Зориулалтаар нь ашигладаггүй "АСА" циркийг өөр хүнд хувьчлах, төр буцаан авах боломжтой

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2005 онд Улсын циркийг хувьчлах жагсаалтад оруулсан байдаг. Улмаар гурван жилийн дараа 2008 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Аса консалтинг” компанид шилжүүлсэн. Ингэж "АСА цирк" нэртэй болж байв.
Үйл ажиллагаа нь 2020 он хүртэл хэвийн үргэлжилсэн ч засвар хийхээр болсон. Өөрөөр хэлбэл монголчууд цирк үзэх газаргүй, циркчид бэлтгэл хийх, тоглолтоо толилуулах боломжгүй болж хувирсан юм. Энэ нь нэг талын шахалт байсан гэж хэлж болно. Учир нь дэлхийд гайхагдан хөгжиж байсан монгол циркийн үүр ингэж эвдэгдсэн юм. Тиймээс циркчид олон улс руу нүүж, гадаадын циркүүдэд харьяалагдаж, нүүдлийн шувуу шиг өдийг хүртэл амьдарч байна.
Учир нь засвар нэрээр нурааж эхэлснээс хойш таван жил шүүмжлэл дагуулж, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 02-нд "АСА Арена" нэртэйгээр нээлтээ хийсэн. Гэсэн ч циркчид биш дуучдын тоглолтоо хийдэг, спортын уралдаан тэмцээн, лиг зохион байгуулдаг, мөнгө олдог газар болж хувирсан. Зах зээлийн зарчим байж болох ч циркийг зориулалтаар нь ашиглалгүй жил нэг сар өнгөрлөө.
Нөгөө талаас хувь хүний өмч боловч анх хувьчлах гэрээнд "зөвхөн зориулалтаар нь ашиглана" гэж тусгагдсан бололтой. Тодруулбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл уг асуудлыг хөндсөн юм.
Тэрбээр, "АСА циркийн хувьд гурван жилийн хугацаатай менежментийн хувьчлал хийсэн. Тухайн үед хэд, хэдэн газрууд саналаа өгсөн байдаг. Гэхдээ анхны үүрэг, чиглэлээр нь ажиллуулах үүрэгтэй. Зориулалтын дагуу ажиллахгүй бол эргэж харах хууль эрх зүйн боломж байгаа" гэсэн. Өөрөөр хэлбэл бид цирктэй хэдий ч хувьчилж авсан эзэн зориулалтаар нь ашиглахгүй байна. Тиймээс өөр хүнд хувьчилж эсвэл төр буцаан авч болно. Үүнийг хуулийн хүрээнд шийдүүлэх боломжтой гэсэн санаа юм.
Д.УЛСАА














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТӨХ-ны дарга Сугар үнэгүй шахам хувьчилаад хариуд нь Токиод 200 гаран метр кв тансаг байр авсан гэж тэр үед хэвлэлээр шуугиад өнгөрч билээ. Асуудал хувийн хэвшлийн ашиг хайгч АСА-д биш, төрийн албан хаагч авилгач түшмэл Сугарт гол хариуцлага тооцох нь дараа дараагийн түшмэлүүдэд сургамжтай болов уу!
Тэр нэг долийсон шунал нь дийлддэггүй пизда шүү.
butsaaj avah heregtei
Буцааж ав,
Тэнэг Сугарыг шийтгэх зайлшгүй шаардлагатай. Тэр Япон дахь байрыг нь өгсөн хүн нь буцааж авна биз. Монголчууд циркээ авсан нь хамаагүй дээр. Хувьчлал гээчийн адгийн жишээ энэ мэтээр мөнч их үргэлжлэх байлгүй. Ав ава.
Anh avsan mongiin butcaaj ogood uls tcirkee avaachee Davgadorj tcirkiig 650 say togrogoor avsan gee biz dee yahaaraa asar unetei obektiig ene hund hymdhan ogdiin ogson alban tushaaltniig barj avch horij shalgaachee tor zasagaa Ypond iim yum bolson bol huuliihan shalgaad suid bolj baigaa jiriin irgen avsan bol ali hediin huraaj avaad shorond hiitcen baigaa tor bitii 2 nuur gargaachee tcirkee aviya huuhduud tcirk uzmeer baina
ДАЛИЙ АМТ СУГАР СУГАРЧ ҮЛДДЭГ НЭГ МУУ ЭРГҮҮ ЛАЛАР ИХ ХОР НАЙРУУЛСАН ПИЗДАА ШҮҮ МУУГАА МЭДЭХГҮЙ АЙМААР ШУНАЛТАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД АМ НЬ ХАЖУУ ДЭЭРЭЭ ГАРЦАН СУУЖ БАЙСАН ЗАЙТАЙ ӨВГӨӨН.ТА НАР АСА ЦИРКИЙГ АВНА ГЭЛЭЭ МАНАЙ ҮНДЭСНИЙ БӨХИЙН АВАРГА СУМЬЯА АХ СУМОГИЙН АЗАРГА АВАРГА АСА АХ НАРААС АСУУСАН ЮМ УУ? ИЙМ ГОЁ БОЛЧИХООР НЬ БУЦААГААД АВЧИЙ ГЭЖААГАМУ ТЭ ӨГӨХГҮЙ ГЭВЭЛ ЯАХЫН ТААНУУД МАНАЙ ХОЁРЫН ОЙМСЫГ ГОЗОГНУУЛЖ АМЖИХ УУ? ЭЭДЭЭ ХУДЛАА БАЙХААДАА ХУУЛИНД ХАРШ МАНАЙ АСА АХ НЭГ УУРЛАХ АВААС ГУРВАН САР УУРЛАДАГ ГАР ШҮҮ
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Аминдаа хайртай бол амаа мэдэж дуугараарай !!!
Дооёо зааны хүүхдүүд мөнгө ихтэй, гартаа бүлтэй, цочмог ууртайдаг шүү !!!