НИЙГЭМНийгэм мэдээ

Бангладешийн иргэд Монгол Улсын визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлджээ

Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарсан байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд нь уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгосон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх, хуурамч холбоос үүсгэх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогджээ.

Иймд гадаадын иргэд энэ төрлийн залиланд өртөх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/)-аас авах, визийн зөвшөөрөлд үйлчилгээний цахим системийн домэйн (https://isf.mn/) хаяг зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгах, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нэгдсэн системээр шалгаж, хяналт тавьдаг аж.

Иймд хуурамч баримт бичиг үйлдэн улсын хилээр нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байх, түүнд өртөхгүй байхыг Гадаадын иргэн харьяатын газраас сэрэмжлүүллээ.

Э.БАЯНМӨНХ


Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Yagaad Tegeed ( Mongol Passport ) - iin
Yagaad Tegeed ( Mongol Passport ) - iin

Yagaad Tegeed Mongol Passport - iin / Zurga
Taivsan yumee ???
Ter - Ulsiin Passport - iin Zurga Oldoogui yumuu??? !!! ???

Yagaad Tegeed ( Mongol Passport ) - iin
Yagaad Tegeed ( Mongol Passport ) - iin

Ene Estoi Alda Gargsan baina shuu !!!
Ter Ulsiin Passport - iin Zurga Oldoogui yumuu ??? !!! ???
/ Bangladesh Passport / tiin Zurga Oldoogui yumuu ???

Yagaad Tegeed ( Mongol Passport ) - iin Gej
Yagaad Tegeed ( Mongol Passport ) - iin Gej

Mongol Passport - tiin Zurga Gej ??? !!! ???

Иргэн
Иргэн

МОНГОЛ УЛС....

Холбоотой мэдээ

Back to top button