Улс төрийн мэдээ

10 хүнтэй бүлэглэн авлигын хэрэг үйлдсэн О.Магнай 500, Ц.Шижир 340, Х.Эрдэнэ 300 саяыг өгнө

О.Магнай, Ц.Шижир тэргүүтэй 11 хүнд холбогдох авлигын хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж эхлээд цөөнгүй хугацаа өнгөрсөн. Улмаар холбогдох хэргийн шүүх хурал /2025-08-25/-ны өдрөөс /2025-09-04/ хүртэлх өдрүүдэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэр гарлаа.

Хэргийг эргэн сануулахад, О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа одоогийн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж буй, хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлсөн.

Улмаар Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн байдаг. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчхаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт холбогдсон. НШШГГ-ын ажилтнууд 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан 11 давхар объектыг хураан авч, 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн хамаарал бүхий “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Мөн нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуунд О.Магнай нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэмээн буруутгагдсан юм. Харин Газрын албаны дарга Э.Болорчулууны хувьд Ц.Шижиртэй хамт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлж, 12 649 болгож газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэрэг хэрэгт холбогдсон билээ.

О.Магнай, Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтэй 11 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 13.5-3.1-т заасан албаны эрх нөлөөг ашиглаж бусдыг заналхийлсэн, 17.3-2.2-ын бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан, 21.2-1 дэх хэсгийн худал мэдүүлэг өгсөн гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хянан хэлэлцээд,

  • О.Магнайд хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах, 1 жил зорчих эрхийг хязгаарлах, 500 сая төгрөгийг гаргуулж Улсын орлого болгуулах
  • Ц.Шижирт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг 4 жилээр хасах, 340 сая төгрөгийг гаргуулж Улсын орлого болгуулах
  • Х.Эрдэнэд эрүүгийн хуулийн 22.1.1-д заасан зүйл ангиар гэм буруутайд тооцож 15 сая төгрөгөөр торгох, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 300 сая төгрөгийг хувиасаа гаргаж Улсын орлого болгуулах
  • Э.Болорчулууны нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, зорчих эрхийг гурван жилээр хязгаарлах
  • Б.Бямбацогтыг нэг сая төгрөгөөр торгох
  • Ц.Алтанцэцэгийг хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хязгаарлаж, нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах
  • Ш.Ядамдоржийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатай хасаж, 15 сая төгрөгөөр торгох, мөн зургаан сарын хугацаагаар зорчих эрийг хязгаарлах ял оноолоо.
  • Харин эргийн холбогдогчоор шалгагдаж байсан Б.Цогжаргал, Х.Саруул нарыг цагаатгалаа

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Авилгалын хэргийг ялгүй торгоод, улсад ажиллах эрхийг 2 жилээр хасаад болоо юу. Хоёр жилийн дараа тоох ч үгүй ардчилала яриад төрд ороод ирнэ, юу ч болоогүй юм шиг. Ийм хуультай газар авилга яаж тасрах вэ дэ. Нэг л удаа авилга аваад шүүхээр шийтгүүлсэн бол насан туршид нь төрийн албанд ажиллах эрхгүй болгох хэрэгтэй бна.

Зочин
Зочин

Ийм инээдтэй ял торгуультай байхаар манай улс ингэж улны болохоос яахав дээ

замын цагдаа Б
замын цагдаа Б

Яагаад шоронд хийхгүй байна???

баасан
баасан

Өхөөрдөм хөөрхөн шүүх шүү Бүр амташчихаж

Зочин
Зочин

ТЭГЭЭД ДЭЭРЭМДСЭН БАЙШИНГ НЬ БУЦААЖ ӨГДӨГГҮЙ ЮМУУ ??

Зочин
Зочин

Хамгийн гол нь хохиролыг 3 нугалан төлүүлээд ял өг, ял өг, ял өг!!!
1 саяын торгууль ч гэх шиг!!!!!!! Иргэд бид ямар мангуу мал уу!

Ариунаа
Ариунаа

Өмчөө дээрэмдүүлсэн гадаадын иргэдийн хохиролыг яаж барагдуулсан юм болоо.

Зочин
Зочин

Новш гэж ингэж өршөөгөөд байвал новшнууд улам л даам гарах бус уу

Elbegee
Elbegee

Юу юу ч гүй гуйлагчин бсан, 11 давхар обегттой болчих юм аа.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

ШУДАРГА МАГНАЙ АВИЛГАЛ авдаг болжээ.
АН-хан ийм л амьтад байжээ.

Зочин
Зочин

Ёоох энэ хуулиас гэж ёстой хог юм
Мөнгтөй хүмүүс нь торгуулаад мөнггүй иргэд нь шоронд ачигдаал арай арай

Зочин
Зочин

Хурандаа нар мэдээж цагаадана.

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Дэндүү хөнгөн,ёс төдий арга хэмжээ!

