Хөндөх сэдэв: Тасралтгүй 24 цаг, минут, секунд бүр үхэлтэй тэмцдэг 260 хүүхдийн цаана
"Eguur News" агентлаг сахрын нэгдүгээр хэв шинжийг нийгэмд зөв таниулж ойлгуулах, энэ өвчнөөр оношлогдсон хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэгдэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор цуврал сурвалжилга, ярилцлага бэлтгэн хүргэж байна.
Бид эхний дугаарт сахрын нэгдүгээр хэв шинжтэй, найман настай Б.Маргад охиныг онцолсон. Хоёр дахь дугаарт 30 настай Г.Ганзоригтой ярилцав. Харин энэ удаа уншигчдад зөв мэдээлэл өгөх зорилгоор уг нийтлэлийг бэлтгэлээ.
Энэхүү өвчнийг эмчлэх аргыг одоогоор дэлхий нийт олж нээгээгүй буюу эдгэх боломжгүй. Мөн чихэрлэг зүйлийн хэрэглээ хэт өндөр, амьдралын буруу хэв маягтай, хөдөлгөөн хийдэггүй хүмүүс энэ төрлийн өвчнөөр оношлогддог гэдэг нийтийн хэвшмэл ойлголт маш буруу, үндэслэлгүй болохыг энд тодотгоё.
Манай улсад өдөрт 10, сард 300, жилд 3600 удаа хурууныхаа өндөг рүү хатгаж сахраа хэмждэг, юм идэх бүрдээ өөртөө инсулин тарих зайлшгүй шаардлагатай 260 хүүхэд, 460 орчим том хүн байна. Тэд ижил зовлонтой ч хүүхдүүд бие даах чадвараасаа хамаарч, өдөр бүр хүнд бэрхшээлүүдтэй тулж байгаа юм.
Нэмээд тэдний эцэг эх, асран хамгаалагч 24 цагийн турш сэрэмжтэй байж, хянах үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл тэдний цусан дахь сахар огцом өсөх юм уу буурч хэлбэлзэх нь амь насанд аюултай учир байнга хянаж, хэвийн түвшинд барих шаардлагатай.
Сахрын нэгдүгээр хэв шинжийг хамгийн хүнд хэлбэрийн сахрын өвчин гэж ойлгож болно. Гарал үүслийг нь удам болон олдмол гэж хоёр янзаар тодорхойлдог. Олдмол хэлбэр нь дархлааны системийн өөрчлөлтөөс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл чихэр, сахрын хэрэглээнээс үүдэлтэй биш гэсэн үг.
Жишээлбэл, вирусийн гаралтай ямар нэг өвчин туссаны дараа дархлааны системд өөрчлөлт орж, дархлааны систем нь нойр булчирхайгаа дарангуйлснаар нойр булчирхай инсулин ялгаруулахаа больдог. Ингэснээр сахрын нэгдүгээр хэв шинжтэй болох суурь бий болдог байна.
Энэ хэлбэрээр оношлогдсон 260 хүүхэд бусад шиг хүссэн зүйлээ идэх боломжгүй. Мөн хэт их хөдөлгөөн хийх, хийхгүй байх хориотой. Байнга болно, болохгүй гэх хязгаарлагдмал байдал, амьдралын хэв маяг тэдний сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг тухай асран хамгаалагчид нь ярьж байв. Ингээд зогсохгүй энэ төрлийн мэдлэг, мэдээлэл нийтэд хүрээгүй, төдийлөн танигдаж ойлгогдоогүй учир эдгээр хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөх тохиолдлууд цөөнгүй гардаг байна.

Тэд бага, дунд, ахлах ангийн боловсрол эзэмшихийн тулд ангийнхандаа, багшдаа, сургалтын албандаа гээд маш олон субъектэд ойлгогдох хэрэгтэй болно. Тиймээс учир байдлаа нэг бүрчлэн тайлбарлах хэрэгцээ шаардлагатай тулгардаг гэв.
Мөн сахар хянаж, хэмждэг сенсор төхөөрөмжгүй хүүхдүүдийн эцэг эхчүүд хичээлийг нь тартал сургуулийн гадаа хүлээдэг зэрэг бэрхшээлийг тэд өдөр бүр чимээгүй даван туулсаар байна. Хэрэв бүх хүүхэд сенсортой болчихвол эрүүл хүн шиг амьдрах бүрэн боломжтой. Учир нь тус төхөөрөмж утастай холбогдож, эцэг эх, багш болон хүүхдэд тусгай аппликейшний тусламжтай мэдээлэл дамжуулж, хянаж байдаг онцлогтой. Ингэснээр учирч болох бодит эрсдэлээс сэргийлэх, эцэг эхчүүд хүүхдээ зайнаас хянах бүрэн боломжтой юм.
