Top StoriesНИЙГЭМ

Сурвалжилга: Гэр бүлийн нэг гишүүн хавдраар өвчлөхөд өрхийн санхүү "хоосорч" байна

Хорт хавдар өвчинтэй нүүр тулаагүй, хавдрын эмнэлгийн хаалгаар цай, хоол зөөгөөгүй монгол айл ховор болов уу. Томуугийн дэгдэлтийн үеэр хүүхэд ханиад хүрэхэд эм, тариа, эмчилгээний зардалд өрхийн санхүү дундардаг. Гэтэл "хэцүү нэрт" өвчнөөр гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд халаас хоосордог нь шинэ үзэгдэл байхаа больжээ. Иймд бид хавдрын өвчинтэй тэмцэж буй болон даван туулж байгаа иргэдтэй уулзахаар ХСҮТ-ийг зорилоо.

Гэрэл зургийг: О.Улсболд, Байршил: ХСҮТ

Бид өдрийн 13.00 цагт ХСҮТ-д очлоо. эмнэлгийн гадна талд өвчтөнүүдийн гэр бүлийнхэн хэсэг хэсгээрээ суух ба чанга дуугарах нь нэгээхэн ч үгүй. Дор бүрнээ нэгэн зүйлийн талаар нухацтай ярилцана. Эмнэлэг доторх хийгээд гадна ерөөс инээмсэглэж буй хүн таарсангүй. Эмнэлгийн цаг авах хэсэг болон коридорт зогсоо зайгүй хүмүүс холхиж, хагалгаанд орох хуваарьтай хүмүүс шаардлагатай шинжилгээгээ өгч, хариугаа барин дээш гарч харагдана. Тэдний төлөөлөлтэй ийн ярилцсан юм.

-Хавдрын өвчинтэй тэмцэхэд ажил, мөнгө, цаг хугацаа гээд бүгдийг нь алдсан. Гэхдээ эрүүл л болчихвол, бүгдийг эргүүлэн авна гэх итгэл бий-

Хөхний хавдраар оношлогдоод найман сар болж буй гурван хүүхдийн ээж Дариймаа: Би сургуульд үйлчлэгч хийдэг байсан юм. Хөхний хорт хавдраар оношлогдоод найман сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Анх хавдартай гэдгээ мэдэх үед аль хэдийн гуравдугаар шатандаа орчихсон байсан даа. Гадаадын оронд эмчлүүлэх мөнгө байхгүй тул Монголдоо эмчилгээгээ хийлгэж байна. Хавдар гэх өвчнийг зурагтын мэдээ, хүний амнаас сонсож байсан бол өдгөө өөрийн биеэр туулж явна. НДШ-ээр Улсын эмнэлэгтээ эмчлүүлж байгаа ч өвчинтэйгөө тэмцэх энэ хугацаандаа ажлаасаа гарч, өрх гэрийнхээ санхүүг нимгэлж, гэр бүлийнхэндээ дараа болсоор л явна. Гэхдээ эрүүл байхад л болно. Мөнгө төгрөг олдоно шүү дээ. Химийн хүнд эмчилгээгээ давчихсан. Өнөөдөр эмнэлэгтээ хэвтээд, маргааш хагалгаандаа орно. Алтан гартай эмч нар байгаа болохоор өөрөөсөө гаргаж болох бүхий л хүч тэнхээгээ зориулаад гурван хүүхдэдээ мэнд үлдэхээр л тэмцэнэ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн 80 настай Дамдин: Би 2024 оны найман сард улаан хоолой, ходоодны хавдартай гэж оношлогдоод хэд хэдэн химийн эмчилгээ, хагалгаанд орсон хүн. Өвчлөөгүй байхдаа 74 кг жинтэй байсан бол одоо 44 кг болчихсон. Биеийн тал үгүй болчихсон гэсэн үг л дээ. Мөн биеийн байдал дээрдээгүй амьсгаа давчдах, бие сульдах гээд олон зовуурьтай учир дахин үзүүлэхээр ирээд байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 6-8 удаа хотод ирлээ. Нэг ирэхээрээ нэг сар орчим болно. Хотод газар сайн мэдэхгүй учир нэг хүүхдийнхээ ажлыг таслуулан байж эмнэлгийн зүг явна. Энд ирээд шинжилгээ, эхо, эмчийн үзлэг гээд л нааш цааш явна. Их төвөгтэй.