Зочин
Зочин

Магнай батлагдан жинхэнэ ширэн нүүртэй хогийн шаарууд

Зочин
Зочин

500 сая аа бэлэн өгөөд гарах бх даа чам

Шудрага ёс
Шудрага ёс

Магнай,Болорчулуун мэт ийм нөхдийн энэ мэт хэрэгт төрийн албанд насаар нь үл ойртуулах,торгууль,хураах хөрөнгийн хэмжээ илүү өндөр байх,ял эдэлж албадан хөдөлмөрлөх хугацаа 5-10жилээс доошгүй байхаар хууль чангатгасан цагт сая ядаж жижиг жараахайнууд цөөрнө.Том акулуудыг ийм капиталист нийгэм яаж ч чадахгүй,ямар ч ялыг тэд ямар нэг аргаар тойроод,дөнгөж дайрсан болоод өнгөрөх учир ерөөсөө энэ хүний эрх биш эдийн эрх ноёрхсон Эдээр засаглах капиталист тогтолцоог өөрчилж,Оюунаар засаглах,хүний эрх ноёрхсон,ёс зүйт нийХэмийн тогтолцоонд шилжих хэрэгтэй байна.....!!!!!!!!!!

Oyun
Oyun

Тийм. Тэр нийгэм нь Социалист нийгэм шүү.

Зочин
Зочин

4 terbumiin hohirol haachiv. Ymar elgiin ym be. Hulgaichuud heden terbumaar n hulgai hiigeed ard n heden saya-r torguulah huuli uursduduu zoriulj hiicheed terbum terbumaar n zorigtoi hulgai hiidiin bn sh

Зочин
Зочин

Жирийн иргэнд нь болхоор хууль нь хатуу үйлчлээд бариад олон жилийн ял өгөөд шоронд хорьчихдог. Нэр нөлөө хүмүүст нь болхоор хоригдох ялч өгөхгүй хууль нь зөөлөн үйлчлээд тавиад явуулдаг ямар тэгш эрх байнаа.

Монгол
Монгол

Нөгөө дээрэмдсэн барилга юү болсон бэ? Эзэнд нь буцааж олгосон уу? Улсын орлого болгосон уу? Магнай ээж 2.т үлдсэн бол ашигтай л ажиллаж дээ.

иргэн
иргэн

14 тэрбумаар казино тоглосон.
Ерөнхийлөгч. Гадаад яамны энэ хоёрыг. Тэрбумаар торгооч.

Зочин
Зочин

Уг нь Магнай шударга өрсөлдөөний газрыг амь оруулсан даа,одоо энэ газар байхгүй болсон юм уу чимээ ч үгүй болж,гэхдээ хууль бус зүйл хийсэн бол яана гэхэд хариуцлагаа хүлээх л хэрэгтэй,харин газрын албаны дарга Болорчулуун гэж сагсуу маягийн нөхөр байсан даа хулгай ,хууль бус зүйл хийх нь өлхөн нөхөр,дараа нь газрын албаны дарга Энхманлай гэж бас нэг хууль бус юм хийсэн хумсаа нуусан муур шиг нөхөр байсан хаашаа зайлсан мэдэхгүй дээ.

Бат
Бат

Новшнууд.хувхай бузар хүүрнүүд дээ

Shudarga shuugch
Shudarga shuugch

3sayulhnaa bj iim hudalch hulgaich novshud bh yumaa

Зочин
Зочин

Манай хуулинд хохирсон иргэний хохирлыг барагдуулах тухай юм бол бхгүй ш дэ давхар хохироод л үлдэнэ магнай писдагийн ээж л эзэмшиж бга бхдаа тжр 11 давхар барилгыг.

Зочин
Зочин

Дарайсан балиар новш

Зочин
Зочин

Дээрэмдсэн байшинг нь буцааж өгөөчээ

ХҮРЭЛСҮХ
ХҮРЭЛСҮХ

Шоронд хийж чадахгүй бол монгол шүүх төр засаг гэж байх шаардлага байхгүй хулгайчуудын мөрөөдөлийн орон болж

Novsh
Novsh

Ene gaxainuudiig shond olgoj shorond suulgaj baij niigem ariusna.

