Сурвалжилга: Иргэдийн худалдан авалт муу, өдөрт 5-8 ууц зарж байна
Арав хүрэхгүй хоногийн дараа монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болно. Иймд томоохон зах худалдааны төвүүдээр хүн, хөл ихтэй байна. Өвлийг өнөтэй давж урин хавартай золгосны баяраа тэмдэглэн төрөл саднаараа зочилдог эл баярт бэлдэх зүйл их. Тавгийн идээ, шүүснээс эхлээд ирсэн зочдын алгыг дээш харуулах гарын бэлэг гэх мэт бэлдэх зүйлс нэгээр тогтохгүй.
Баярын ширээний чухал зоогийн нэг бол ууц билээ. Тэгвэл бид "Хүчит шонхор" захад хонины ууцны үнэ болон иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа талаар сурвалжиллаа. Баярын ширээний ууц ₮300 мянгаас эхлэх аж. Тодруулбал том, жижиг хэмжээнээсээ болон жингээсээ шалтгаалж үнэ харилцан адилгүй байна.
Тус захад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас ууц зарахаар ирсэн малчинтай таарлаа. Тэрбээр өөрийн хотноос намар тарга тэвээрэг сайн авсан хонинуудаа төхөөрч, ууц болгон янзалдаг аж. Улмаар сүүлийн хэдэн жил сар шинийн баяр дөхөх үеэр ууцаа ачин хот бараадуулан худалдаалж байгаа юм байна.
-Сүхбаатар аймгаас ирсэн ууц ₮500-700 мянгаар худалдаалагдаж байна-

-Сүхбаатар аймгаас ирсэн юм байна. Хэдэн ууцтай ирэв?
-Сүүлийн хэдэн жил сар шинийн баяр дөхөхөөр хотноосоо ууцны хонь төхөөрч ирдэг болсон. Энэ жил 40 ууцтай ирсэн одоо хоёр л үлдсэн байна. Тогтмол орлогогүй малчид бидний амьжиргаанд том тустай л байдаг юм.
-Нэг ууцыг хэдэн төгрөгөөр худалдаалж байгаа вэ?
-Нэг килограммыг нь дунджаар ₮15-16 мянгаар тооцож худалдаалж байна. Ер нь энгийн махтай ойролцоо үнэ гэсэн үг. Нэг ууц 37-52 килограммын хооронд байгаа гэж бодохоор ₮500-700 мянга болно. Өөрөө хотноосоо боловсруулж борлуулдаг болохоор үнэрхээд байдаггүй юм.
-Иргэдийн худалдан авах чадвар ямар байх шиг байна?
-Үнэ арай хямд болоод ч тэр үү, эсвэл ямар нэгэн ченжийн гар дамжаагүй учраас ч юм уу иргэд ам саатай авч байна. Сүүлийн хэдэн жил Хүчит шонхор зах дээр ирж ууц зардаг болсон. Зарим нь эчнээ танил болоод жил бүр ирж ууц авдаг.

Хүчит шонхор захын худалдаа эрхлэгч "Ууцны үнэ 350-500 мянгын хооронд байна. Жижиг жин багатай ууц ₮350 мянгаас эхэлж байна, түүнээс доош үнэ байхгүй. Жин нь дээшлэх тусам үнэ нь өсөөд явна. Өдөрт 5-8 ууц л зардаг, иргэдийн худалдан авах чадвар муу байна. Сар шинэ дөхөхөөр худалдан авалт арай дээрдэж нэмэгдэж магадгүй. Үнээс нь болдог байх ихэвчлэн жижиг өөх багатай ууц авдаг. Өнгөрсөн жилээс ууцны үнэ айхтар өсөөгүй, нэг килограмм мах ₮14-15 болж өссөн болохоор түүнийгээ дагаад ялимгүй өндийсөн байх. Махны үнэ өслөө гээд ууцаа килограммаар бодож худалдаалахгүй байгаа. Ерөнхийдөө хэмжээнээс нь хамаараад 350-500 хооронд байна" гэлээ.
Хүчит шонхор зах дээр ууцны үнэ хэмжээнээсээ хамаарч ₮350 мянгаас эхэлж байна. Харин хамгийн үнэтэй ууц буюу 52 килограмм жинтэй, сүүл томтой ууц ₮700 мянгаас дээш үнэтэй байгаа юм. Үнийн тухайд махны үнэ өссөн учраас өнгөрсөн жилээс тодорхой хэмжээгээр өсжээ.
Иргэд ууц тавихаас илүүтэйгээр үхрийн өвчүү сонирхох нь ихэсжээ. Хүчит шонхор зах дээр өвчүү килограмм нь 21000-21500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Үхрийн өвчүү хамгийн том нь 40 орчим килограмм байгаа бөгөөд үнэ нь ₮860 мянга орчим байна. Харин жижиг хэмжээтэй буюу 14-15 килограммтай өвчүү ₮300 мянгаар худалдаалагдаж байгаа юм.
