УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Амьтад бэртсэн асуудал бол БОУАӨЯ-ны хууль зөрчиж, газар олгосны уршиг

НИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн амралтын өдрүүдэд байгалийг хашаалснаас шалтгаалж ан амьтад шорлогдож үхсэн асуудлууд гарлаа. Энэ бол цэвэр БОУАӨЯ хууль зөрчиж олон жил ажилсны уршигтай үр дагавар. БОУАӨЯ энэ менежментийг хийдэг гэдгийг бид бүгд ярих ёстой. Энэ менежментийг хот авъя гээд олон жил болж байгаа. БОУАӨЯ-ны байж байгааг харахад хаврын чуулганаар энэ асуудал цэгцрэхгүй байх. Хотын хойд талын зуслангийн бүсийн газар олголтыг хотоос хийсэн. Одоо эдгээр хашааг цэгцэлнэ. Батлагдсан, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хашаа, хороог татуулах, иргэд дээшээ чөлөөтэй зорчдог явган зам, мөр гаргах ажлуудыг бүх дүүргийн газрын албаныхан энэ ажлыг зохион байгуул. Би захирамж гаргаж, Дүүргийн Засаг дарга нарт даалгая. Дүүргийн газрын албаныхан хийх ажил багатай байгаа шүү. Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн газрын албаныхан энэ ажлыг зохион байгуул" гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЕРӨӨСӨӨ ЭНЭ МУУ ХОТЫН ДАРГАДАА БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ӨГЧИЙ ЧИ ЖИНХЭНЭ АЛААД ӨГӨӨ ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД ТАЛИЙГААЧИЙН АМЬ НАСЫГ ХААНААС НЭХЭХ ЮМ БЭ? СЭГ ЗЭМИЙГ НЬ ЯАВ ЛАЛАРЫН ГУАНЗНЫХАН АВААД ХУУШУУР БУУЗ ХИЙГЭЭД ЗАРАХААСАА НЭЭГ ИХ СИЙХГҮЙ ӨЛӨНГҮҮД ШҮҮ.ЭРХЭМСЭГ НОЁНТООН ЭНЭ ЦАГИЙН АУГАА ИХ ХҮМҮҮН ХОТЫН ДАРГАА ТА МИНЬ ЕРӨӨСӨӨ ЭНЭ БОГД УУЛЫН АМНУУДЫГ ЧӨЛӨӨЛЖ ХОТЫН УЛНЫХАН АМАРЧ ЗУГААЛДАГ САРАВЧ ХАШАА БАРИАД АРД НИЙТЭЭРЭЭ АШИГЛАДАГ БОЛГОЁОО.БИД ХАЙРТ ТАНЫГАА ОЛОН ЖИЛ МАНИЙХАА ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭЖ.ИРЭЭДҮЙД ИХ МОНГУ УЛСЫН ХЭМЖЭЭГҮЙ ЭРХТ ЭЗЭН ХААН БОЛНО ГЭЖ БОДЖААГААШТЭ ИХ БОГД ЭЗЭН ЧИНГИСИЙН СҮНС АМЬД БҮРЭЛБАА БАЙХАА ЭНЭ ХҮН ЯДЖААХАД ЧИНГИС ХААНТАЙ МААНЬ УСНЫ ДУСАЛ МЭТ АДИЛХАН ЮМ СӨГДӨН МӨРГӨЦГӨӨ МОНГУНУУДАА

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button