Л.Эрдэнэсувд: Жилд 500 гаруй хүн амиа хорлож байна, энэ тоо сүүлийн 10 жил буусангүй
Япон улс ойролцоогоор 123 сая хүн амтай, амиа хорлолтын түвшин өндөр гэж нэрлэгддэг. Гэтэл 3.5 сая хүн амтай манай улс амиа хорлож, нас барж буй тохиолдлоороо өмнө нь гишгэж, тивдээ хоёрдугаарт бичигдэж байна. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулбал хоёр дахин өндөр үзүүлэлт аж. Тодруулбал, сүүлийн 10 жилд дунджаар Монгол Улсын 5,000 гаруй иргэн амиа хорлож, нас баржээ. Эдгээр тохиолдлын дийлэнхийг 20-30 насны залуучууд, өсвөр үеийн хөвгүүд эзэлж байна.
Амиа хорлолтод нөлөөлж буй олон хүчин зүйлс бий талаар СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, сэтгэцийн эмч Л.Эрдэнэсувд,
“Амиа хорлолтод хүргэдэг том шалтгааны нэг нь сэтгэл гутралын эмгэг мөн. Гэхдээ амиа хорлож, нас барсан тохиолдлуудыг судлаад үзэхээр сэтгэл гутрах эмгэгээс болсон тохиолдол маш цөөн. Бусад буюу нийгэм, эдийн засаг, гэр бүл, орчны хүчин зүйлүүдийн сөрөг нөлөө, сэтгэцийн тулгамдаж байгаа асуудалтай холбоотойгоор амиа хорлож, нас барсан тохиолдлууд илүү өндөр байдаг” хэмээн хэлсэн юм. Бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Жилд дунджаар 500 гаруй хүн амиа хорлож, нас барж байна. Сүүлийн 10 жил энэ тоо буугаагүй-

-Манай улс сүүлийн 10 жилд амиа хорлолтоороо Азид гуравдугаарт бичигдэж байна. Энэ хэр иш үндэстэй вэ. Үнэн бол нийтлэг шалтгаан нөхцөл нь юу байгаа бол?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Ази номхон далайн бүсийн орнууд дундаас амиа хорлолтынхоо түвшингөөр манай улс хоёрдугаарт бичигдэж байна. Нэгдүгээрт БНСУ. Хүмүүс Японыг тэргүүлдэг гэж төсөөлдөг. Гэтэл манайх энэ улсынхаа өмнө бичигдэж байгаа.
100,000 хүн тутамд амиа хорлолтын түвшин ес байдаг. Энэ бол дэлхийн дундаж. Харин Монгол Улсын хувьд хоёр дахин өндөр байна. Өөрөөр хэлбэл дэлхийн дунджаас хоёр дахин өндөр, харьяалагдаж байгаа бүсдээ хоёрт орж байна гэсэн үг. Энэ нэлээн өндөр үзүүлэлт. Учир нь манайх цөөн хүн амтай шүү дээ. Гэтэл жилд дунджаар 500 гаруй хүн амиа хорлож, нас барж байна гэж үздэг. Сүүлийн 10 жил энэ тоо буухгүй, өндөр түвшинд тогтвортой байгаа.
-Эдгээр тоон үзүүлэлтүүд үнэхээр анхаарах түвшинд ирчихсэн байгааг харуулж байна. Тэр дундаа эрчүүдийн амиа хорлолтын статистик анхаарал татах боллоо. Насны хувьд ч мөн адил?
-Дэлхийн улс орнуудад эрчүүдийн амиа хорлолт илүү өндөр байдаг. Манай улсын хувьд ч эмэгтэйчүүдтэй харьцуулбал эрчүүдийн амиа хорлолт зургаа дахин өндөр байна. Ялангуяа ажил хөдөлмөр эрхлэх залуучуудын дунд өндөр байгаа юм. Бусад улс орнуудын хувьд нас ахих тусмаа буюу насжилттай холбоотой амиа хорлолтын түвшин өндөр болж нэмэгддэг. Харин манай улсын хувьд эд залуу насныхан, өсвөр үеийн хөвгүүдээс эхлээд яг ажил эрхлэх насны залуучууд дунд амиа хорлож, нас барж байгаа тохиолдол илүү өндөр болж байна. Мөн охид, эмэгтэйчүүд дунд амиа хорлох оролдлого хийх тохиолдол их байна.
