УЛС ТӨР
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг тогтоож, гэмт этгээдэд ял завшуулахгүй байх ёстой

Олны анхаарлыг татаж, нийгмийг айдаст автуулаад буй хэрэг, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр,
“Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна.
Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой.
Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө тиймүү. Чи өчнөөн жил болж байж хууль шүүхийн шинэчлэл огт хийсэнгүй. Улс төрийн зорилгоор хүн бариулахаас өөр юу ч хийсэнгүй чи Хүүкээ
Uu 4 aluurchnaas 3 iig ni multalj hohirogch bolgon huvirgaad 1nd ni yal uuruuleh gj murdugch, prokuror 2 jil garan uhandjee. Ene 2 avligchniig tejeesen jil garangiin tsaling ni ulsad butsaan tuluulj aluurchidtai ni hamt shorond hiivel shudarga yosond niitsne
Bolio, Elbegdorjiin shuugch nariig solij chadggyu bj iim yum yariah herggeru, Ajlaa hiihguyu bn sh deee
Манай ерөнхийлөгч гэнэт попроод гараад ирэх юм үнэмшил муутай