Энэ хүрээнд "Монголын нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижингийн холбоо" салбарын сайдтай уулзаж, асуудлаа танилцуулсан бөгөөд өчигдөрхөн 260 хүүхдийн сенсорыг бүрэн шийднэ гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар 50-60 хүүхэд л уг төхөөрөмжийг хэрэглэж байгаа аж.
Нийтлэлийн агуулгын хүрээнд "Монголын нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижингийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн дарга И.Батдэлгэр дараах зүйлийг ярьж байна.

"Монголд чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэрийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй, гэр бүл, нийгмийн гээд бүх хүнд хамаатай сэдэв болж байна. Ялангуяа нэгдүгээр хэв шинжийн сахартай хүүхэд, залуучуудын хувьд өдөр тутмын амьдрал нь инсулин, цусан дахь сахрын хяналттай салшгүй холбоотой.
Манай улсад тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь эмчилгээний хүртээмж, эмнэлэг, эмчийн мэдлэг дутуу байдал. Нэмээд нийгмийн нийтлэг ойлголт буруугаас үүдэж олон асуудал үүсэж байна.
Нэгдүгээр хэлбэрийн сахартай хүүхэд, залуучуудын хувьд инсулин амьдралын эх үүсвэр. Гэхдээ зөвхөн инсулин байгаад хангалтгүй. Сахрын мэдрэгч буюу сенсор, биеэс гадуурх нойр булчирхай болох инсулин шахагч памп зэрэг орчин үеийн технологиуд зайлшгүй хэрэг болж байна. Эдгээрийг дэлхийн олон оронд хүүхэд бүр хэрэглэж байхад манай улсад цөөн хэдэн хүн хэрэглэж байна. Энэ харамсалтай.
Үнэ өртгийн хувьд өндөр дүнтэй учир гэр бүлийн эдийн засагт хүнд тусдаг. Иймд ихэнх нь авч хэрэглэж чадахгүй нөхцөлд байгаа юм. Мөн уг төхөөрөмжийн мэдлэг дутуу нь эмч, эмнэлгийн ажилтнаас эхлээд харагддаг. Эмч, эмнэлгийн ажилтан мэдэхгүй байхад нийгмийн ихэнх хувь ойлголтгүй байх нь аргагүй.
Нийгмийн ойлголт буруугаас нэгдүгээр хэлбэрийн сахартай хүүхэд, залуучууд болон эцэг эхчүүдийн сэтгэл зүйд дарамт их ирдэг. Энэхүү өвчин нь халдварладаггүй бөгөөд хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй биш. Нийгэмд чихэр, жимс хэтрүүлж хэрэглэснээр ийм өвчинтэй болдог гэдэг ташаа ойлголт бий. Энэ нь сахрын нэгдүгээр хэв шинжтэй хүний эцэг эх болон өөрт нь стресс үүсэх нөхцөл болдог.

Наад зах нь хүн бүр энэ тухай зөв мэдлэгтэй, эмчийн зөв зөвлөмжтэй бол бусдын адил сурч боловсорч, мөрөөдлөө биелүүлж чадна. Гэвч нийгмийн буруу ойлголтоос үүдэж хүүхдүүд ялгаварлан гадуурхалттай тулгардаг.
Надад хамгийн их мэдрэгддэг зүйл бол гэр бүлийн ачаалал. Нэгдүгээр хэлбэрийн сахартай хүүхдийн ард ээж, аав, эмээ, өвөө нь байдаг. Тэд өдөр бүрийн сахрын хэмжилт, тариа, хоолны дэглэм, сэтгэлзүйн дэмжлэг гээд маш их үүрэг хүлээдэг. Энэ бол зөвхөн өвчтөний бус, бүхэл бүтэн гэр бүлийн сорилт юм. Иймд нийгмийг буруу ойлголтоо засаж зөвхөн энэ өвчинд сэргийлэх боломж байдаггүй юм байна шүү гэдгийг мэдэж аваасай гэж хүсдэг.
Мөн хоёрдугаар хэлбэрийн сахартай хүмүүсийг нэгдүгээр хэлбэрийн талаар буруу мэдээлэл бүү тараагаасай гэж хүсэж байна. Энэ өвчний голомтод дөрөв дэх жилдээ амьдарч байгаа хүний хувьд хэлэхэд сэтгэл зүй хүнд байдаг. Тэр хүнээс очиж зөвлөгөө ав, сахар эдгэнэ холбогдоорой, хүүхдээ зөв хооллооч, өөрсдөө хүүхдийн ирээдүйг баллачихлаа гэдэг хүмүүсээс болж, их стресстдэг. Тэдгээр хүмүүс маань мэдлэгээ тэлээсэй".
