ЭДИЙН ЗАСАГ
"Тавантолгой" ХК 249 мянган тонн нүүрс Уул уурхайн биржээр арилжаалжээ

Өнгөрсөн баасан гарагт "Тавантолгой" ХК Уул уурхайн биржээр дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс нийт 39 багц буюу 249 мянга 600 тонн нүүрс борлуулжээ.
7-р сар гарснаас хойших анхны өндөр дүнтэй арилжаа энэ болсон бөгөөд тонн тутмыг нь 78 ам.доллароор доод үнийг тогтоож, худалдан авагч талын зүгээс ирүүлсэн санал болон дундын хэлцлийг 82 ам.доллароор тогтож арилжаалсан байна.
Он гарснаас хойш коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний арилжаа сул хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр очиж ажилласан юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.