Нэг хүн хавдраар өвдөхөд ойр тойрны, гэр бүлийн бүх хүмүүсийн санхүүгийн байдал хэлбийдэг юм билээ. Шаардлагатай эм, тариа авах гэхэд хөгшин бид хоёрт тэтгэврийн 600 гаруй мянган төгрөгөөс өөр зүйлгүй учир хүүхдүүдээ царайчилна. Ах дүүгээсээ ч гуйна. Заримдаа хүний өмнөөс өвдөөгүй шүү дээ гэж бачимдана. Тэтгэвэртэй учир Улсын эмнэлэг хавдрын эмчилгээ хийлгэхэд ЭМД-аар шийдэгддэг. Гэхдээ хоёр сар болоод л хотод ирнэ, мэнд мэлтийхийн тулд эмчийн бичиж өгсөн эм тариаг авна. Хөгшин бидэн хоёроос лавтай 6-7 сая төгрөг гарсан. Харин хүүхдүүд болон ах дүү нарын өгсөн мөнгийг нийлүүлбэл их мөнгө болно.

Эхнэр Баатар: Ханийгаа эмчилгээ хийлгэх бүрд л хамт ирнэ. Бид 10 хүүхэдтэй. Олон жил ханилсан учир энэ хүнд өвчнөөр алдчихгүй гэсэндээ таяг болоод л дэргэд нь явж байдаг юм. Бид сумандаа насаараа мал маллаж ирсэн. Одоо ч хэд гурван малтай. Түүнийгээ айлд захиж үлдээгээд эмнэлгээр явж байна. Малчны хотноос хотод ирнэ гэдэг их замыг туулна. Эхлээд сум руугаа явах унаанд, дараа нь аймгийн төв рүүгээ, тэгээд хот руу шуудандаа суугаад ирнэ. Энэ маршрутаар бүтэн жил явчихлаа. Явах бүрд л халааснаас мөнгө гарна. Гэсэн ч эрүүл л байвал, эдгэрч байвал болно гэх итгэлээр хойд хормойгоороо урд хормойгоо нөгөөд л бэдэрч явна. Манай хөгшил тав зургаан удаа химийн эмчилгээнд орсон. Ирэх бүрдээ 16 төрлийн шинжилгээ өгч, эхо-д харуулна.

"Зээ дүү минь хавдраар өвдөж, ХСҮТ-д үзүүлэхээр Сэлэнгэ аймгаас ирсэн юм. Түүнд аяга цай дөхүүлэх санаатай Сэлбэ зусланд буй гэрээсээ өглөө эртлэн гараад ирлээ. Хүнд өвчин тусах хэцүү. Тэр дундаа хавдар гэж энэ айхтар өвчин тусна гэдэг өвдсөн хүн, гэр бүлийнхэн нь бүгд зовуурьтай байдаг юм байна. Чадахынхаа хэрээр л биедээ тусална, халаасанд байх мөнгөө сарвайдаг юм байна билээ"


Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийн 185 орноос 52 дугаарт эрэмбэлэгддэг. Тодруулбал, Улсын хэмжээнд хавдраар жил бүр 8000 орчим хүн оношлогдож 5000-6000 нь амь насаа алддаг гэх судалгаа бий. Сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд 22,530 иргэн хавдраар өвчилж нас барсан байна. Тэдний дийлэнх нь 45-аас дээш насныхан.

Хавдрын нөхцөл байдлыг инфографикаар үзүүлэв

Хорт хавдрын өвчлөл, нас баралтын хандлага дэлхий дахинаа 2040 оны байдлаар 71 хувиар нэмэгдэнэ гэсэн ДЭМБ-ын судалгааг танилцуулсан. Монгол Улс хорт хавдрын өвчлөл нас баралтаараа дэлхийн 185 орноос 52 дугаарт эрэмбэлэгдэж байна. Хорт хавдрын нас баралтын бүтэц судалгааны диаграммаас харахад,

  • Элэгний өвчлөл 37.6 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна.
  • Дараагаар нь ходоод 16.4 хувь, уушги 6.5 хувийг тус тус эзэлж байна.

Үүнээс харахад нийт 7244 хүн өвчилж,  4556 хүн нас барсан байх бөгөөд нас барж буй таван хүний нэг нь хавдраар нас барж байгаа юм байна. Хавдраар оношлогдсон хүмүүсийн 62 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдарч, 43.3 хувь нь таван жилийн хугацаанд амьдарч байна гэсэн тандалт судалгаа хийгджээ.