-Сэтгэл гутрал буюу амьдрах хүсэл тэмүүлэлгүй болсон учир амиа хорлодог гэдэг нийтлэг ойлголт бий. Гэтэл сэтгэл гутрал руу орохоос наана өр зээл гэх мэт нийгмийн тодорхой нэг асуудлаас болоод амиа хорлох тохиолдлууд байгаа юм биш биз гэдэг зүйл ажиглагддаг л даа. Өөрөөр хэлбэл зөвхөн сэтгэл гутралтай хүн амиа хорлодог гэдэг ойлголт оновчтой биш байх шиг?
-Амиа хорлолтод хүргэдэг том шалтгааны нэг нь сэтгэл гутралын эмгэг мөн л дөө. Гэхдээ амиа хорлож, нас барсан тохиолдлуудыг судлаад үзэхээр сэтгэл гутрах эмгэгээс болсон тохиолдол маш цөөн. Бусад буюу нийгэм, эдийн засаг, гэр бүл, орчны хүчин зүйлүүдийн сөрөг нөлөө, сэтгэцийн тулгамдаж байгаа асуудалтай холбоотойгоор амиа хорлож, нас барсан тохиолдлууд илүү өндөр байдаг.
Жишээлбэл, гэр бүлийн хэрүүл маргаан, хүчирхийлэлд өртөх, өрөнд орох, үе тэнгийнхэндээ дээрэлхүүлэх зэрэг маш олон хүчин зүйлүүд амиа хорлоход хүргэдэг. Өөрөөр хэлбэл сэтгэцийн эмгэгтэй болохоороо л амиа хорлодог гэсэн үг биш. Ямар нэгэн байдлаар удаан үргэлжилсэн таагүй нөхцөл байдлын улмаас тухайн хүн гарц гаргалгаа байхгүй юм байна гэдэг үндсэн дээр энэ алхмыг хийгээд байгаа нь ажиглагддаг. Тиймээс энэ асуудалд СЭМҮТ дан ганц анхаарал хандуулах ёстой гэх биш бүх салбарын оролцоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чухал. Ингэснээр илүү үр дүнтэй байх нь сүүлийн жилүүдэд тодорхой болж байна. Монгол Улс одоогоор амиа хорлолтын эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх төлөвлөгөө хараахан батлаагүй байгаа.
-Эрчүүдийн амиа хорлолтод уламжлалт сэтгэлгээнд суурилсан ойлголтууд нөлөөлж байна уу?
-Монголчуудын хувьд соёлын онцлог, уламжлалт ойлголтуудтай холбоотойгоор эрэгтэй хүүхдүүдийг хүмүүжүүлэхдээ, өсгөхдөө уйлж болохгүй, битгий жижигхэн зүйл дээр гоншигноод бай, асуудлаа өөрөө шийд, эр хүн шиг бай гэдэг тулгалтуудыг хийдэг. Энэ нь нэлээдгүй нөлөө үзүүлдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрэгтэй хүн ч гэсэн уйлж болно, ярилцах шаардлагатай зүйл гарвал тусламж аваарай гэдэг нөлөөллийн ажлууд хийж байгаа. Мөн бага ангийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт орсон. Цаашид сургуулийн өмнөх насны сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Судалгаагаар өсвөр насны хүүхдүүдэд амиа хорлох бодол төрвөл найз нөхдөдөө эхлээд хэлдэг нь харагдсан. Ингэхдээ нууц шүү, цаашаа хүнд битгий хэлээрэй гэдэг байдлаар ханддаг учраас найз нь нууц хадгалах зорилгоор энэ тухай нь хэлдэггүй. Гэтэл нөгөө хүүхэд үүнийгээ үйлдэл болгочих тохиолдол нэлээн өндөр. Ингэснээр нөгөө найзад нь би тусалсан бол, хэн нэгэнд хэлсэн бол аврах боломжтой байжээ гэдэг сэтгэл зүйн асуудлууд үүсдэг. Тиймээс аль, аль насанд нь зөв ойлголтууд өгч, боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм.
-Одоо л боловсролын системээр дамжуулж энэ асуудал руу өнгийж эхэлж байна. Энэ систем, мэдлэгийг багаасаа авч чадаагүй, 20-30 настай залуучууд амиа хорлож байгаа тохиолдол өндөр байна л даа. Эдгээр хүмүүсийг мэдээж гаднаас нь хараад амиа хорлох гэж байна эсвэл тэгж бодож явдаг гээд мэдэх боломжгүй. Тэгэхээр нэлээд ярвигтай юм?
-Бидний зүгээс нас насны бүлэгт нь тохирсон арга хэмжээг авдаг. Тухайн насны бүлэгт ямар байдлаар яаж хүргэвэл илүү үр дүнтэй байх вэ, тусламж авах ямар боломжууд байгаа вэ гэдэг чиглэлүүд дээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Насанд хүрсэн хүнд тусламж авах боломжуудыг илүү нээж өгөх нь зөв. Үүнтэй холбоотойгоор манай төв дээр 24 цагаар сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг утас ажиллаж байгаа. Тариф нь энгийн утастай адил дүнгээр тооцогдоно. 1800-2000 гэдэг дугаар бий. Энэ дугаар руу хүмүүс би үхмээр байна, амиа хорлох гээд зогсож байна гэдэг байдлаар залгаж холбогддог. Мэдээж мэргэжлийн сэтгэл засалч, сэтгэцийн эмч нар тусламж үзүүлж байгаа.
Амиа хорлох оролдлого хийсэн, амиа хорлож нас барсан тохиолдлуудыг судлаад үзэхээр ямар нэгэн байдлаар хэн нэгэнд илэрхийлсэн байдаг. Огт хэлж илэрхийлэхгүйгээр, гэр бүлийнхэндээ анзаарагдахгүйгээр энэ үйлдлийг хийх тохиолдол ховор. Харин гэр бүл, ойр дотны хүмүүс нь анзаарахгүй, тоолгүй өнгөрүүлсэн тохиолдол илүү байдаг.
Өөрөөр хэлбэл, ингэж илэрхийлж байгаа үед нь бид яах ёстой вэ гэдэг ойлголтыг нийт хүн амын дунд өгөхгүй бол сэрэмжлүүлэх дохио гэж хүлээж авахгүй өнгөрөөчхөөд байна.
-Амиа хорлолт зөвхөн хувь хүний асуудал биш. Гэр бүлийн, найз нөхдийн гээд яваандаа нийгмийг доргиох асуудал болдог-

-Тэгэхээр ойрын хүмүүст нь харамсах мэдрэмж үлдэж л таарна?
-Амиа хорлолт зөвхөн хувь хүний асуудал биш. Гэр бүлийн, найз нөхдийн гээд яваандаа нийгмийг доргиох асуудал болдог. Жишээлбэл, залуу, архаг хууч өвчингүй хүмүүс амиа хорлох нь их байгаа учраас ар гэрт нь сэтгэл зүйн гэмтэл учруулдаг. Мөн магадгүй тэр хэрэг явдлын гэрч болсон, үйл явцтай анх тааралдсан хүнд хүртэл сэтгэл зүйн нөлөөллүүд үзүүлж байдаг.
Харин нийгэм тэр дохиог, энэ тухай мэдээллийг авахаар ялангуяа өсвөр насныхны даган дуурайх байдал их болдог. Тиймээс энэ төрлийн мэдээллийг дамжуулахдаа болгоомжтой, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Тухайлбал олны танил хүн амиа хорлож нас барлаа гэдэг мэдээ гарсны дараа амиа хорлолтын тоо өсдөг. Нотлогдсон судалгаа бий. Энэ нь асуудлыг ингэж шийдвэрлэж болох юм байна гэдэг дохио өгч байгаа хэрэг. Тиймээс гарах гаргалгаа, урьдчилан сэргийлэх боломжийг нь мэдээлэх чухал.
-Өсвөр насны хүүхдүүдийн дунд би сэтгэц хуваагдах эмгэгтэй гэдэг ч юм уу өөрийгөө шууд тодорхойлдог, сайхан зүйл мэтээр ярьдаг байдал дэлгэрч байна. Үүнтэй адил үйлдэл хийхгүй байгаа ч би үхмээр байна гэж ярьсаар дасал болчихсон тал анзаарагддаг. Үүний нөлөө хаанаас эхтэй байж болох вэ?
-Өсвөр насныхны дунд моод болно гэдэг шиг ийм зүйлүүд гарчхаад байгаа. Би сэтгэцийн эмгэгтэй, “OCD”-тэй, депресстэй гэж өөрийгөө тодорхойлох байдлууд маш их гарч байна. Энэ нь нэг талаасаа хүүхдүүдийн мэдээлэл сайжирч буйг харуулж байгаа юм. Нөгөө талаас өөрийгөө ингэж үнэлж байгаа нь ямар шалтгаантай вэ гэдгийг тодруулах шаардлагатай. "Би үхмээр байна, үхээд өгье" гэдгийг зорилгогүйгээр их хэлж байгаа тохиолдолд цаад шалтгааныг мэдэх хэрэгтэй болно. Энэ үгийг ихэвчлэн бусдын анхаарал халамжийг хүсэх зорилгоор хэлдэг.
Мөн өсвөр насныхны дунд үхэх зорилгогүйгээр өөрийгөө гэмтээх тохиолдол олон гардаг нь нэг нэгэндээ хэлж өгдөг, дуурайдагтай холбоотой. Хэдийгээр үхэх зорилгогүйгээр өөрийгөө гэмтээж байгаа ч үүнийг эрсдэлтэй зан үйл гэж үзнэ. Хүн хэзээ нэгэн цагт үйлдэл болгочих магадлалтай гэсэн үг. Тиймээс ингэж л байдаг юм гэж орхихгүйгээр мэргэжлийн хүнтэй уулзуулж, яагаад гэдгийг тодруулах шаардлагатай.
-Анзаарахгүй өнгөрч байгаа хүмүүсийн эсрэг талд анзаараад ирдэг хүмүүс бий байх. Ийм хүмүүс олон байна уу. Тухайлбал амиа хорлож, нас барж байгаа хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуучууд байна гээд байгаа. Ийм насны залуучуудыг ятгаж авчирна гэдэг амаргүй болов уу, хүүхэд биш шүү дээ?
-Гэр бүлийн, ойрын хүмүүс нь анзаараад тусламж авахаар хандах тохиолдол өндөр байдаг. Яг тодорхой тоог шууд хэлэх хэцүү. Тэдгээр хүмүүсийн зан ааш, үйлдэл өмнөхөөсөө өөр болчихсон байгааг анзаараад хандаж байна гэсэн үг. Ирэхгүй гэж дургүйцдэг хүмүүс бас байгаа учраас аль боломжит хувилбар руу чиглүүлдэг. Хувийн сэтгэл зүйч, дүүргийн эмнэлэг гэдэг ч юм уу. Мөн түрүүн дурдсан утсаар зөвлөгөө мэдээлэл авч байгаа хүмүүсийн тоо олон. Манайх харьяалал харгалзахгүй үздэг учир амбулатори болон хэвтэн эмчлүүлээд тасаг ч ачаалалтай байдаг.
-Утсаар олон хүн ярьж сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авч байгаа нь ичих, санаа зовох мэдрэмжтэй холбоотой байж болох юм. Энэ мэдрэмжүүд хаалт үүсгэж, арга замаа бүр тойруу болгодог байх?
-Яах аргагүй хүн амын дунд тархсан буруу ойлголтоос болоод сэтгэцийн эмчтэй уулзвал хүмүүс юу гэж бодох бол, хэн нэгэн мэдчихвэл яах бол зэрэг айдас, болгоомжлол үүссэн байна л даа. Зарим нь бүр солиотой, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс очдог гэж боддог. Энэ буруу ойлголтууд удаашрах, хойшлох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Тиймээс эдгээр ойлголтууд руу чиглэсэн нөлөөллийн ажлуудыг бид хийсээр байна. Сэтгэл бол бидний биеийн эрхтнүүдийн нэгэн адил өвдөнө, зовно. Ялгаатай нь биеийн бусад эрхтэн өвдөхөд бид зарладаг ч сэтгэл зүйн асуудалтай тулгарахдаа чимээгүй болдог. Мөн гэр бүлийн нэг хүн хорт хавдар ч юм уу тусахад найз нөхөд, гэр бүл, хамаатан садан бүгд тусалдаг. Гэтэл сэтгэцийн өвчинтэй болчихлоо гэхэд тэр хүн ч, гэрийнхэн нь ч нуудаг.
Товчхондоо биеийн аль нэг эрхтэнтэй адил өвдөнө. Тусламж хэрэгтэй болно. Тиймээс эмчлүүлээрэй гэдэг ойлголтыг нийгэм рүү өгөхийг зорьж байна.
Энэ тусламж авахтай холбоотой Монголчууд сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэгээр өвдөнгүүт мэргэжлийн эмчид хандах хүртлээ ямар, ямар замыг туулж, хэдий хугацааг зарцуулдаг вэ гэдэг судалгаа байдаг. Тэрхүү судалгаагаар монгол хүн өөрт нь эсвэл гэр бүлийн хүнд нь ямар нэг асуудал тулгарахад лам бөөд, өөр мэргэжлийн эмчид очдог юм байна. Рашаан сувилалд явдаг юм байна. Эсвэл уламжлалтын эмч дээр очдог гэдэг ч юм уу. Ингэж явсаар, явсаар хугацаа алдсаныхаа дараа тусламж авахаар ханддаг гэдэг үр дүн гарсан.
-Ингэж хугацаа алдсан хүмүүс хэр хохирч байна?
-Яг л бусад өвчинтэй адилхан. Жишээлбэл, хамгийн энгийнээр хоолой өвдөхөд эмчлэхгүйгээр яваад байвал архагшина. Яг үүн шиг арга хэмжээ авахгүй удах тусам илүү олон болж гарч ирнэ. Илүү өргөн хүрээг хамарч эхэлнэ. Үе шат ахина. Хөнгөн байсан бол дунд шат руу орно. Ахиад хугацаа алдвал хүнд зэрэг гэдэг ч юм уу. Нөгөө талаараа даамжраад дараагийн үе шат руу шилжиж байгаа учраас эмчилгээнд илүү их хугацаа зарцуулж таарна. Дагаад амьдралын чанарт өөрчлөлтүүд гарна. Ажил хөдөлмөр эрхлэх, сурах боломжууд багасна. Тэр хэрээрээ эдийн засгийн хувьд хохирлууд амсана. Өөр арга хэмжээ авах болгонд гэсэн үг. Тиймээс аль болох эрт арга хэмжээ авчихвал илүү богино хугацаанд эдгэрч, хэвийн болох боломжтой. Бас зөв арга зам, эмчилгээ чухал. Хоолой өвдсөн үед халуун буулгах эм уугаад байвал эмчлэгдэхгүй шүү дээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэдээг уншаад үнэхээр сэтгэл өвдөж bn, manai zaluuchuudad iluu demjleg heregtei boljee gej oilgogdloo, humuus negniigee sonsoj demjeed yavah ni chuhal yum bn daa
Aжил хөдөлмөрийн насны з�##�уучууд ийм байд�##�д хүрээд байгааг харахад society overall stress ih bgaa yum shig, buh salbar hamtrah heregtei gj bodloo, demjleg mash chuhal
Huuhed zaluu humuust stress, daramttai ued helj yariltsah hun oldohgui bol ingej hund baidald oroh magadlaltai yum shig, ene talaar iluu medeelel ogch bh heregtei
Mongold mental health gej oilgolt hezee negen tsagt norm#l boloh heregtei bn, hun tuslamj avahaar aidasgui, ichihedgui baih ni chuhal, tegej baij ur duntei
Хэн нэгэндээ санаа зовж байгаа бол цаг �##�д�##�гүй ярилцах нь хамгийн том тус болохыг ойлгож авлаа, анзаарахгүй өнгөрөх нь илүү хортой байдаг юм байна
Энэ асуудлыг ганц нэг эмнэлэг бус нийт нийгмээрээ хамтарч шийдэх шаардлагатай гэдэг нь маш тодорхой санагдлаа
Орон зайтай зөв ярилцдаг хүмүүс олон болвол з�##�уусын дунд гарч байгаа дарамт багасах байх, энэ т�##�аар илүү нээлттэй баймаар санагдав
Айл өрх бүр хүүхэдтэйгээ илүү ойр ярилцдаг байв�##� ийм үйл явдлууд тодорхой хэмжээгээр багасна гэж бодогдлоо
Ариун цэвэр, биеийн эрүүл мэнд шиг сэтгэлийн эрүүл мэнд ч бас өдөр тутам анхаарах хэрэгтэй зүйл гэдгийг хүн болгон ойлговол сайн байх
Энэ тоонууд үнэхээр харамсмаар өндөр байгаа нь гэр бүл найз нөхдийн анхаар�##� ямар чух�##� болохыг сануулж байна
Хүнд хэцүү үедээ ганцаараа байх нь илүү хүндэрдэг гэдгийг мэддэг мөртлөө хүмүүс хэлэхээс ичдэг, энэ ойлголтыг өөрчлөх ёстой юм байна
Хүүхдүүдийн дунд дуурайх зан байд�##� их байдгийг дурдсан нь үнэхээр үнэн, тиймээс мэдээллийг болгоомжтой түгээх хэрэгтэй гэж бодлоо
Ene medeeg unshaad hun bur setgeliin eruul mend gej ymar chuhal zuil ve gedgiig oilgoh heregtei yum shig bn, bid dandaa bieiin uvchind l anhaaral tavdag
Humuus asuudlaa heleed yarij boloh orchin heregtei boljee, yagaad gevel dotoroo nuugaad yavah tusam hun ulam hunderdeg yum bn
Zaluuchuudiin stress orgosch bgaa ni unen gej medegdelee, ger bul naiz naraa demjeh handlaga nemegdeh heregtei sanagdav
Setgeliin daramtaa neg ni negendee heleed huvaaltsah n mash chuhal, ene medeend gargasan sanaluud ni zuv sanagdlaa
Hun ni hezee negen tsagt uurchlugdsen baival anzaarj baih heregtei, zarimdaa hun duudaj helj baidag ch oirduu toohgui ongorduuldag
Mongolchuudad ulamjlalt “tevcheerei” gedeg ug ih nuluuldug yum shig, getel yriltsah n hunii amidral hamgaa##a gedgiig oilgoh heregtei
Sudalgaanaar harval zaluus ehleed naizdaa helj nuuts bolgoj hadgal gej guij baidag ni ih hund asuudal toruuldeg yum bn
Uuriiguu “bi yamar ch garaltgui boljee” gej bodoh ued ni hezee negen tsagt huntei yarij boloh ni tom demjleg boldog gej end bichsen bna
Ene zuild buh salbar hamtarch ajillah heregtei, zuvhun neg emneleg esvel neg baiguullaga bus niiteeree anhaarah yostoi asuudal
1800 2000 yamar ch chadvargui barag chat gpt ni deer zuvluguu ugnu geech