СОР17: Дэд хороодын хоёрдугаар хуралдаан боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны Дэд хороодын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хоёрдугаар хуралдаан өчигдөр болж, нийт 12 дэд хорооны дарга нар оролцов.
Хуралдааны үеэр энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын явц, ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд, төсөв санхүүжилттэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
Дэд хороодын ажлын уялдаа холбоо, мэдээллийн солилцоог сайжруулах, тодорхой орны визний асуудалд онцгойлон анхаарах, зочид буудал, хоол, хүнсний хангамжийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, олон нийтэд зориулсан мэдээллийн ил тод байдал, түгээлт, сурталчилгааг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хуралдаанаар онцлон хэлэлцэж, тодорхой чиглэл, үүрэг даалгаврыг дэд хороодын дарга нарт өгөв.
Хуралдааны төгсгөлд 2026 оны нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулах асуудлыг дараагийн хурлаар танилцуулж, хэлэлцэн батлах чиглэл өглөө.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.