2040 он гэхэд Монгол Улс 96 хувиар хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой байна. Нийт оношлуулагчдаас 45-аас дээш насныхан 87 хувийг эзэлж байгаа гэсэн  судалгаа бий.  Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа нь нас баралтын тоог нэмж буй нэг шалтгаан болж байна.

2024 онд хорт хавдраар оношлогдсон 8169 тохиолдлыг төрлөөр нь ангилбал,

  • Элэгний хавдраар - 2364 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 28.9%)
  • Ходоодны хавдраар - 1326 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 16.2%)
  • Уушгины хавдраар - 549 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 6.7%)
  • Умайн хүзүүний хавдраар - 521 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 6.4%)
  • Бүдүүн шулуун гэдэсний хавдраар - 405 хүн буюу (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 5%)
  • Хөхний хавдраар - 399 хүн (нийт хавдраар өвдсөн хүмүүсийн 9.8%)
  • Бусад төрлийн хавдар - 2605 буюу 27 хувьтай байжээ. 

Бид цааш ХСҮТ-ийн туяа эмчилгээний эмчээс хавдрын өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-40-өөс дээш насандаа буюу нас ахих тусмаа хавдраар өвчлөх магадлал, эрсдэл нь нэмэгддэг. Эрт оношлуулах юм бол хавдар гэдэг өвчин эмчлэгдэх бүрэн боломжтой-

-Хавдар судлалын эмнэлгийн ачаалал, өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хавдар судлалын үндэсний төвийн лабораториор өдөрт 5000-6000 хүн үйлчлүүлдэг. Энэ бол манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч бол бусдаас өвөрмөц, хүнд оношийг сонсдог хүмүүс учраас тухайн өвчтөний гэр бүлийн 3-5 хүн заавал дагаж явдаг учраас манай ачаалал нэлээн их харагддаг. Гэхдээ яг бодитойгоор лабораторийн оношилгооны, шинжилгээний үзлэгт ороод гарч байгаа хүний тоо бол 1200-1500 орчим хүн өдөрт үйлчлүүлж байдаг. Нөхцөл байдлын тухайд 10 сарын байдлаар амбулаториор нийт 122,337 үзлэг хийгдсэн. Ер нь өдөртөө манайхаар тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 64.8 хувь нь өдөртөө тусламж үйлчилгээгээ аваад явж байна. Харин 30 гаруй хувь нь эмчилгээ, үйлчилгээгээ хүлээж байна гэж ойлгож болно.

-Өвдөж байгаа хүмүүс насны хувьд?

-Манай дээр үзлэг, оношилгооны 40 кабинет ажилладаг. Энэ кабинетуудаас нийтдээ 7 орчим нь маш их хүлээгдэлтэй байдаг. Цаана нь үлдэж байгаа 23 кабинет тухайн өдөртөө болон 7 хоногтоо бол үзүүлэх боломжтой. Тэгэхээр хамгийн их хүлээлттэй байгаа нь компьютер томограф, туяаны эмчилгээ, химийн эмчилгээ гэх мэтчилэн өвөрмөц эмчилгээ шаардагддаг кабинетууд 21-28 хоног хүртэл хүлээгдэлтэй байдаг.

Бид энэ хүлээгдэлтийг бууруулахын тулд нэлээдгүй ажлыг зохион байгуулж байна. Жишээлбэл, Төвлөрлийг сааруулахаар орон нутагт эмч нарын баг ажиллаж байна. Харьяа дүүргүүд дээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд химийн эмч нарын болоод бусад чиглэлийн мэс заслын төрөлжсөн нарийн мэс заслын эмч нарыг бэлтгэн гаргаж байна.

-Хүлээлттэй байдаг хэд хэдэн кабинет байдаг гэлээ. Манай улсын иргэд аль төрлийн хавдраар зонхилон өвчилж байна вэ?

-Монголчуудын дунд зонхилон тохиолддог хавдрууд бол хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдрууд байдаг. Үүнд бол ходоод, улаан хоолой, элэг, эмэгтэйчүүдийн хавдар, бүдүүн шулуун гэдэсний хавдрууд дийлэнх хувийг эзэлж байна. Хамгийн нэгдүгээр байранд улаан хоолой болон элэгний хорт хавдар эзэлж байна.