-Ууц үнэтэй санагдлаа, уламжлалт баяр учир нүдээ аниад л авахаас өөр сонголт алга-
Тэгвэл цагаан сарын бэлтгэлээ базаахаар Хүчит шонхор захыг зорин ирэх иргэдээс ууцны үнэ чанар ямар байгаа талаар тодрууллаа.
Иргэн 1: "Ууцны үнэ өмнөх жилээс нэмэгдээд ёстой "мундаг" болсон байна. Тэтгэврийн хэдэн төгрөг маань хүрэхгүй бололтой. Үр хүүхдүүдийн тус дэм, хамжлагаар сар шинийг давж байна. Бидний уламжлалт баяр учраас үр хүүхдүүдтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Ууцны үнэ жил ирэх тусам зах зээлээ дагаад өсдөг байх л даа. Махны үнэ өндөр байгаа нь бас холбоотой байх. Манайх 20-25 килограммтай ууц тавьдаг, хэмжээний томдохгүй, жижигдэхгүй яг таардаг. Түүнийгээ авах санаатай үнэ сонсоод явж байна" гэлээ.
Иргэн 2: "Өөх мах нь алаглаж таарсан дундаж хэмжээтэй ууц сонирхож байна. Сүүл томтой байвал зүгээр байх. Аав ээжийн баярын ширээг нь жил болгон бэлдэж өгдөг юм. Хүүхдүүд нь л тус дэм болохгүй бол тэтгэврийн хоёр хөгшин баярын ширээгээ ч засаж хүчрэхгүй шинжтэй байна. Ууц үнэтэй санагдлаа. Уламжлалт баяр учраа нүдээ аниад л авахаас өөр сонголтгүй боллоо" гэсэн юм.

Сар шинийн баяраар ихэвчлэн ахмад настнууд ууц тавьдаг. Тиймээс ахмадуудын тэтгэврийн мөнгө баярын бэлтгэл базаахад хангалтгүй байдаг аж. Улмаар сар шинийн баяр тэдэнд хүнд тусдаг ч өв уламжлалаа бодоод тэмдэглэдэг байна. Жишээ гэхэд дундаж ууцны үнэ ₮500 мянган төгрөг байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ууцны үнээ буулга тэнгэрт хэн үнээр хэн авах вэ. Цагаан сарын дараа цул өөхийг идэхгүй үзүүлэн маягийн болсон
энэ заваарсан ууц хэвийн боов гэсэн өвчин тараагч идээ ундаагаа болимоор юм аа
Энэ ууцны үнийг харахаар үнэхээр сэтгэл өвдөж байна тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдарч байгаа ахмадууд яаж ийм их мөнгө гаргах юм бэ уламжлал нэрийн дор хүмүүсийг ингэж дарамталж болохгүй санагдаж байна
Ene jiliin tsagaan sariin beltgel bur heterhii ih zardaltai bolchihson yum shig sanagdaj baina mah guril chihriin une bugd ossoor baigaad ard irgeded mash hund tusaj baina
Уламжлалаа хадгална гэдэг сайхан ч бодит амьдрал дээр хүмүүсийн орлого хүрэхгүй байхад заавал том ууц тавих ёстой юм шиг дарамт үүсдэг нь буруу санагддаг
Minii bodloor hun bolomjooroo l bayraa temdegleh yostoi bolohoos negee shahah hereggui ee tom uuц avah mungui bol jijig mah tavisan ch bolno shuu dee
Ээж аав маань тэтгэврээрээ амьдардаг байхад ийм үнэ сонсоод бүр л санаа зовж байна хүүхдүүд нь туслахгүй бол яах бол гэж бодогдоод байна
Ene zah deer une bol dandaa l bayr dohohoor ogtsom uschihdeg ni oilgomjtoi bolson ch shudarga bish l sanagdaj baina ard irgedee bodдог bol iim une tavihgui baisan
Ууцны үнэ ийм байхад залуус ч бас дарамттай байна эцэг эхдээ авч өгье гэхээр өөрсдийнхөө амьдралд хүрэх мөнгө хомсдоод байна
Minii tanidag olon ail ene jil uuц avahgui geed zugeer shul mah tavina gej yariad baina tsag hugatsaa boloh tusam humuus bolomjoo l harna daa
Ахмадууд баяраа өргөн тэмдэглэхийг хүсдэг ч бодит байдал дээр санхүү нь хүрэхгүй байгааг харахаар үнэхээр өрөвдмөөр санагдаж байна
Ene meteer une usuh tusam tsagaan sar zovhon bayanchuudiin bayr boloh vii gej aigaad baidag shuu
Minii bodloor tor zasag iim uyed mahnii une deer anhaarah heregtei ard irgeded mash chuhal asuudal bolood baina
Ууц тавихгүй бол баяр биш юм шиг ойлголт аль хэдийн буруу болсон хүн бүр өөрийн боломжоороо тэмдэглэх ёстой
Ene jil bi ooroo bas uuц avah bolomjgui l yum shig baina jijig shul mah avaad l bayraa hiine dee
Үнэ ингэж өсөхөөр захын худалдаачид л ашигтай байгаад жирийн хүмүүс улам ядуураад байгаа нь харамсалтай
Minii bodloor ene bol zovhon tsagaan sariin asuudal bish Mongoliin amidral yamar hund bolchihsontoi holbootoi
Ахмадуудын тэтгэврийг нэмэхгүй бол ийм баярууд тэдэнд улам хүнд туссаар байх болно
Ene medeelel unshaad aav eejiigee bodood setgel mash ih ovdoj baina tedendee yaj tuslahaa bodood baidag bolloo
Зарим хүмүүс том ууц авч гайхуулах гэж өр зээл тавьдаг нь бүр харамсалтай санагддаг
Minii bodloor tsagaan sariig daramt bish bayr bayasgalantai temdegleh yostoi shuu dee
Ийм үнэтэй байхад хүмүүс уламжлалаасаа татгалзахад хүрч магадгүй нь харамсалтай
Малчид хөдөлмөрлөж байгаа нь үнэн ч дундын ченжүүд их ашиг олж байгааг бас бодох хэрэгтэй
Minii bodloor zah zeeliin ene ogtsom une osoltod tor oroltsoh yostoi
Ахмадууд баяраа сайхан хийхийг хүсдэг ч мөнгөгүйдээ санаа зовж суугаа нь хамгийн гунигтай
Ene uneer bol uuц avna gedeg mash tom shiidver bolchihson yum shig baina
Өөх иддэг хүмүүс цөөрч буй тул жижиг сүүлтэйг авналдаа
Сүүлийн үеийн тарган мал ихэнхдээ өөх л болсон байна лээ, одооны энэ цагаан сарын ууцнууд бол бүр нуль өөх! ДЭМБ хүний өдөрт идэж болох өөх, тосны хэмжээг 50гр байхад л хангалттай гэж заасан байдаг юм билээ!
Тэнэг пяздануудаа иргэдээ бүү шул яачихаад байгаа алны үснүүд вэ?ууц нь 500-700 к тавгийн идээний ааруул нь 450-700 к тэгээд гарын бэлэг архи дарс,яахын тэгээд.Та нар чаддаг юм бол ацнуудаа саарал ордны хулгайч нарт шахчихаач улны маниус дийлэхгүй юм байна.Яасан шуналтай төмсөгнүүд вэ?май май наад мөнгөндөө хахаж үхээрэй алны зулгарсан үснүүдээ түй пязда
Олон удаа хэрэглэх хуванцар ууц зарна шүү.
Хэтэрхий их үнэтэй тул яах ч билээ дээ.
Зүгээр махаа чанаад идэхээс....
Zaawal uuts tawix albagui shu de max ys jijgleed tawibl irsn hun idx toxiromjtei bdg shuu
Ene uuts geltgui max chxer boow guril budaa gd ymniixaa uniig ng hemjeend barimaar ym daa
дал дөрвөн өндөр чанаад тавихад л болоод явчихна шүү дээ. Хөлийнхөө хэрээр хөнжлөө жийж сурах хэрэгтэй байна аа хөгшин, залуугүй.
Худлааа ингэж нэгэндэээ ууц харуулж баян тарган гэж худлааа ярьж сууух гоёлдооо
Цагаан сар гээд ууц, өвчүү тавихаа багасгамаар юм даа. Золгох гэж ирж байгаа ах дүү, хамаатан садан, танил нөхөд, гэрийнхэн ч ууц, эсвэл үхрийн өвчүү гэж ёслолын, үзүүлэн маягийн өөх голдуу мах хот газрын халуун паартай байшинд сайндаа 7 хонуулахад идээ, хүнс гэхээсээ хэрэглэхээс халширахаар эд болж хот, аймгийн төв орчмын овоо, уулын толгой дээр бөөнөөрөө "залагддаг", нохой, шувуу шавсан хоол идэшнийх нь газар болдог. Үндэсний баялаг, мал сүргийнхээ манлай дээжийг тийн сүйтгэж байх хэрэг байна уу? Цагаан сараас хойш 7 хоногийн дараа Богд уул, ойр орчмын овоог үзээрэй. Сэтгэл зовж, харамсах юм даа. Ийм маягаар шинэ жил угтдаг, баяр хийдэг улс үндэстэн өөр байдаг болов уу? Зөвхөн цагаан сарын шүүсэнд хэдэн мянган хонио сүтгэдэг бол, бид? Заавал ууц, өвчүү тавих бол хэрэглээд хоног хугацаа нь өнгөрөхөөр овоонд бус гэрийн тэжээмэл амьтны хоол хийдэг үйлдвэрт ядаж бага сагахан үнээр тушаадаг болчихмоор. Амьтны хоол, тэжээл хийдэг үйлдвэр зар тавиад цэгүүдээр жинлээд авдаг ч байж болмоор.