УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Чулуунзагдын өмгөөлөгч АТГ-ын мэдээллийг үгүйсгэв

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт АТГ-аас нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан, хорьсон байдаг. Улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан юм.

АТГ-аас “Ц.Чулуунзагдыг хахууль авсан, хууль бусаар гэрээ байгуулсан хэргээр цагдан хорьсон. Нэгжлэгийн явцад "Админерал" компанийн гүйцэтгэх захирал агсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон. Үүнийг хууль бусаар ашигласан байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэг мэдэгдэл гаргалаа.

Тэрбээр, н.Хасбаатартай холбоотой гарын үсгийн дардас олдоогүй хэмээн АТГ-ын мэдээллийг үгүйсгэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button