"Хөгжлийн банк"-ны хэргийг өмгөөлөгч нарын хүсэлтээр ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэрэг шалгагдаж, шүүгдэж эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзсэн. Энэ хугацаанд анхан шатны шүүхэд хоёр, давж заалдах шатны шүүхэд нэг, УДШ-д нэг удаа шүүгдсэн.
Хамгийн сүүлд буюу БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д /2025.09.08-2025.09.17/ хүртэл 10 хоног шүүхдээ гурван ААН, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт гэх дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин шүүгдэх болсон. Шүүх хурал өнөөдөр буюу /2026-02-10/-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болов.
Хуралдааны үеэр зарим шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар хойшлуулах санал гаргаж шүүх хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, ирэх сарын 02-ны өдөр товлож, дахин хойшлуулахгүй тухай шүүхээс мэдэгдлээ.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.