Крымийн хойг шатахуун худалдан авах хязгаарлалтыг бага зэрэг суллав

ОХУ 2014 онд цэргийн хүчээр улсдаа нэгтгэсэн Крымийн хойгийн эрх баригчид шатахууны худалдан авалтад тавьсан хязгаарлалтаа бага зэрэг суллажээ.Тус бүс нутаг өнгөрсөн сард хязгаарлалт тавихдаа нэг жолоочид өдөртөө 30 литр хүртэл шатахуун худалдахаар хязгаарлалт тавьсан юм. Энэхүү хязгаарлалтаа аравдугаар сард 20 литр болгон чангатгасан байдаг.
Тэгвэл Крымийн хойгийн амбан захирагч Сергей Аксенов ням гарагийн /2025.10.19/ орой хязгаарлалтыг 30 литр болгон сулласан юм. Крымийн хойгийн Ерөнхий сайд Юрий Гоцанюк даваа гарагт /2025.10.20/ хэлэхдээ аравдугаар сарын эхээр үйл ажиллагаатай 70 шатахуун түгээх станц байсан бол одоо энэ тоо 130 болж нэмэгдсэн гэжээ.
Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос болон байгалийн хийн дэд бүтцэд өгөх цохилтоо эрчимжүүлээд байгаа. Үүний улмаас ОХУ даяар түлшний хомсдол үүссэн тул эрх баригчид шатахууны үнийг барих болон нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга арга хэмжээ авсан. Албаныхан өмнө нь мэдэгдэл хийхдээ энэ сарын сүүл гэхэд Крымийн хойгийн шатахууны хэрэгцээг хангана гэсэн билээ. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ шатахууны хязгаарлалт ойрын ирээдүйд зогсоно гэж бодож буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.