Сахрын нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүд, хүмүүсийг олон улс хэрхэн анхаардаг вэ
Олон улсад сахрын нэгдүгээр хэв шинжтэй өвчтөнүүд хэд хэдэн аргаар цусан дахь сахраа хянадаг. Үүнд:
- Өөрсдөө цусан дахь сахраа хэмжин, инсулин тарих
- Сахрыг хэмждэг аппарат болон инсулин автоматаар шахдаг аппарат зүүх
- Холимог гэх аргууд багтана.
Хүүхэд болон өсвөр насныхны авдаг чихрийн шижингийн тусламж, эмчилгээг сайжруулах зорилготой “SWEET” олон улсын сүлжээ 2019 онд нэгэн судалгаа захиалгаар хийлгэж “Diabetes Journal”-д нийтлүүлжээ. Тус судалгаа нь ЧШХШ-1-тэй хүүхдүүдтэй холбоотой.
Тэрхүү судалгаагаар бол хүүхдүүдийн 60 орчим хувь нь ямар нэгэн технологи /инсулин шахагч, цусны сахар хэмжигч аппарат/ ашиглаж байгаа нь тогтоогджээ. Гэхдээ ЧШХШ-1-ийг хянах хамгийн түгээмэл арга нь өөрөө сахар хэмжиж, инсулин өөрөө тарих гэж тодорхойлсон байна.
Харин “Journal of Endocrine Society” сэтгүүлийн 2025 оны нэгдүгээр сарын дугаарт нийтлэгдсэн нэгэн судалгаагаар улс орнуудад чихрийн шижингийн хяналтад ашигладаг технологийн хүртээмж өөр өөр байдаг аж. Тухайлбал Шведэд ЧШХШ-1-тэй хүүхдүүдийн 70 хувь инсулин шахагч хэрэглэдэг байна. Германд ЧШХШ-1-тэй өвчтөнүүдийн 57 хувь нь инсулин шахагч, 49 хувь сахар автоматаар хэмжигч хэрэглэдэг. Мөн Дани улсын ЧШХШ-1-тэй иргэдийн 39 хувь инсулин шахагч, 60 хувь сахар автоматаар хэмжигч ашигладаг гэсэн судалгааны тоон мэдээлэл байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдүүдэд сенсор тараах шийдвэр үнэхээр зөв �##�хам, одоо тэд арай тайван сурч боловсрох боломж бүрдэх байх гэж найдаж бна
Eruul mendiin yam tosoogoor bish boditoor ajillah heregtei bn, humuus emchilgee avahad mash hund baidaltai bn
Ялангуяа Уб-д амьдардаг бол эмчийн үүдээр ортол хэд хоног болох уу
Чихрийн шижингийн холбоо сайн ажиллаж байгаа нь мэдэгдэж байна, с�##�барын сайд ч анхаарч эхэлж байгаад баяртай бна
Mongold eruul mendin salbar mash ih dutagdaltai bna, emchid ochihod bur unen zuv medeellee ch medehgui, ene asuudal uneheer hund bn
Нийгэм зөв ойлголттой болоход ийм мэдээлэл маш чух�##� юм, инсулин хэрэглэж буй хүүхдүүд бусадтай адилхан мөрөөдөлтэй
Erdemten sudalgaa n n’delhiid hangalttai bgaa ch manaid heregjihgui bgaa ni eruul mendiin systemiin butets mash muu gesniig haruulj bna
Сэтгэл гаргаж ажиллаж байгаа эмч нартаа баярл�##�аа, гэхдээ илүү сург�##�т хэрэгтэйг энэ мэдээнээс ойлголоо
Chihriin shijingiin 1-r helberiig emneleguud unshaad medehgui bhad huuhduud yamar amar bdiin, emnelegiin medleg mash muu bn
Эмч нар чинь мэргэшсэн мэргэшсэнээрээ. Бусад өвчнөө бусад эмчдээ очиж үзүүл гэж хэлдэг. Гэхдээ дотрын эмч бол гадарламаар юм. Надад санагдсанаар. Дотрын эмч ч бас өрхийн эмч шиг ерөнхий эхний шат маягаар ажиллаад байдаг санагддаг. Хэдэн шинжилгээний үзүүлэлт хэтэрч гарв�##� тэр тэр эмч рүү явуулчихна. Харин бага гарв�##� миний хян�##�танд гэхдээ би юу ч хийхгъй зүгээр байна гээд явуулчихна гэсэн зарчмаар. Ядаж нэг хоол ундны зөвлөгөө өгчихгүй. тэртэй тэргүй бүх өвчин хоол ундны угшилтай. Хүндрэх тусам хэцүү. Бөөр яагаад ингэж өвддөг вэ гэж тодорхой асуулт тавихад бөөрнөөсөө л болж өвддөг гэсэн ганцхан өгүүлбэртэй хариулт авсан. Мэргэжлийн их эмч шүү дээ. Би бодохдоо үйл ажиллагаа зараим нэг өвчний шинж тэмдэг зэргий холбож тайлбарлах байх гэж бодсон. Ш�##�тгааныг нь мэдвэл зогсоож болно.
