НИЙГЭМНийгэм мэдээ
НТБГ: Иргэд шөнийн автобусны чиглэл, цагийг хамгийн их асуудаг

Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хаягаар иргэд "шөнийн автобус явж байгаа юу" гэсэн асуулт хамгийн олон иржээ. Түүнчлэн "хэдээс хэдэн цагт явдаг вэ" гэх асуулт их ирсэн байна.
Тэгвэл нийслэлд ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх ”ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай гэсэн гурван автобус явж байгаа аж. Тус чиглэлүүдэд нийт долоон автобус өдөр бүр 22.00-02.00 цаг хүртэл иргэдэд үйлчилэх юм байна. Түүнчлэн өдөр, шөнийн автобусанд тарифын өөрчлөлт байхгүй бөгөөд дамжин суух боломжтой.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.