Улс төрийн мэдээ

Ашигт малтмалын тухай хуульд: Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, авахыг хялбаршуулна

Айсуй хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хууль, араас нь Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа талаар салбарын сайд онцолсон билээ.

Ингэхдээ эдгээр хуулиуд нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бизнес эрхлэгчдийг дэмжих тухай хуулиудтай уялдаж явах аж.

Одоогоор Ашиг малтмалын тухай хуулийн өөрчлөлтөд

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгох буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, авах нь илүү хялбар болох аж. Харин тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа гүйцэтгэлгүй хадгалахад хүндрэлтэй буюу үнэтэй байх зохицуулалтыг хийнэ.

Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах

Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж буй. Иймд манай улс ч чухал ашигт малтмалын жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох юм.

АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх

АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ноогдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлтүүд оруулах аж.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zorigt
Zorigt

Техник эдийн засгийн үндэслэл буюу аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчийн бизнесийн зураглалыг хэдэн хүн тойрч суучихаад хэлэлцэн баталдаггийг болиулаарай. ТЭЗҮ-ний үндэс болсон, үнэ ханш, олборлолт болоод баяжуулалтын технологи өдөр хоногоор өөрчлөгдөнө, бас хөрөнгө мөнгөө гаргаад эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хүмүүс гэнэтхэн цуглаад, тойрч суудаг "цагаан гартнууд"-с доор эрсдэлээ тооцно ч гэж юу байхав. ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдаан, ТЭЗҮ хэлэлцэх өргөтгөсөн хуралдаан ч гэх шиг, тэнэгтэж өгнө ...ертөнцөд ийм зарчимгүй, этикгүй юм байхгүй.

зочин
зочин

Ураны хайгуул болон олборлолт, газрын ховор элемент яригдах байх гэж ойлгож байнаа.
1. Ураныг бол бүрэн эсэргүүцэж байна. Олборлолтыг хамгийн хямдхан байгал экологит хортой аргаар ашиглалт явуулах тул атомын бөмбөг дэлбэлсэнтэй зүйрлэж ойлгох хэрэгтэй. Энэ бол одоогоор давагдашгүй хүчин зүйл мөн. Хохирлыг тооцож үнэлж болохгүй. Байгал орчны нарийвчилсан үнэлгээ хийх боломжгүй учир ашигт малтмалын хуулиар олборлолт явуулах хууль эрхзүйн орчин, акт бүрдэхгүй.
2. Газрын ховор элементийн хувьд:
Төсөвийн зарцуулалтын хяналт муу сул байгаа, чинээнд нь тултал боловсруулсан мега төсөлүүд байхгүй нөхцөлд төсвийн орлогоо нэмэх хэрэггүй.
Боловсруулах үйлдвэр, техник, технологи эзэмшээгүй мэргэжилтэнгүүд нь нэр төдий доктор, профессор хамгаалсан
Гадныхнаас эх хэмжээний мөнгө авсан этгээдүүд Монгол Улсын баялгаар хариу барьж байна гэж хардах эрхтэй. Бэлэн жишээ Оюу толгой байна. Тамсагийн нефть байна даа.

Back to top button