УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эрүүл мэндийн шалтгаантай хэмээн Д.Тогтохсүрэнг суллаж, хилийн хориг тавьжээ

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд нэгжлэг явуулж , АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулж эхэлсэн байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд, үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэсэн.

Тэгвэл сар шинийн өмнө түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар сулласан бөгөөд хилийн хориг тавьж, хэргийн бусад оролцогчидтой уулзах, харилцахыг хориглосон байна. Тодруулбал, шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Б.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тус хэргийн оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд

Авилгачдад ямар ч өршөөл байх ёсгүй.

Зочин
Зочин

Хамар нь тасарч унасан уу

Зочин
Зочин

Ингээд л солиороод.эхэлдэг шүү....

Зочинsuhe
Зочинsuhe

B##V NI BOSOHGUI BSIGAA TUL GEED GARJ DEE

Зочин
Зочин

Eruul mend muu mash olon horigdol bgaa bugdiig n sullaad hiliin horig taviach

Холбоотой мэдээ

Back to top button