Улс төржих зуур өвөлжилт хүндрэх эрсдэл айсуй

Засгийн газраа огцруулах эсэх агуулга ойрын өдрүүдэд хөвөрч байх зуурт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй нөхцөл үүсээд байгааг салбарынхан нь цохов.
9-р сарын байдлаар ургац хураалт 120.2 мянган тонн үр тариа 595.8 мянган хадлан, 9.3 мянган гар тэжээл бэлтгэжээ. Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 142 мянган тонн буюу 54.2 хувиар буурсан талаар ҮСХ мэдээлсэн.
Мөн баруун аймгуудад хадлангийн гарц тааруу учраас зүүн аймгаас хангалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд улсын хэмжээнд нийт нутгийн 54 хувьд хэвийн 46 хувь гантай болон гандуу байсан билээ. Энэ өвөл монгол орны нийт нутгаар хахир хүйтэн болж, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа тул өвлийн бэлтгэлийг эртнээс сайтар хангаж шаардлагатай байгааг Улсын онцгой комисс нь мэдэгдлээ.
Аль наймдугаар сард УОК хуралдах үеэр л өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж байсан ч улс нийтээр, эрх баригч нам нь анхаарч байгаа асуудалгүй хоёр талд хөлөө жийлцээд суучихсан. УОК нь анхааруулдаг л үүрэг дүртэй болов.
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд аймаг, орон нутгууд өдийд УОК-оос холбогдох чиглэл, шийдвэрүүдийг авсан байх ёстой.
Түүнчлэн зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул зарим бүс нутагт өвс, хадлан бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх зэрэг чухал ажлууддаа салбар яамдууд, Ерөнхий сайд, тойргоосоо сонгогдсон УИХ-ын 126 гишүүн ч анхаарах нь зүй.
2022 онд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Төв, говийн гурван аймгийг оруулаад нийт 11 аймагт өвөлжилт хүндэрч мал бэлчээрлэх боломжгүйдээ хүрч байсан удаатай.
Суудлын төлөөх хэрүүл тэмцлээс үүдэж төрийн бүх шатны байгууллагууд хэвийн, жигд түвшинд ажиллах боломжгүйдээ хүрэх нь. Энэ зуур өвөл болдгоороо болно. Өвөлжилтийн бэлтгэл ярьдаг гишүүн, сайд ч үгүй боллоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Энэ өвөл -40° хүрч хүйтэрнэ!