Насны ангиллаар хараад үзэх юм бол, 40-өөс дээш насандаа буюу нас ахих тусмаа хавдраар өвчлөх магадлал, эрсдэл нь нэмэгддэг. Тийм учраас ерөнхийдөө иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт орж эрт оношлуулах юм бол хавдар гэдэг өвчин эмчлэгдэх бүрэн боломжтой. Энэ бол тухайн иргэний, тухайн гэр бүлийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол, мэдлэг зэргээс маш их шалтгаалдаг. Ялангуяа нас ахих тусам зонхилон тохиолдож байгаа хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт маш сайн орж байх хэрэгтэй.

-Хамгийн их хүлээлттэй байдаг нь туяа эмчилгээний кабинет юм билээ?

-Манайх туяа эмчилгээг яагаад ч сааруулж чадахгүй. Яагаад гэвэл монгол улсын хэмжээнд ХСҮТ дээр л ганцхан туяа эмчилгээ хийгддэг. Гэтэл тэр туяа эмчилгээ бол орон нутагт хийгдэхгүй шүү дээ.  Туяа эмчилгээг нарийн мэргэжлийн эмч өөрөө үзлэг хийгээд, физик төлөвлөлтөд ордог. Тэр төлөвлөлтөд орохын тулд тухайн хавдартай эдийг нарийвчилсан инжинерчлэлийн аргаар бодож тухайн эрхтэнд нь шарлага хийнэ. Тэгэхээр гарцаагүй туяа эмчилгээ 30 хоногийн хүлээгдэлт байгаа.

-Хэрхэн эмчлэх нь тодорхой болчихсон хэр нь нас баралтаар тэргүүлээд буйн гол шалтгаан?

-Удамшлын болон амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Буруу амьдралын хэв маягтай бол дунджаар 15-20 бүр 30 жилийн хугацааны дараа хавдар бий болно. Халдварт өвчин шиг гэнэт илэрдэггүй.

Монголчуудын 70 гаруй хувь нь хорт хавдраа хожуу үедээ мэдэж байна. Тиймээс хавдраар нас барах нь их байгаа хэрэг. Монголчууд хавдрыг эмчилж чадахгүй байгаадаа бус эмчлэх боломжтой үед нь оношлуулж чадахгүй байгаагаас болж байна.

Хүмүүс зовуурь илэрсний дараа эмчид хандах нь буруу. Хүний эд эрхтэн өвдөхдөө шууд зовуурь өгдөггүй. Хортой нөлөөлөл өгөөд байхад хүний бие эхлээд өөрөө зохицуулах гэж тэмцдэг. Тэмцэж тэмцсэний эцэст дийлэхгүй дарлуулаад ирэхээрээ шинж тэмдэг өгнө. Шинж тэмдэг өгсний дараа эмчид хандана гэдэг бол өвчин газар авсан, биеэр тархсан хойноо хандаж байгаа гэсэн үг. Энэ үед эмчид хандвал эмчлэгдэх боломж багассан байдаг. Хорт хавдар бол нэг эрхтний өвчин бус эрхтэн системийн өвчин. Нэг эрхтэн хорт хавдраар өвдөхөд гүйцэт эмчлүүлэхгүй бол ойр байгаа эрхтнүүдээ өвчлүүлнэ. Тунгалагийн систем, цусаар дамжиж холын болон ойрын эрхтнүүддээ үсэрхийлдэг. Хожуу үед оношлуулна гэдэг бусад нүдэнд үл харагдах түвшинд тархчихсан, үсэрхийлсэн байх магадлал маш өндөр байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг нь яаж хамрагддаг юм болоо? Энэ т�##�аар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл авмаар байна.

Зочин
Зочин

Энэ өвчин туссан хүмүүсийг үнэхээр өрөвдөж байна, эрүүл мэндийн тогтолцоо хөгжихгүй юмаа

Зочин
Зочин

Ene uvchin bolson humuusiin ger bul suireed yavaa n haramsaltai

Зочин
Зочин

Хүүхдүүдээ харахгүй үлдээчээд явж байгаа ээж аавуудыг харахад нулимс өөрийн эрхгүй гардаг

Зочин
Зочин

Tur zasag ajillahgui, hooson show hiideg darga nart uneheer uurlaj bna

Зочин
Зочин

Би ойрын хамаатнаа хавдраар �##�дсан, бурхан минь энэ гайг монголоос хол байлгаасай

Зочин
Зочин

Humuus emnelegt ochood heden tsag daraalald zogsoj yamar hetsuu baidag gej sanaj bn

Зочин
Зочин

М�##�чин ахмад настангууд хотод ирээд эмчилгээ хийлгэх гэж туулж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй

