УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал өнөөдрийн 16.05 цагаас болно
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнг цагдан хориод гурав хонож байна. Түүний албан өрөөнд /2026-01-26/-нд нэгжлэг хийж, тендерийн сонгон шалгаруулалтад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, 48 цаг саатуулагдсан.
Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорьж, шалгах эсэхийг шүүх хурал өнөөдрийн 16.05 цагт Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан мөрдөн шалгаж байгаа билээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмэн босох бий дээ. Шударга нийгэм хэрэгтэй.
Odoo sullaaf yavuulaa
odoo tohiroogoo hiichihsen bailgui dee.oilgomjtoi. haha
хавар ч салхилана даа гишүүн асан хулгайчуудыг дарга элчингээр томилохоо болимоор юм.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud