Улс төрийн мэдээ

ХЗДХ-ийн сайдаас санамсаргүй “жийгдэх” шахсан Л.Мөнхбаатар дараагийн УИХ-ын даргад амбицалж байна

Өөрөө ч мэдэлгүй ХЗДХ-ийн сайдаас буух шахсан Л.Мөнхбаатар дараагийн УИХ-ын даргад амбицалж эхэлсэн талаар хөшигний ард яригдаж байна.

Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан. Дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл түүний кабинет түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Л.Мөнхбаатар ч ХЗДХ-ийн сайд “хэвээрээ” гэсэн үг.

Гэхдээ иүүнд танхимдаа үнэнч байх, хамгаалж үлдэх сонирхол бага. Учир нь, өглөө нь гар барьж, амжилт хүсэж байсан Ерөнхий сайд нь өдөр гэнэтхэн хэвлэлийн бага хурал хийж, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилно гэж мэдэгдсэн.

Сайд солигдвол хэрэг шийдэгддэг гэсэн хууль зүйн салбарын алдаатай мессежийг шидсэн нь Г.Занданшатарын алдаа болсон уу, болсон. Ямартай ч Б.Энхбаярыг УИХ-д танилцуулан, тангараг өргүүлэх үйл явц хийгдэж чадахгүй байсаар Г.Занданшатар огцорлоо.

Л.Мөнхбаатарын хувьд “Хүн эргээд уулзах нүүртэй байсан нь дээр. Миний хувьд хэрэг ярихгүй, бодлого ярина гэдэг зарчимдаа анхнаасаэ үнэнч байсан” хэмээн мэдэгдсэн.

Өмнө нь МАН-ын бүлгийн даргаар хүртэл ажиллаж байсан Л.Мөнхбаатарын хувьд намдаа хөл сайтай, хуульчийн мэргэжилдээ бас үнэлэгддэг улстөрч мөн. Харин ийм үйл явдлын дараа нэмж амбицлах зорилго бий бололтой.

Дараагийн УИХ-ын даргыг МАН-ын бүлгээс нэр дэвшүүлдэг. Одоогоор бүлэг хоёр хуваагдсан байдалтай, даргаа Ж.Батжаргалаар сольчихсон гэгдэж буй. Намын Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн байр суурийг нэгтгэж авахгүй бол бүлэг дээр нэр дэвших амар ажил бас биш.

Ямартай ч Л.Мөнхбаатар өдгөө УИХ-ын даргад үзэхээр ажиллаад эхэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Болох л хүн дээ

Иргэн
Иргэн

Мөнхбаатар гишүүн Их хурлын даргыг асууд�##�гүй хийчэх байх шүү амжилт хүсье

Дэл
Дэл

Гөлөг

Зочин
Зочин

Зөв дөө. УИХ дарга бараг л болчих байхаа

хүннү
хүннү

Зөв шүү. Энэ з�##�ууг УИХ-ын дарга болгох ёстой. Тойрогтоо өвдөг шороодсон Занданшатар ЕС болоод байхад сонгочидынхоо итгэлийг өвөрлөж ирсэн Мөнхбаатар УИХ дарга болох ёстой.

Зочин
Зочин

Нямдорж гуай х�##�хууд засаг барьж чадахгүй гэж хэлснийг энэ тэнэг үхэрүүд нотолж байна уу даа аан ?.

Зочин
Зочин

Хэн сайд ёрөнхийлөгч байх нь хамаагүй. Монгол улсын цөөн иргэд л гадаадад боолын хөдөлмөр эрхэлж эрүүл мэнд амь насаа дэнчин тавьж аав ээж ах дүү үр хүүхдээ амьд явах нөхцлийг бүрдүүлж буй хүмүүсээр тэжээлгэж байгаад л асууд�##� байна. төрийн толгойд худ�##� амлаж гарсан бүлэг хүмүүс эх орныг маань худ�##�даж, өвөг дээдсийн үлдээсэн буяныг буруу замаар оруулж, Монголчуудыг шоргоолж шиг хятад иргэдээс хэд дахин муу амьдруулж байгааг зөв гэх үү?.

Зочин
Зочин

Нямдорж гуай х�##�х хүмүүс төр барьж чадахгүй гэж ярьсан. Яагаад тэгэж хэлсэн юм болоо ?.

Zochin
Zochin

Zuv

Зочин
Зочин

Сайхан зохиох юма.боджээ ингэж гэх шг бичээд л кк

Холбоотой мэдээ

Back to top button