Улс төрийн мэдээ

Засгийн газрыг огцруулах шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих уу

Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан. Пүрэв гарагаас хойш тасралтгүй үргэлжилсэн чуулганы хуралдаанд зарим гишүүд, бүх сайд нар ирцээ бүртгүүлэхгүй байсан нь бас учиртай. Тэд саналын томъёолол өөрөө маапаантай, Үндсэн хууль зөрчиж болзошгүй гэдгийг илэрхийлж байв.

Тухайлбал, Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-аар шууд хэлэлцэнэ гэж бий. Өөрөөр хэлбэл, санал гэдэг нь "Огцруулах" томъёолол. Хоёрт, УИХ-аар шууд хэлэлцэнэ гэдэг нь байнгын хорооны санал дүгнэлтийг зөвхөн танилцуулна, түүгээр санал хураахгүй гэсэн агуулга. Ийм тайлбарыг зарим нэр бүхий хуульчид хийсэн.

Харин Г.Занданшатарыг огцруулах асуудлыг ТББХ-гоор хэлэлцээд, гишүүдийн олонх нь "Дэмжихгүй" гэдгээр санал өгсөн. Ингээд байнгын хорооны дэмжихгүй гэсэн саналыг дэмжих үү гэсэн томъёолол чуулган руу орж ирсэн юм. Нэг ёсондоо, огцруулах саналыг биш огцруулахгүй байхыг дэмжих үү гэдэг агуулга оруулсан нь Үндсэн хуулийн дээрх заалттай харшина хэмээж буй.

Иймд эдгээрийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж, танхимын сайд нар нь Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Цэц маргаан үүсгэсэн гэдгийг ч мэдээлсэн.

Одоогийн байдлаар Ерөнхий сайд огцорсон ч энэ шийдвэрт хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий. Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулсан шаардлага үндэслэлгүй бол хориг тавих хуультай.

Тэгэхээр МАН-ын талцал, хуваагдал даамжирч, төрийн институц хямарсан сүүлийн нэг сар гаруйн өрнөлд өөрийн байр суурийг огт илэрхийлээгүй Ерөнхийлөгч одоо хориг тавих уу. Нөгөө талаас өөрийнх нь шууд нөлөөллөөр Ерөнхий сайд болсон Г.Занданшатараа аварч үлдэх үү зэрэг асуулт анхаарал татаж байна.

Улс төрийн байр суурь биш юм гэхэд 126 хоног ажилласан Засгийн газарт хариуцлага тооцох үндэслэл өөрөө юу байв, хэр бодитой вэ, энэ төрийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх вэ зэргээр харсан ч бодож болох асуудал мөн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За даа энэ MCS, РИО ТИНТО, гэсэн гадны бүлэглэлүүд тэдний гар хөл УИХ, төрд байгаа цагт бидэнд жинхэнэ МОНГОЛ төр үгүйлэгдэж байна. Их хурлын дарга, ерөнхий сайд огцорсны дараа бүлэглэл утгаараа ажиллаж эхэлж байна. Эргүүлж өөрийн дуулгавартай гар хөл болох Занданшатар тэдний танхимыг тавихын төлөө эхлээд сая АН ын дүрмийн өөрчлөлтийг УДШүүх дээр хүлээж ав�##�гүй буцааж байна. Дараа нь Цэц ,ерөнхийлөгч УИХ руу асуудлуудаа оруулна. Занданштарыг танхимаар нь тавих юм байна. Бид MCS РИО ТИНТО тэдний гар хөлөөс с�##�аагүй цагт бид энэ амьдр�##�тайгаа байх байна. Одоо ганцхан боломж үлдлээ. УИХ ыг тараах. Ингэж бид гадны гар хөл бүлэглэлээс МОНГОЛ улсаа авч үлдэх зам үлдлээ. Төрөө шинээр эмхлэн байгуулцгаая.

Монгол иргэн
Монгол иргэн

....Эрдэнэтээс БЭТ шинээр томилож түүгээр дамжуулан...Анандбазарт хамаар�##� бүхий компианид 322.тэрбумын Тендерь хууль бус олголт...Мөн....5 толгойн...амнатын 200.0 тэрбумын д�##�д ЭЗ ийн нэмэлт...Намын даргын...өрсөлдөөнд..ЗШ унасан г м ийг харах аваас...Я�##�т үгүй...ЗШ...огцорох үнлэслэл нь бв....ЕӨК одоо хамтран энэ бүгдийг ойгоод үзэл сонирхол хамт биш бол...ХОРИГ ТАВИХГҮЙ БХ ҮНЛЭМЛЭЛ БЛОХ БИЗ....ХАРАХ Л ҮЛДЭВ...

Лантуу
Лантуу

Ерөнхйилөгчийг огцруулах болжээ

Алтаа
Алтаа
Reply to  Лантуу

Битгий иөиөөр ттглох гээд бай

Зочин
Зочин

Ерөнхийлөгч өө хулгайч худ�##�ч нөхдүүдийг битгий өмгөөлөөрэй

Зочин
Зочин

Чойжилсүрэнг 2028 он хүртэл сайдаар ажиллуулахаар тохирч хахууль авсан нь үнэн үү....

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Өөрөө томилсон хүнээ огцоруулахгүйээ

Холбоотой мэдээ

Back to top button