Monkhtor
Monkhtor

Gosrii hulgaichuud,horongiig ni huraagaachaa.
Yun 500 say beee????!?!?!?!
5 terbum shaagaad 500 gaar torgobol bi ch bas hulgailiiii

Зочин
Зочин

Шүүх засаглал бүр дампуурсан улс болчихсон байгаагаас наранд байгаа ялтангууд энэ мэт ял авсаар байх болно. Хамгийн аймаар нь жирийн өмгөөлж хамгаалах хүнгүй мөнгө төгрөггүй улныханд Шүүх харгис ял оноодог нь шударга бус болоод байна

Баагий
Баагий

Дээрэм хахуулиар авсан эд хөрөнгийг бүгдийг хурааж улсын өмч болгоол сургууль цэцэрлэгээ барьж багш нарын цалин нэмэгдүүлээд нөгөө нөхдийг чанг шийтгэл оногдуулж төрд ажиллах эрхийг бүх насаар нь хорих хэрэгтэй яагаад ийм толгой илсэн арга хэмжээ авсан болдог юм бэ хуульчид ажлаа ёсоор нь хийхээ больжээ

Зочин
Зочин

Ингээд л дарга нар их мөнгө зээлж аваад өгдөггүй бас татвар төлдөггүй сонин өрөө төл

Зочин
Зочин

Ёстой хогийн муу луйварчин байсан бн даа энэ муу новш Магнай чинь ,УИХ-д дэвшиж явахад нь мундаг залуу гэж дэмжиж явсан чин баг өмссөн луйварчин байжээ ийм хулгайч нар ер нь УИХ-д дүүрэн бн да хөгжлийн банкийг 30 тэрбумаар сэгсэрсэн Ганхуяг Дамдинням гээд төрийн мөнгөний хулгайч нар сайд болчихсон энхийн цагаан эх орончид болчихсон явах жишээтэй хуурамч дүр төрхөө гэж

Зочин
Зочин

Багтай хүн

Зочин
Зочин

Arai denduu tolgoig ni illee iim hereg dahin garahad gaihah hereggui luivarchid ni toriinhon bolohoor

Чингис
Чингис

Нугасан хошуутад ял өгөөч

Зочин
Зочин

Хохирсон хүний хөрөнгийг яаж төлж барагдуулсан бээээ гол нь. Энэ олон жилйн үр өгөөж, ашиг орлогыг яаж бодсон бээээ

Ард
Ард

Нохойн баас

зочин
зочин

Үхсэн…. гээд л инээгээд гуяа алгадаад л гарсан бх ккк.
Шүүх засаглал ч гх шиг ккк

ахрд
ахрд

за за луйвар хийж амьдарья

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя

Ямар муухай хүмүүс вэ? Тэгээд ийм шийтгэл өгч байдаг

Цог
Цог

Цаазын ялаа сэргээж Хулгайч луйварчид авилгач оффшорчид эх орон ард түмнээсээ урвагчид эрх мэдэл албан тушаалаа урвуулагчдыг устгах хэрэгтэй

Mistertom
Mistertom

Avilgahiigeed baihad yah ch ugui ym bn.bi ch bas hiinee...

Suvd
Suvd

Шударга юм яриад гарч ирсэн Магнай тэссэнгүй л. Бүгд жүжиг юм доо

Zochin
Zochin

Ygd iim baga yl torguuli gj ygd gvl butsaad uursud drn iim zuil ireh vi gsndee ingej bg bolvuu

Амараа
Амараа

Ийм хогийн шийдвэр гаргаж интэр
2жил ял биш шүүдээ толгой гийн элсээн зүйл болчлоо

Зочинbaagii
Зочинbaagii

Ene bandiig shuud shorond shaa ugiin hud batsaan shdee heniihee bugsnii alchuur yum boldoo ih bugsiig ni dolooj yvaa haragddagiin ih amttai yum shig bgaam

Зочин
Зочин

ШҮҮХ ХУЛГАЧУУДАД ИИМХЭН ЯЛ ОНООДГОО ХЭЗЭЭ БОЛИЖ ШУДАРГА БОЛХ ВЭЭЭЭ

Зочини
Зочини

ЮУ ВЭ. ЛИВАНЫ ИРГЭН Б7ХЭЛ БҮТЭН БАРИЛГА ЭЗЭМШЭЭД БАЙХДАА ЯАДАГ ЮМ БЭ. ХУУЛЬТАЙ ОРОН ШҮҮ. ХУРААХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА. МАГНАЙ ЗӨВ ЮМ ХИЙСЭН ЮМ БИШ ҮҮ.

Баажий
Баажий
Reply to  Зочини

Хөдөөний хар ац чи уб хотод 4 ханатай гэр барьлаа гэж бодоё. Унаган хотын люминогийн Бажи би очоод булааж авбал яахав. Сда вэ сда чн

Зочин
Зочин
Reply to  Зочини

Чи чинь харин мал бна даа. Гадаадын иргэний хөрөнгийг охуулчихаад луйвардах нь зөв үү. Магнайг шоронд хатааж, шонд өлгөсөн ч багадана. Цаазлах хэрэгтэй. Ийм ял оноодог шүүхийг устгах хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочини

Тайл чи Зайл чи

ИРГЭН
ИРГЭН
Reply to  Зочини

Хүний хөрөнгө төрийн нэр барьж дээрэмдэх зөв үү

Холбоотой мэдээ

Back to top button