УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намрын чуулганы хуралдах 75 хоногийн хугацаа 31-нд дуусна

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 2025.09.15-нд нээлтээ хийсэн. Өмнөх жилүүдэд аравдугаар сарын 1-нд нээлтээ хийдэг байсан бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, ирэх оны төсөв хэлэлцэх үе шат өөрчлөгдсөнтэй холбогдуулан ийнхүү есдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийж байв. 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг. Энэхүү 75 хоногийн хугацаа ирэх лхагва гарагт буюу 31-нд дуусна.

Товчхондоо энэ удаагийн чуулганаар төсвөөс өөр нэг ч олигтой хууль батлаагүй, томилгоо хийсээр дуусах нь. Хангалтгүй үзүүлэлтэй ч гарах байх. Хоёр спикер удирдсан. Төсөв хэлэлцэх хугацаагаа “хэрэлдэж” барсан. Есөн томилгоо хийсэн. Засгийн газрыг огцруулах асуудал орж ирж, тэсээд үлдсэн. Өдгөө төгсөлд нь Ерөнхий сайдыг огцруулах асуудал дахин оруулж ирэхээр зэхэж байна.

Хууль батлахаас илүү хэрүүл тэмцэл, халаа сэлгээ өрнөсөн намрын чуулган гэж дүгнэгдэхээр байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button