Зочин
Зочин

Emch nariin achaalal heterhii ih, hunii toloo ajillaj bgaa ni oilgomjtoi ch system ni ajillahgui bna

Зочин
Зочин

Эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн ард бүхэл бүтэн гэр бүл санхүүгээрээ сөхөрч байна

Зочин
Зочин

Ulsiin darga nar zuvhun toolgoj bichsen tailan harj suuhaar bodit ajil hiih heregtei

Зочин
Зочин

Нэг хүн өвдөхөд ард нь бүх ах дүү, үр хүүхэд нь зовоодог юм байна гэдгийг ойлголоо

Зочин
Зочин

Ulsiin emnelegt hiigdej bgaa emchilgee EMD-aar shiidegddeg ch busad zardal ni hetsuu bna

Зочин
Зочин

Эрт оношлуулах нь чух�##� гэдгийг хүмүүс ойлгохгүй өвчин хүндэрсний дараа л эмчид ханддаг

Зочин
Зочин

Zaluus eruul amidraldaa anhaarahgui bol daraa n hetsuu yavdal tulgarna

Зочин
Зочин

Монголчуудын дунд элэг, ходоодны хавдар хамгийн их байгааг мэдээд их цочирдлоо

Зочин
Зочин

Niigem deer buh ail havdariin ner sonschihson shig l zovj suuj bn

Зочин
Зочин

Гэр бүлийн санхүү дундарч өрөнд ороод байгаа хүмүүсийн яриа сэтгэл өвтгөлөө

Зочин
Зочин

Hotod irj emnelegt uilchluuleh gj sum aimagaa tuulj yavah hetsuu

Зочин
Зочин

Өвчтөнүүдийн ар гэрийнхэн тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амь тээж байна гэдэг эмгэнэл

Зочин
Зочин

2040 ond 2 dahin nemegdene gj sudalgaa bichsen n aimshigtai sanagdlaa

Зочин
Зочин

Эмч нарын үг үнэн, хүмүүс өвчин газар авсны дараа л ирдэг нь нас бар�##�тыг нэмдэг

Зочин
Зочин

System ni hugjihgui bol ulsiin irged yamar ch eruul mendgui bolno

Зочин
Зочин

Туяа эмчилгээ зөвхөн ХСҮТ-д хийгддэг болохоор иргэдийн ача�##��##� дийлдэхгүй байна

Зочин
Зочин

Tomorlogdson darga nar bodit amidral deer ochood neg udaa huleelted zogsood uzvel oilgoh bh

Зочин
Зочин

Хөдөөний м�##�чид м�##�аа орхиод хотод ирж эмчилгээ хийлгэж байгаа нь үнэхээр хүнд

Зочин
Зочин

Himiin emchilgee hiilgeed dahin ajil amidralaa urgeljuulj chadaj bui humuusiig demjih heregtei

Зочин
Зочин

Eruul mendin bolovsrol sul bna irged shinjilgee ogohgui l yavdag

Зочин
Зочин

Улсын хэмжээнд жил бүр мянга мянган хүн хавдраар нас барж байгаа нь ноцтой асууд�##�

Зочин
Зочин

Humuus eruul baihdaa l anhaarahgui daraa ni hetsuu yavj bn

Зочин
Зочин

Эмчилгээний төлбөрт бүх орлогоо тавьж байгаа айлуудыг өрөвдлөө

Зочин
Зочин

Эмчилгээ хийлгэж байгаа эхнэр нөхрийн яриаг уншаад сэтгэл өвдөв

Зочин
Зочин

Darga nar iim toog unshaad ch medrelgui suuj bgaa n haramsaltai

Зочин
Зочин

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт цаг тухайд нь хамрагдах нь маш чух�##�

Иргэн
Иргэн

Монгол улсыг Монгол хүнийг стандарт гэж зүйлгүй болгож дуусгах бодлого барьж байгаа МАН хариуцлага үүрэх цаг удахгүй байхаа!!! МАН -АН мафиууд өөрсдөө Монгол улсд хэзээ ч эмнэлгээр үйлчлүүдэгүй бүгд гадаад явдаг!!!

ХУД-ийн ахмад өвчтөн Ш.Раднаа
ХУД-ийн ахмад өвчтөн Ш.Раднаа

Ардчил�##� гарч ирснээс л ийм болсон. Соци�##�измын үед хорт хавдар өдрийн од шиг цөөн хүн ту�####�г байсан.

Холбоотой мэдээ

Back to top button