Улс төрийн мэдээ

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Дөлгөөний урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Хөгжлийн банкны хэрэгт албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан,  мөнгө угаах, хахууль авах, өгөх, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх, ашиглах, нотлох барим хуурамчаар бүрдүүлэх, худал мэдүүлэх зэрэг гэмт үйлдлүүдээр холбогдсон 80 хүн, дөрвөн компанид яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Гэтэл Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Дөлгөөний хэргийг прокуророос тусгаарлах санал гаргаж, авч үлдсэн байдаг.

Тодруулбал, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга асан Г.Дөлгөөн нь “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум, “Инжир” ХХК-д 4.7 тэрбум, “Баруун баян транс” ХХК-д 10 тэрбум, “Пирамид орд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээлийг тус тус хууль бусаар олгуулсан буюу ТЭЗҮ-гүй, барьцаа хөрөнгө хангалтгүй, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, шаардлага хангахгүй, зээл олгоход эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн компаниудад зээл олгохыг дэмжсэн хэрэгт холбогдсон. 

Түүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2025-06-17/ БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д болохоор товлогдсон байна.

Холбогдох зүйл анги: Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинд
Зочинд
6 сар 16, 2025 23:53

Шийтгэл нь чанартай л байгаасай

Холбоотой мэдээ

Back to top button