Гадаад мэдээДЭЛХИЙ
Europa лигт Тоттенхам ялж, Сон Хюн Мин анхныхаа цомыг өргөлөө
Лхагва гарагт /2025.05.21/ Europa лигийн аваргын цомын төлөөх тоглолтод Тоттенхам Хотспур баг Манчестер Юнайтедийг 1:0 харьцаатай буулган авсан байна. Ийнхүү Европын лигт дебютээ хийснээс 15 жилийн дараа Сон Хюн Мин анхныхаа аваргын цомыг өргөв. Дэлхийн болон Азийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг гэгддэг тэрбээр Europa лигийн аварга болсныхоо дараа баярын нулимс дуслуулжээ.
Тоглолтын цорын ганц буюу ялалтын гоолыг 42 минутад Бреннан Жонсон хийж, Тоттенхам сүүлийн 17 жилийн анхны цомоо авсан юм. Сон Хюн Мин 2015 онд анх Тоттенхамд элссэн. Тэрбээр карьерынхаа явцад хоёр удаа томоохон лигийн аваргын төлөө (2019 онд UEFA Аваргуудын лиг, 2021 онд Английн хөлбөмбөгийн лиг) тоглосон ч харамсалтайгаар хожигдож байсан юм.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.