Улс төрийн мэдээ

Уул уурхайн ассоциаци: Стратегийн орд эзэмшигчидтэй хийх хэлцэлд хөндлөнгийн ажиглагчаар оролцмоор байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тэдний зүгээс төр стратегийн ордуудын тодорхой хувийг авах хэлцэл хийж байгаа цаг үеийн асуудал дээр байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр МУУҮА-ын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт 2019-2024 онд хийгдсэн. Ингэхдээ хууль буцаж үйлчлэх эсэх дээр тодруулга хийгээгүй. Тэгэхээр хууль эрх зүйн үндсэн зарчмаар, хуулийг буцааж үйлчлүүлэх маягаар нэгэнт хэлцэл нь хийгдэж, хөрөнгө оруулалтаа татаж, үйл ажиллагаагаа жигдрүүлсэн ААН-үүдтэй дахин хэлцэл хийх гээд байгаа нь буруу.

Түүнчлэн дэлхийд байхгүй стратегийн орд гэх нэр томъёог ашигладаг нь уул уурхайн салбарт ГХО татах боломжийг багасгаж байна.

Тиймээс төрөөс стратегийн орд эзэмшигчидтэй хэлцэх хийж байгаа эдгээр өдрүүдэд, манай байгууллагаас шат шатанд нь хөндлөнгийн ажиглагч байдлаар оролцох хүсэлтэй байна. Энэ хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлнэ. Ажиглагч байдлаар оролцсоноор уул уурхайн компаниудын эрх ашгийг хамгаална.

Хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, байнга өөрчлөгддөг энэ байдал гадаадын хөрөнгө оруулалтыг улам бүр багасгаж байна” гэж ярилаа.

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь төрийн бус байгууллага бөгөөд зөвлөлд нь,

  • MMC-гийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл
  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дарга Г.Ёндон
  • Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон ЭТТ ХК, Бадрах энержи ХХК зэрэг компаниудын удирдлагууд багтдаг аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2025 21:55

Ta nariin hereg baihgui ee gadnii gar hul bolson g###gnuud z##laarai

Бат
Бат
9 сар 23, 2025 09:35

Авилгaлчид ингэж л дундуур орж ажил унагадаг.

Холбоотой мэдээ

Back to top button