгал зогсохгүй.
Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн шуудан АНУ-руу далайгаар шуудан илгээх үйлчилгээгээ түр зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Вашингтон БНХАУ болон Хонконгоос ирж буй шууданг гаалийн татваргүй оруулдгийг цуцалсны дараа Хонконгийн шуудан АНУ-ыг дээрэлхэж байна гэж буруутган ийм алхам хийсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп