Нийгэм мэдээ

Ажлын хөлсөө авч чадалгүй, хохирч буй оюутнуудын 60 хувь цахим зараар холбогддог

Оюутан залуусын 40 хувь нь хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд жуулчлуулдаг  бол 60 хувь цахим орчинд нийтлэгдсэн зарын дагуу холбогдож ажилд ордог гэсэн судалгаа гарчээ.

Тэд ажил олгогчдод итгэж гэрээ байгуулахгүйгээр шууд ажилдаа ордог ч цалин хөлсөө авч чадалгүй үлддэг тохиолдол цөөнгүй. Тодруулбал, зарим аж ахуй нэгж байгууллагууд туршилтын хугацаа гэх нэрийдлээр хэсэг хугацаанд ажиллуулсны дараа тухайн оюутныг тэнцээгүй гэж хэлдэг байна. 

Ийн хичээлийн бус цагаар нойр, хоолгүй ажилласан тэдний хөдөлмөр үнэгүйдэж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс үүдэн хууль шүүхийн байгууллагад хандаж чадалгүй хохирч үлддэг аж.

-Цагийн ажилтан, ажил олгогч талууд аль төрлийн хөдөлмөрийн гэрээг байгуулах вэ-

Цагийн ажилтан гэдэг ажлын бүтэн цагаар ажиллаж байгаа ажилтнаас бага цагаар ажилладаг ажилтан юм.  Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан “Ажлын бүтэн бус цагаар ажиллах" хөдөлмөрийн гэрээг байгуулдаг.  Мөн цагийн ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажлын бүтэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилдэг байна. 

Харин ажил олгогч ажил үүргийг түр гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүрд нь тооцож олгоно гэж тус хуульд заагдсан байна.  

Тиймээс оюутан залуус хөдөлмөрийн тухай хуулийн мэдлэг мэдээлэлтэй байснаар ажил олгогчид шаардлага тавьж, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой гэдгийг хуулийн мэргэжилтнүүд зөвлөлөө.

А.МИНЖИНСОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗАЛУУ ҮЕЭ ХАЙРЛАМААР БАЙНАА ХҮМҮҮС ЭЭ. ЗАЛУУЧУУД БАС ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ЗААВАЛ ХИЙЖ БАЙГААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button