Ийм асуудлыг нийтэд таниулж байгаа сэтгүүлчид үнэхээр зөв зүйл хийж байна, хүмүүсийн буруу ойлголтыг засах хэрэгтэй
Eruul mendiin salbariin orlogo ashig talaas ni hardag humuus bolimoor bn, huuhduud amid yavahad sensoriin hereg mash ih bn
Монголын эмч нар олон улсын туршлагаас сур�##�цв�##� хүүхдүүдийн амьдр�##�д их өөрчлөлт авчирна гэдэгт итгэж байна
Tur zasag eruul mendin salbariin bodlogo buruu tavij bga uchraas ene asuudluud udaj bna, ulsiin tusuv haashaa yawdag ve
Хүүхдийн ард ээж, аавынх нь зовлон байдаг гэдгийг ойлгомоор, гэр бүл бүхэлдээ энэ өвчинтэй тэмцэж байгаа шүү дээ
Emch nar ni eruul mendin shine medeelel surahgui zugeer tarialj bna, ingej bhd huuhduud yaj sain emchluuleh ym
Эцэг эхчүүдийн ача�##�лыг хөнгөлөхийн тулд төрөөс илүү бодлого хэрэгжүүлэх цаг нь болсон, сенсор үнэхээр чух�##�
Bodit amidral deer eruul mendin uilchilgee mash muu bga n medeej asuudal, hunii ami hamgaalagdahgui bn
Энэ мэдээ маш зөв цагтаа гарлаа, олон нийтэд буруу ойлголт засахад том хувь нэмэр болно гэж бодож байна
Eruul mendin yam ulsiin tusuviig busad gazar taraahaasaa iluu iim huuhduuddee gargaval l uls hugjinu
Emch emnelgiin ajiltnuud medleggui, surgaltgui bgaa ni mash ih gem bolj bna, ene ni irgeded mash hundur
Хүүхдүүд инсулин, сенсор хэрэглэснээр бусадтай ижилхэн амьдрах боломжтойг төр сайн ойлгох ёстой
Odoo bga niigem buh zuiliig huuliin tsaashaa hiij nuugdaj bn, eruul mendiin salbart huuhduud hundeer zovj bn
Монголд хүүхдүүд эрүүл мэндийн технологид хүрэх эрхтэй, төрөөс шийдвэр гаргаж эхэлж байгаа нь сайша�##�тай
Emch emnelgiin ajiltnuud surgaltaa nemj medlegee deeshluulehgui bol huuhduud ulam hetsuu bna
Emnelegiin ajilchid surguuliin bagshaas dorduud bn, huuhdiin eruul mend deer medlegtei hun alga
Чихрийн нэгдүгээр хэлбэрийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй, энэ нь чихэр их идсэнээс болдог өвчин биш
Тийм л дээ. Гэхдээ бас чихэр гурил их идсэн буруу хооллосон 2-р хэв шинжийн хүмүүс бас эмчилгээ хоолны дэглэмгүй удаан явб�##� бас 1-р хэв шинж рүүгээ ордог гэсэн байдаг ! Бас яг 100 % с�##�гасан эд биш.
Эх нялхасын эмнэлэг хүүхдүүдэд инсулин өгөхдөө асар их хүнд сурт�##� гаргаж, эцэг эхчүүдийг чирэгдүүлж байна. Зөвхөн тодорхой өдөр, цагт олгодгоос очер дара�##��##� ихтэй, бас заав�##� шинжилгээ өгөхийг шаарддаг. Эмч сувилагч нар нь хүрэлцээгүй, ажлын ача�##��##� ихтэй. Үүнийг Чинбүрэн сайд анхаар�##�даа аваасай.
Зохион байгуула лтын л асууда л байна. Арилгаж болохоор эд байна.