УЛС ТӨРУлс төрийн мэдээ

СБД-ийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Э.Амарбат Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан билээ.

Улмаар түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Түүнтэй хамт Б.Батсүх П.Одонтунгалаг Б.Мандахбаяр П.Энхтогтох Ц.Гантулга Ш.Батхолбоо гэх зургаан хүн Эрүүгийн хуулийн 22.5-1 17.3-2.2 21.2-1 22.1-2 22.4-2 10.4-1 21.14-2 дугаар зүйл ангиар прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал /2025.12.16/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, дахин хойшиллоо.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button